“The Hu” хамтлаг өнөөдөр Европ тивийг зорьж байна | News.MN

“The Hu” хамтлаг өнөөдөр Европ тивийг зорьж байна

“The Hu” хамтлаг өнөөдөр Европ тивийг зорьж байна

“The Hu” хамтлаг өнөөдөр Европ тивийг зорьж байна

Монголын “The Hu” хамтлаг өнөөдөр /2020.01.14/ 2020 оны аялан тоглолтоо Европ тивээс эхлүүлэхээр өглөөний 10.45 минутад Буянт Ухаагийн нисэх онгоцны буудлаас хүлгийн жолоогоо залах гэж байна. Тэдний эхний тоглолт энэ сарын 15-нд ХБНГУ-ын Хамбург хотоос эхлэх нь ээ.

"The Hu" хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтод хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог явахгүй, хамтлагийнхан ирэх долдугаар сарын 18-н хүртэл Европын улсууд, Их Британи, Хойд, Өмнөд Америк, Австрали, Шинэ Зеланд, Азийн орнуудаар нийтдээ 55 тоглолт хийх товоо зарлаад байгаа ажээ.

Дэлхий дахинд Монгол Улсаа урлаг, соёлоор таниулан сурталчилж буй  “The Hu” хамтлагийн залуус дэлхийн дуу хөгжмийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэгд тооцогддог "Coachella Valley Music and Arts Festival"-д оролцохоос гадна амьд хөгжмийн томоохон хэд хэдэн фестивальд оролцохоо мэдэгдээд байгаа билээ.

Монголын “The Hu” хамтлаг дэлхийд гарч, өнгөрөгч 2019 онд Европыг байлдан дагуулсан. Тэд нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн. Хамтлагийнхан АНУ-д байхдаа дөрвөн ч дуугаа клипжүүлж,  хоёр, гурван ч дуу шинээр бичүүлжээ.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ard 2020-01-14 202.126.89.66

mongol hoomii , harhiraa geh met zuil ni gadaaduudad sonin bna harin manaihan neg ih sonirhohgui baih

Avatar

Зочин 2020-01-14 103.26.193.40

ОДОО ТЭГЭЭД ЯАХ УУ?

Avatar

Зочин 2020-01-14 64.119.16.233

Банкны кредит картынхаа 10 хувийн төлөлтийг хааяадаа хоцроогоод нэмэлт торгууль төлөөд байгаан биш биз… Таниас ямарч илүү нэмэлт төлбөргүй, асуудлыг амархан шийдэж өгч байна. Утас 83150707

Avatar

Лука 2020-01-14 150.129.142.119

Жинхэнэ утгаараа дэлхийд танигдаж өөрсдийнхээ авьяас чадварыг үнэлүүлж байнаа, Болд мэтийн дуучид гадаадад байгаа хэдэн монголчуудад дуулсан болж хулхи аялан тоглолтыг 20 жил хийсэн. Бусад нь эндээс суралцах юм бна,зөв талаас харвал Төр бас дэмжих хэрэгтэй.

Avatar

АХА 2020-01-14 202.131.243.186

НЭГИЙГ НЬ МАГТАХ ГЭЭД НӨГӨӨГ НЬ ДООШ НЬ ХИЙХ ХЭРЭГ ЮУ БАЙНА. ЗОХИОЛЫН ДУУНД ХОТ ХӨДӨӨГҮЙ ЖИВЧИХСЭН БАЙСАН 2000-ААД ОНЫ ДУНД ҮЕД ПОП РОКЫНХНООС ТЭСРЭЛТ ХИЙСЭН ГАВЬЯА БАЙГАА ШҮҮ БОЛДОД. ХЭРЭВ ЗОХИОЛЫН ДУУГАА ОДОО Ч СОНССООР БАЙГАА БОЛ ТАНЬД ХЭЛЭХ ҮГ АЛГА ….

Avatar

Зочин 2020-01-14 192.82.64.83

Болд ч ёстой мэдэхгүй ээ…Элбэгдорж хавийн будилаан… Өмнөөс нь ичээд байдаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж