Ардчилсан намын ноён нуруу | News.MN

Ардчилсан намын ноён нуруу

Ардчилсан намын ноён нуруу

Ардчилсан намын ноён нуруу

“NEWS” агентлаг “76:1” булангаараа дамжуулан парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад Д.Эрдэнэбатыг онцолж байна.


Түүнийг Ардчилсан намын ноён нуруу гэж тодорхойлж болно. Өнөөгийн парламентад хоёрдахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа, улстөрчийн хувьд хэдийнэ туршлага суусан гэж хэлж болно. Тэрбээр 1967-1977 онд Зүүнхараа сумын 1-р арван жилийн сургууль, 1977-1983 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль төгсчээ. “Авто-инженер, механикч” мэргэжилтэй, Багануурын нүүрсний уурхайд засварчин, механикч, авто хүнд механизмын хэсгийн даргаар ажиллаж байсан аж. Харин 1993-1999 онд “Ноён” ХХК-ийн захирал, 1999-2000 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, 2000 оноос “Ноён” группийн ерөнхий захирал, 2008 оноос Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2014 онд УИХ дахь Ардчилсан намын дарга, 2014-2016 онд Аж үйлдвэрийн сайдаар ажилласан бол өдгөө УИХ дахь АН-ын зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Авто-инженер, механикч мэргэжилтэй түүний улс  төрийн замнал 1990-ээд оны сүүл үеэс эхлэлтэй. Парламентад 2012 онд намын жагсаалтаар анх удаа сонгогдон орж ирсэн. Ардчилсан намыг 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулан, Засгийн эрх авахад гол ноён нуруу болж, ажилласан улстөрчийн нэг юм. Ардчилсан намын гал тогоог барьж байх хугацаандаа Д.Эрдэнэбат гишүүн “Хар дарга” гэж хоч автлаа 21 аймгийг 300 гаруй сумтай нь тойрч, судалгаа аван, намаасаа санаачилсан “Монгол хүн 2020” хөгжлийн цогц хөтөлбөрийг боловсруулсан тухай намын нөхөд нь хуучилдаг. Эл хөтөлбөрт 21 аймгийн онцлог болоод давуу, сул талууд тусаж, Монголын 21 аймгийг хөгжүүлэх цогц концепци болж, боловсруулагдсан байдаг. Монгол Улсын Засгийн газраас боловсруулж чадаагүй байсан хөгжлийн концепцийг Ардчилсан намынхан түүний хүчээр боловсруулж чадсан түүхтэй. Тэр ч утгаараа намын гишүүдийнхээ дэмжлэг хүлээж,  намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон. Улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийг удирдсан. Намаа зангидаж чадаж байсан туршлагыг нь парламентад ашигласан хэрэг.

Тухайн үед Д.Эрдэнэбат гишүүн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга байхдаа “Парламентад суудалгүй намуудыг татан буулгах эсэх дээр манай намын бүлгийнхэн санал нэгдсэн” гэж мэдэгдсэн нь парламентад суудалгүй ч улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог намуудын дарга нарын уурыг хүргэсэн мэдэгдэл байв. Үүнээс үүдэн БНН-ын дарга Б.Жаргалсайхан түүнд хатуу үгс чулуудаж “Д.Эрдэнэбат гэж муу хогийн шүгэл юу гээд байгаа юм бэ, Д.Эрдэнэбат чинь ердөө таалагдахгүй байгаа шүү. Миний байгуулсан АН-ыг тэр гутааж байна” хэмээн адлуулж байв. Бусдаар тэрбээр бүлгийн даргаар ажиллаж байхдаа хэл, аманд орж байсангүй.

Гэхдээ Шийдлийн Засгийн газар огцорч, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг УИХ-д Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ Аж үйлдвэрийн яамыг шинээр байгуулахаар болж, сайдад нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг санал болгосноор гол танхимынх нь сайдаар томилогдсон юм.

Тэрбээр тус яамыг хариуцаж ажилласан хугацаандаа мэргэжлийн боловсон хүчнийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг зорьсон байдаг. Мөн Монголын экспортыг нэмэгдүүлэх, импортыг хязгаарлах чиглэлийн дагуу аж үйлдвэрээ хөгжүүлэхэд илүүтэй төвлөрч үндэсний томоохон компаниудын төлөөллүүдэд  гаднын туршлага судлуулах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд чамгүй хувь нэмрээ оруулсан. Өнөөгийн хэл ам дагуулдаг ЖДҮХС-гаас аж ахуйн нэгжүүдэд зээл олгох эрх  тухайн үед Д.Эрдэнэбатын мэдэлд байв. Түүний зөвшөөрөлтэйгөөр 2012-2016 онд олгосон нийт зээлийн 60-70 хувь нь жирийн иргэдэд хүрсэн гэдгийг тэрбээр сүүлд тодотгосон. Экспортыг дэмжих төслүүдийг салбарын яамнаасаа дэмжээд явуулахад банк "Шаардлага хангахгүй байна" үндэслэлээр зээл олгохгүй болоход зарим тохиолдолд банкны салбарынхантай барилцаж авахаас наахнуур болж, төслүүдийг дэмжүүлэн, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр муудаж сайдан ажлаа урагшлуулдаг байсан тухай үйлдвэрлэгчид ярих нь бий.

Хэдийгээр түүнийг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа хэд хэдэн компанид давуу эрх олгож, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан (ЖДҮХС)-гаас их хэмжээний зээл өгсөн тухай мэдээлэл зарим цахим мэдээллийн хэрэгслээр гарсан ч няцаалт өгч, “Аж үйлдвэрийн сайдаар ажиллах хугацаандаа хувийн ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаагүйгээс гадна хууль зөрчсөн удаагүй. Мөн миний болон гэр бүлийн гишүүдийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүд нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй” гэдгээ мэдэгдэж байв.

Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймгаас сонгогдсон. Хэл аманд ороод байх нь бага ч, мөн сайдаар ажиллаж байхдаа "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Монголын тал худалдан авсан хэрэгт оролцсон гэж АТГ-аас өнгөрөгч оны тавдугаар сард түүнийг шалгасан.

Тэрбээр үүнд тайлбар өгч, Эрдэнэтийн 49 хувь Монголд ямар ч хохирол авчраагүй. Надад айх, өөрийгөө хамгаалах зүйл байхгүй. Аж үйлдвэрийн сайдын хувиар "Эрдэнэт" үйлдвэрийн хувьцааг худалдан авах асуудлыг Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх үүргийг хүлээсэн. Засгийн газрын хамтын шийдвэр нь улс төрийн зөв шийдэл байсан” хэмээн хэлж байлаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТЫН ХОМ

Нийт орлого: 29 сая төгрөг
Гэр бүлийн гишүүдийн орлого:  2 сая төгрөг
Нийтийн орон сууц: 2
Зуслангийн байшин:1
Үйлчилгээний зориулалттай: 1
Тээврийн хэрэгсэл: Toyota,Land Cruiser 200- 1,Toyota,Land Cruiser 200- 1
Мал аж ахуй: Ямаа-115, Хонь-213, Үхэр-41, Адуу-2
Газар: Эзэмших, 1.5 га-1, Эзэмших, 1.6 га-1, Эзэмших, 2.6 га-1
Хадгаламж /дотоод дахь данс/: 6 сая  төгрөг
Хөрөнгө оруулалт: Хангай ХК, Хорол-Эрдэнэ ХХК, Адуунчулуун ХК, Ноён ХХК

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1977 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1983 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль Авто-инженер, механик мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

2008 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга

2008 онд "Ноён" группын ерөнхий захирал

1983-1993 онд Багануурын нүүрсний уурхайд засварчин, механик, авто хүнд механизмийн хэсгийн дарга

1993-1999 онд "Ноён" ХХК-ий захирал

1999-2000 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга

2008-2012 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2014 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга

2014-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга

ГАДААД ХЭЛ:

Орос

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ICHIH NUURTEI BAI UEIINHEN CHIN DUUSAAGUI BN 2020-01-14 139.5.219.191

1983 -2008 OND YU HUUJ YVSNAA BICHEECH 1996 OND AN YLAHAD HAANA YAHAA MEDEHGUI MANARCH YAVAHDAA YMAR AJILD ORII GEJ HEH NEHEES GUIJ YVSNAASANAACH

Avatar

Зочин 2020-01-14 66.181.168.199

ЮУ Ч ХИЙЖ ГАВИАГҮЙ, ГОЛ НЬ БҮЛГЭЭ ТАТАН БУУЛГУУЛСАН ЭТГЭЭД. МАГТАХ ДААНА Ч НЭГ ШИРХЭГ ҮГ АЛГА ДАА. ГҮҮДБАЙ!

Avatar

Зочин 2020-01-14 66.181.177.191

2000-2008 онд хаана юу хийж явсан юм бэ????? Хар чоно архиар хүн хордуулсан захирал байсан юм ууу???

Avatar

Бат Эрдэнэ 2020-01-14 103.212.118.46

УИХ дахь Ардчилсан намын бүлэг чинь жижигрээд Зөвлөл болчихсон байх аа, Бас 2012-2014 онд УИХ дахь Ардчилсан намын дарга байсан бил үү? Бичсэн юмаа хэвлүүлэхээсээ өмнө ядаж дахиад нэг уншчихаж бай л даа, Адьяамаа минь.

Avatar

Иргэн 2020-01-14 103.212.118.46

Ноён компанийн " ноён нуруу" бололтой юм. АН-ын ноён нуруу гэвэл олон хүн уурлаж магадгүй шүү. Парламентад анх жагсаалтаар буюу олны хэлдгээр "тооноор нь орж ирсэн" ардчилагч байх нь.Одоо бол Бага нуур дүүргээс тодрон төрсөн "том улс төрч", АН-ын сор нь болсон гэж хэлэх гээд байна аа даа, энэ сэтгүүлч. Болтугай, болтугай.

Avatar

Зочин 2020-01-14 192.82.70.160

Ноён гээд хортой архи зарж байлаа!! За тэгээд сайд байхдаа олон тэрбум төгрөгийг танил талдаа өгч авилга аьч байлаа?! гээд л мөн ч олон луйвард оролцсон дөө?! Хамгийн муу санаатай,амиа хоохоолсон нэг монголын шалгарсан бэртэгчин дээ?! Бас дахин сонгогдох санаатай,өөдгүй н**ш чинь….

Avatar

Зочин 2020-01-14 202.179.26.221

Ш. АДЪЯАМАА минь дээ ийм юм захиалгаар бичиж байхаасаа ИЧЭЭЧЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ

Avatar

Зочин 2020-01-14 202.179.26.221

ХАХАХАХАХАХАХАХАХАХАХА

Avatar

зочин 2020-01-14 66.181.179.72

маниасаа дор хѳрѳнгѳтэй болгоод байгаараа ичиж амьдраараа с** минь

Avatar

ЭРДЭМ 2020-01-14 66.181.168.199

ЭНЭ НҮЦГЭН ТОЛГОЙТ Л ЛАВ БИШ ШҮҮ!

Avatar

ЭРДЭМ 2020-01-14 66.181.168.199

НОЁН НУРУУ БОЛЖ ХАРАГДААЧ

Avatar

мгл 2020-01-14 202.179.11.230

АН үнэхээр болохоо байжээ.

Avatar

Зочин 2020-01-14 192.82.64.186

үхсэн ацаараа энэ ноён нуруу болхов??? Сайд байхдаа баахан концессоор гэрээ хийж өчнөөн авилга авсан х***а даа.

Avatar

Зочин 2020-01-14 103.26.193.40

УРД НЬ МАН МАХН ГЭЖ БАЙХАД БАГАНУУРТ ҮРИЙН НЬ ДАРГА БАЙСАН АА НУУЖ ЯВДАГ .

Avatar

Зочин 2020-01-14 202.9.46.199

Лалрын арми сахиад сууж байдаг бололтой. Лалартаж бусдыг гүтгэн доромжилж суухаар гарч ажил хийцгээгээч?

Avatar

hnnn 2020-01-14 103.229.176.130

derhed chiii bitgiii hutssss zaaa, erdenetiin 49 huvi bol mongoliin ard tumniiii umch gazar nutag bugd tatvaraaraa ter uildveriig baiguulj orosod uriig tulsun yum getel ene halzan shugel chin garch ireeed mongol banknii 400saya usd 49 huviig n avaaad hudaldaa hugjiliin bankniih ged hanhazaad suuj bsn, ene buhniii gardan zokhioon baiguulsan elbegee, saikhanaa, bayartsogtiin baaas n yum getel magtaj bn ene said een zuv uu ariun yavdal uu ene der setgegdel bichhgui baih uuuu, b***g n umsegcheeeee

Avatar

Дорнодын Галзууд 2020-01-14 192.82.65.175

Нохой долоо

Avatar

ppkxnkxnh 2020-01-14 150.129.142.197

Хурцад бөлдөгдүүлчихсэн ноён нуруу юм уу тэгээд наадах чинь

Avatar

Зочин 2020-01-14 182.160.34.197

ха ха ха. азийн чоно архины эзэн ха ха ха.

Avatar

зочин 2020-01-14 66.181.182.124

Буян Жагаад дурак болтлоо загнуулж байсныг санаж байна. kkkkkkkkk
Намын ноён нуруу нтрий нь санахгүй юм байна, тийм юм бол нам нь яахаараа
сонгуулиар үсгүй хусуулдийн

Avatar

зочин 2020-01-14 66.181.161.64

60 гарчихсан нөхөр байна. Одоо өвгөчүүл эмгэчүүл хэдхэн үлдсэн насаа түмэнд лай болж байхаар ач зээгээ харах ажилд зарцуулбал үр хүүхдэд өөрт нь хэрэгтэй лай болохоор зай болмоор юм.

Avatar

Зочин 2020-01-14 202.179.24.215

Эд нар өвгөн юм бол Трамп Шинзо Путин нар амьд үхдэлүүд юм байна.

Avatar

ӨӨ 2020-01-14 64.119.25.62

ЛУУХААН ГЭДЭГ НЬ ҮНЭН ШҮҮ.

Avatar

Зочин 2020-01-14 202.179.24.215

Ийм том лагс биетэй өргөн шанаатай х***а гэж юу байдийн.

Avatar

Зочин 2020-01-14 122.201.26.172

Энэ сайт тэгээд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаан биш үү энэ нэг үе нь өнгөрсөн нөхрийг ингэж рейтинг тогтоох байдлаар далд сурталчилгаа хийгээд бгаан бгаан биш үү

Avatar

Зочин 2020-01-14 64.119.16.105

Дэлхийн ардчилалын нэрт зvтгэлтэн Дондогмаа Эрдэнэбат гэж ийм агуу хvн байдаг байжээ!!

Avatar

ман 2020-01-14 103.26.195.55

гайгүй үнэн үгтэй шударга гишүүн харагддаг юм

Avatar

Зочин 2020-01-14 66.181.169.116

Дээд, өнгөн тал нь халцарч мөлийчихсөн ноён нуруутай юм биз дээ? АН тэгэхээр мөн хөөрхийлөлтэй болжээ дээ. Халцарч, мөлийгөөгүй юмаар нуруу хийвэл таарна даа!

Avatar

Зочин 2020-01-14 66.181.169.116

"Өнөөгийн парламентад хоёр удаа сонгогдсон" гэж юуг хэлж байна вэ? Хоёр удаа сонгууль болж байж энэ Их хурал бүрдсэн юм уу? Тэгээд" Намын ноён нуруу" гэж ямар юм байдаг юм бэ? АН-ынхан бүгд "энэ хүн халзан толгойт манай намын ноён нуруу" гэцгээж байна уу? "Ноён нуруу гэдэг юмаа АН-ын Их хурлаар сонгосон юм уу?

Avatar

Харьцуулагч 2020-01-14 49.0.212.23

Үндсэн хуулийг дэвсэлж байдаг ноён нуруутай нам сайхан даа, тийм ээ С. Эрдэнэ ээ

Avatar

зочин 2020-01-14 192.82.70.18

ийм хөлдүү толгой ноён нуруу болхоор нам нь яаж өөдлөх вэ дээ

Avatar

Зочин 2020-01-14 59.153.87.251

Ноен нуруу нь ийм байхаар тэр нам мен хэцуу еэ

Avatar

Po 2020-01-14 66.181.179.139

2020onii 1sariin 1nees iim ym bicheh ontsloh chin horiotoi bolcon bhaa???

Avatar

Зочин 2020-01-14 202.179.18.60

Гарчгийг бас л ёжтой өгсөн байна шүү. ноён нуруу, дам нуруу чг эсэн болно. Харин суурь фундам гээгүй нь л зөв юм хэхэ

Avatar

zochin 2020-01-14 66.181.176.188

za boliee iim hachin yumaar udirduulsan AN sonoj bgaagaa meddeggvi yumuu nohoi doloo

Avatar

Зочин 2020-01-14 103.111.68.3

ҮХЭЭД ХОЙШОО ХАРМАР… ИЙМ ХУЛГАЙЧ НОВШООР НОЁН НУРУУГАА ХИЙЛГЭСЭН НАМ ӨӨДЛӨХ ҮҮ? ШОРОНДОО ОР…

Avatar

Зочин 2020-01-14 72.196.192.250

Erliizii ni sain medej baigaa hvn Ta uuruu e****z baij taarna daa !!!!

Avatar

Зочин 2020-01-14 184.22.137.240

Компанидаа ноён гэдэг нэр өгсөн…. ардчлагч байх уу?????

Avatar

AN 2020-01-14 64.119.20.77

AN iim hujaagaar noen nuruugaa bolgohdoo tulsan gej uu.ingetlee dooshoo oroh gej dee.mongol turd turiin har hairtsagnii bodlogo gej bn uu…

Avatar

Зочин 2020-01-14 103.212.117.69

Хятадын э****з нь үнэн

Avatar

hhhh 2020-01-14 103.229.176.130

ene halzan shugel erdenetiin 49huviig hudaldaa hugjild niilj avch uguud hediiig hurtsen bol, iimerhuuu hogiin halzan shugel mongoliin tuuhend ahij bitgii garch ireesei, elbeg, saikhanaa, bayartsogttoi hamt dald ortsgoooo, 60terbumiin enkhbolddtoi,

Avatar

Зочин 2020-01-14 202.9.40.130

Гарчгаа бодож өгмөөр юм.

Avatar

Зочин 2020-01-14 103.229.120.5

Uhaantai hun

Avatar

Зочин 2020-01-14 103.111.68.3

ХУЛГАЙЧ ГЭЖ ҮҮ?

Avatar

Баяр 2020-01-14 122.201.21.17

МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН УДАМШСАН ДОНТОН х*******н ХҮҮХЭД МОНГОЛЫН ТӨРИЙГ САМАРАХ ЗАХИАЛГАТАЙ х***а ШҮҮ ДЭЭ

Avatar

chekist 2020-01-14 202.126.88.160

erdenetiin 49 n hulgaig gardaj hiisen hulgaich

Avatar

Зочин 2020-01-14 66.181.161.12

Shn hulgaich daa

Avatar

Халзак 2020-01-14 172.58.19.90

Чисто кровный китайц. Зуунхараа знает

Avatar

Зочин 2020-01-14 103.14.36.6

hehe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж