Испанийн клуб Барселона клубын ахлах дасгалжуулагч Эрнесто Вальвердег халж түүний оронд Реал Бетис клубын ахлах дасгалжуулагч асан өдгөө 61 настай Кике Сетьенийг авч буйгаа зарлалаа. Өдгөө 55 настай Вальвердегийн хувьд Барселона клубтэй Испанийн Ла лигт хоёр дараалан түрүүлсэн ч УЕФА Аваргуудын лигт тааруухан амжилт үзүүлж байсан учир Каталонийн баг ийм шийдвэр гаргажээ. Харин тус клуб шинэ ахлах дасгалжуулагчтайгаа хоёр жил хагасын гэрээ байгуулсан байна.
Кике Сетьений хувьд анх Лас Палмас клубыг Ла лигт 11-р байранд оруулж клубын сүүлийн 40 жилийн хугацаан дах хамгийн өндөр амжилтыг үзүүлж дараа нь Реал Бетис клубт ирсэн. Тэрбээр Реал Бетис клубыг удирдсан эхний улиралдаа багаа Ла лигт 6-р байранд оруулан УЕФА Европа лигийн эрхийг хүртсэн байна.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ