130 жилийн баялаг түүхтэй Lenox брэнд

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

130 жилийн баялаг түүхтэй Lenox брэнд

130 жилийн баялаг түүхтэй Lenox брэнд

130 жилийн баялаг түүхтэй Lenox брэнд Монголд албан ёсоор танилцуулагдаад яг гурван жил болж байна. Тус брэндийн албан ёсны дистрибьютер Lenox Mongolia нь 2016 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн аяга тавагны цуглуулгаар хязгаарлагдахгүй тансаг шилэн болон болор эдлэл, хамгийн сайн чанарын халбага сэрээний иж бүрдэл, гэрийн дотоод чимэглэл, бэлэг дурсгал зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг Монгол хэрэглэгчдэд санал болгож байгаа билээ. Цаас шиг нимгэн атлаа гадны нөлөөнд тэсвэртэй тус брэндийн гангар шаазан эдлэлүүд нь үе дамжин өвлөгдөх үнэ цэнэтэй бүтээлд тооцогддог нь учиртай. Нарийн хийц болон гоёмсог дизайнгы хослуулан урласан сүү мэт тунгалаг гангар шаазангаараа алдартай тус брэнд Цагаан сарын ширээг тань гайхалтай харагдуулах нь лавтай.

Энэхүү брэндийн зарим загвартай танилцацгаая.

Алтадсан гобелен зурагтай энэхүү тансаг шаазан эдлэл нь ямар ч ширээний засалтанд гайхалтай нийцнэ. Байгалийн өнгөтэй “Gilded Tapestry” иж бүрдлийг сонгодог сүлжмэл хээнд орчин үеийн өнгө аяс оруулан урлажээ. Цэнхэр, улбар шар, алтлаг, бор зэрэг байгалийн өнгийг хослуулан цэцгэн хээ нь өнгө ба дүрсний гайхалтай “тоглолт” хийж, сонирхолтой, өвөрмөц дизайныг бий болгосон байна.

Хэрэв та дэгжин хэрнээ цэмцгэр шаазан эдлэлд дуртай бол “Opal Innocence” цуглуулгыг анхааралдаа аваарай. Маш нарийн хийцтэй энэхүү иж бүрдэлд цагаан алтан хүрээ, мөлхөө ургамлыг санагдуулам гоёмсог хээг гар аргаар сийлж өгчээ. Сонгодог ба контемпорари стилийг хослуулсан энэхүү цуглуулга нь Цагаан сарын баярын ширээнд цэвэр ариун байдал болон аз жаргал бэлгэдэж, эзэгтэйн дахин давтагдашгүй гоо сайхны мэдрэмжийг илэрхийлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж