Румыны хүндийн өргөлтийн тамирчид олимпийн медалиа хураалгана | News.MN

Румыны хүндийн өргөлтийн тамирчид олимпийн медалиа хураалгана

Румыны хүндийн өргөлтийн тамирчид олимпийн медалиа хураалгана

Румыны хүндийн өргөлтийн тамирчид олимпийн медалиа хураалгана

Румын улсын хүндийн өргөлтийн хоёр тамирчин Лондон-2012 зуны ХХХ наадмаас мөнгө болон хүрэл медалиудыг тус тус хүртсэн. Тэгвэл IWF буюу Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос Румын улсын тамирчид болох Роксана Кокос болон Разван Мартин нарын 2012 оны шинжилгээний хариуг орчин цагийн технологиор шинжлэн үзэхэд хориотой биохимийн бэлдмэл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон тухай ярьжээ. Шинжилгээний дүнд Роксана Кокос нь хоёр өөр төрлийн хориотой биохимийн бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон бол Разван Мартинаас гурван төрлийн хориотой биохэмийн бэлдмэл илрүүлжээ.

Разван Мартины хувьд өмнө нь сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож 2013-2015 онуудын хооронд эрхээ хасуулж байсан юм.

Роксана Кокос нь Лондон-2012 зуны ХХХ наадмын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -69 кг-ын ангилалд мөнгөн медаль хүртсэн. Харин Разван Мартин нь эрэгтэйчүүдийн -69 кг-ын ангилалд хүрэл медаль хүртсэн байсан билээ.

Эх сурвалж : japantimes.co.jp

Б.МӨНГӨНТАМИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-14 202.179.24.215

Эмэгтэй тамирчид жаахан эр гормон хэрэглээд бяр суучихдаг юм. Тэгсэн биз.

Avatar

Зочин 2020-01-14 66.181.161.12

Huurhii muu ciganuud daa ed nar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж