Шарын голын уурхайг төр дампууруулж байна гэв | News.MN

Шарын голын уурхайг төр дампууруулж байна гэв

Шарын голын уурхайг төр дампууруулж байна гэв

Шарын голын уурхайг төр дампууруулж байна гэв

Эрчим хүчний зохицуулах хорооны /ЭХЗХ/ гадна талбайд Шарын голын уурхайчдын төлөөлөл өнөөдөр /2020.01.14/ цуглан мэдээлэл хийлээ. Тэд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Шарын голын уурхайг дампуурлын ирмэгт хүргэж байгаа талаар сэтгүүлчдэд хэллээ.

“Шарын гол” үйлдвэрчний хороон дарга Л.Наранбаатар “Шарын голын уурхай дампуурлын ирмэгт хүрээд байна. Учир нь, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар Шарын голын уурхайн нэг тонн нүүрсийг 40500 төгрөгөөр хянан, үнэ тогтоож, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт төрийн өмчит компаниудад нийлүүлэх тушаал шийдвэр гаргасан. Үүний үр дүнд Шарын гол хувьцаат компани нүүрс олборлосон өртгөөсөө хэд дахин  бага үнийн дүнгээр төрийн өмчит компаниудад нүүрсээ нийлүүлж, алдагдал хүлээж байна. Гэтэл өнөөдөр нэг тонн нүүрсний зах зээлийн бодит үнэ 150 мянган төгрөг байна" гэлээ.

Мөн Шарын гол компаниас нийлүүлж буй нэг тонн нүүрсний үнийг 47 мянган төгрөг болгох цаашлаад үнийг чөлөөлөх шаардлагыг албаныханд хүргүүлсэн юм.

Энэ шаардлагад мэргэжилтнүүд тайлбар өглөө. ЭХЗХ-ны Үнэ тариф зохицуулах газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Хуулийн дагуу эрчим хүчний нүүрсний үнийг тогтоох, хянах үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд  хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эрх ашгийг тэгш хангадаг. Шарын голын уурхайн нүүрсний үнийг 2016 оноос эхлэн 6500 төгрөг, 2018 онд 2000, 2019 онд мөн 2000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. "Шарын гол" компани нүүрсний үнийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа шалтгаанаа аргачлалын дагуу, нотлох баримттайгаар шаардлагад нийцсэн материал ирүүлээгүй. Эрчим хүчний газруудад нүүрс нийлүүлж байгаа дөрвөн компани бий. Эдгээр уурхай дунд "Шарын гол" хамгийн өндөр тарифтай нь” гэлээ.

Шарын голын уурхай нь 500 гаруй ажилтантай бөгөөд алдагдалтай ажилласнаас 46 тэрбум төгрөгийн өр үүсч, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрээд байгаа ажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-14 122.201.17.100

Яг ид өвлийн хүйтэн цагаар, дампуурлын ирмэгт хүрлээ гээд … Шантааж!

Avatar

Zochin 2020-01-14 122.201.17.100

Yun nuursnii une nemeh ve !!! Ard tumnee bodoochee heden shunaltai humuusiin esreg bga Erchim huchnii zohitsuulah horoond bayrlalaa.Bitii nemeerei

Avatar

Зочин 2020-01-14 122.201.17.100

Сонгууль дөхөж байхад шантааж хийж байгаад нүүрснийхээ үнийг нэмүүлэх гэсэн эздийнх нь бохир явуулга гэж л олйгогдож байна даа.

Avatar

Тодруулга 2020-01-14 122.201.17.100

Зөвхөн эрчим хүчний үйлдвэрүүдэд зарах тохиолдолд хянасан үнээр авч байгаа, өөр газар зарахад ямар ч үнээр зарч болно өөрсдийнхөө тогтоосон үнээр.

Avatar

Зочин 2020-01-14 122.201.17.100

Шарын голын уурхайг хувьчилж авсан эздийг гаргаж ирээд, уурхайгаа өөд нь тат гэж хэлээч ээ.

Avatar

Зочин 2020-01-14 122.201.17.100

Шарын голын уурхайд 6 тэрбум төгрөг өгөхийн тулд хэрэглэгчийн цахилгааны үнийг 1 кВт.ц тутамд 2 төгрөгөөр нэмэх ёстой юу. Төрийн өмчийн уурхайнууд бараг 2 дахин багаа үнээр нүүрсээ борлуулаад ажиллаж, ямар ч татаас авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Шарын голыг хувьчилж авсан эздэд зориулан үнэ нэмж таарахгүй.

Avatar

Иргэн 2020-01-14 203.98.76.9

Шарын голын нүүрсний уурхай нь дотоод зардлаа хэмнэх, бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй шүү дээ, жилээс жилд орон тоо бүтцээ нэмээд байхаар алдагдалтай ажиллаж байгаа шүү, нүүрсний үнэ нэмэх асуудлыг жилийн жилд тавьж шийдвэрлүүлнэ, дараа нь орон тоогоо нэмнэ, ингэж ажлаад байвал дампуурна биздээ!!!!!

Avatar

erchim 2020-01-14 202.21.117.34

odoo songuuli duhuj baihad yun une nemeh ve.naad teleihan darga chini mania songuuliin muriin hutulburt una nemehgui gej bgaa geed l hamgaalna shd.songuuliin daraa l nemeh magadlal undur shuu.undeslelee sain batalgaajuulj ugsun ni deer

Avatar

Иргэн 2020-01-14 103.26.194.123

Huviin uildver aldagdaltai ajillah yosgui, borluulah uniig nemegduuleh shaardlagatai! Esvel toroos tataas ogch zohitsuulah heregtei…

Avatar

Batbayar 2020-01-14 202.9.40.65

UURHAICHID TURIIN ALDAATSI..ARCHAAGUI BODLOGIIN ZOLIOS BOLOH YSGUI..BAGANUUR' SHIVEE OVOOGIIN UURHAICHID NIILEED TEMTSEH HEREGTEI..OLON JIL ERVVL MEND EDIIN ZASGAARAA HOHIRCH BAIGAA NI VNEN

Avatar

Эрчим 2020-01-14 202.126.89.155

Түвшинчулуун дарга чинь харин ч эрчим хүчний салбарт анхан шатгаас нь ажилласан салбарын зовлон жаргалыг хамгийн сайн ойлгодог хүн дээ. Энэ хүний томилгоо хамгийн зөв томилгоо болсондоо. Зөв хүмүүсээ харлуулах гээд хэрэггүй дээ хол явахгүй.

Avatar

аа 2020-01-14 66.181.184.164

шарын голын уурхайн санхүүгийн тайлан маш нууц байдаг. ил болгох хэрэгтэй. хэн хэдэн төгрөг хаашаа аваад шилжүүлээд байдаг нь бүр нууц. санхүүгийн алба нь гаргаж өгсөн тооцоон дээр үндэслээд үнийг тогтоодог. бурууг бусдаас биш өөрсдөөсөө хай. батбаатар аа

Avatar

зочин 2020-01-14 202.126.89.213

Э.Түвшинчулуун гэдэг эрчим хүчний салбарын том авилгач зохицуулагчаар очсон юм бна лээ. Тэр гар 2019 онд л гэхэд эрчим хүчний үнийг гурван удаа нэмж ард түмнийг чирэгдүүлж байгаа. Ѳѳрдийх нь цалин хангамж гэж дэлхий хэмжээнийх тул бүгдийг нь АТГ-ѲГЧ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ. Сэргээгдэх эрчим хүчний компаниудын тариф баталж зардаг гарууд

Avatar

Зочин 2020-01-14 103.229.121.104

Уурхайчдын зөвшдээ яахлаараа энэ хэдэн төвийн бүсийн улсын үйлдвэрт нүүрс нийлүүлдэг уурхайн хар ажилчин уурхайчид ядуу зүдүү дээр нь эрүүл мэндээрээ хохирч амьдрах ёстой гэж

Avatar

Зочин 2020-01-14 66.181.161.12

Kazak ihtei gazar daa

Avatar

Зочин 2020-01-14 59.153.87.251

Энэ нехер чинь кино жужигчин биш уу нуурээ хараар халтартуулж будчихаад ярьж байх шиг
Дурдээ хэт орчихвуу. Шарын голоос энд иртлээ нуурээ угаах байлгуй дээ хун чинь

Avatar

Зочин 2020-01-14 64.119.16.233

Банкны кредит картынхаа 10 хувийн төлөлтийг хааяадаа хоцроогоод нэмэлт торгууль төлөөд байгаан биш биз… Таниас ямарч илүү нэмэлт төлбөргүй, асуудлыг амархан шийдэж өгч байна. Утас 83150707

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж