Наса: Австралийн түймрийн утаа дэлхийг бүтэн тойрно

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Наса: Австралийн түймрийн утаа дэлхийг бүтэн тойрно

Наса: Австралийн түймрийн утаа дэлхийг бүтэн тойрно

Есдүгээр сараас хойш асч байгаа Австралийн түймрийн утаа дэлхийг бүтэн тойроод, удахгүй Австралид эргэж ирнэ хэмээн Наса мэдээлжээ.

Түймрээс гарсан их хэмжээний утаа Австралийн зүүн эрэг дагуу хэдэн сарын турш төвлөрч, далайн салхины нөлөөгөөр Номхон далайд гараад байгаа билээ. Насагийн мэдээлснээр утаа шинэ жилийн үеэр өмнөд Америкийн тэнгэрийг бүрхэн нүүгээд, нэгдүгээр сарын 8-ны байдлаар дэлхийн талыг туулсан байна.
Австрали даяар асч буй зуу зуун түймэр одоогийн байдлаар 28 орчим хүн, тэрбум орчим амьтны аминд хүрч, 200 гаруй айлыг орох оронгүй болгоод байгаа билээ. Түүгээр ч зогсохгүй энэхүү их түймэр дэлхийн дулааралд маш хүчтэй нөлөөлж байна хэмээн эрдэмтэд тодорхойлов.
Насагийн хэлснээр түймэр олон мянган га талбайг хамарсан, хүчтэй байгаагаас шалтгаалж  хар салхи үүсгэж байгаа гэнэ. Үүний нөлөөгөөр түймрийн утаа 17,7 км хүртэл өндөрт хөөрч байгаа бөгөөд нэгэнт ийм өндөр авсан утаа уур амьсгалын байдлаас шалтгаалан эх үүсвэрээсээ хэдэн мянган км хол хийсэх боломжтой ажээ.
Ийнхүү түймрийн утаа хаа сайгүй тархахын хэрээр өмнөд Америк болон Шинэ Зеландын тэнгэрийг бүрхэж, хэд хэдэн оронд агаарын чанар огцом доройтож байна.
Эх сурвалж: bbc.com
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж