Дэлхий тэр чигээрээ өрөнд живж байна | News.MN

Дэлхий тэр чигээрээ өрөнд живж байна

Дэлхий тэр чигээрээ өрөнд живж байна

Дэлхий тэр чигээрээ өрөнд живж байна

Олон улсын санхүүгийн институтээс /IIF/ гаргасан тайланд дурдсанаар дэлхийн нийтийн өр ДНБ-тэй харьцуулсан харьцаагаар 2019 онд хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ. Нийт өр гэдэгт өрхийн, засгийн газрын, компаниудын гээд бүх төрлийн зээлийг авч үздэг.

Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар нийт өрийн хэмжээ есөн тэрбум ам.доллараар нэмэгдэж, 253 их наяд ам.доллар болсон байна. Энэ нь өр ба ДНБ-ний харьцаа 2016 оныхоос 322 хувиар өссөн гэсэн үг юм.

Дэлхийн нийт өрийн талаас илүү хувийг АНУ, Европын орнууд зэрэг хөгжингүй орнууд бүрдүүлж байна. Тухайлбал, Шинэ Зеланд, Швейцарь, Норвеги зэрэг улс орнуудад өрхийн өрийн хэмжээ өсч байгаа бол АНУ, Австралийн засгийн газрын өр болон ДНБ-ий харьцаа хамгийн өндөр түвшинд байгаа юм.

Харин хөгжиж буй орнуудын зах зээл дээр өрийн хэмжээ харьцангуй бага буюу нийт 72 их наяд ам.доллар орчим байгаа боловч сүүлийн жилүүдэд мөн л өсөлттэй үзүүлэлт гарч байна гэж “IIF” мэдээлэв. Жишээлбэл, Хятад улсын өрийн ДНБ-тэй харьцуулсан харьцаа 310% -д хүрч байгаа нь хөгжиж буй орнуудыг өрөөрөө тэргүүлж байна.

Дээрх тайланд дурдсан бас нэгэн чухал асуудал бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд авах яаралтай ар хэмжээнүүдийг санхүүжүүлэх хэрэгцээ юм. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад 2030 он гэхэд 42 их наяд ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа боловч зээлийн боломж хязгаарлагдмал улс орнуудын санхүүгийн хэрэгцээг хангахад хүнд сорилт тулгарч болзошгүй байна гэж “IIF”-ийн тайланд дурдсан байна.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-14 192.82.67.126

Эдийн засгын нөөц уурхайн нөөц статистик гурвыг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм

Avatar

Зочин 2020-01-14 85.117.100.80

ix nayd ntr boli2. trilion geldee arai oilgomjtoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж