Э.Бат-Үүлд холбогдох хэрэг прокурорт буцав

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүлд холбогдох хэрэг прокурорт буцав

Э.Бат-Үүлд холбогдох хэрэг прокурорт буцав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 09.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдсэн ч асуудлыг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тул шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ

Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

Төрийн тэргүүнийг гүтгэсэн хэрэгт буруутгагдсан хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.01.14/ 09.00 цагт эхэлж байна. Энэ үеэр түүний өмгөөлөгч Б.Мэргэн мэдээлэл өгөхдөө “Энэ хэргийг шийдвэрлэхдээ Э.Бат-Үүл даргаас цагдаагийн байгууллага ямар нэгэн байдлаар мэдүүлэг аваагүй. Харин Ерөнхийлөгчийг гүтгэсэн гэх хэрэгт холбогдож, цагдаагийн мэдүүлгийг хуулбарлаж, хууль бусаар мэдүүлэг өгсөн мэтээр хавсаргаж хийсэн зөрчил гаргасан” гэдгийг хэлжээ.

Хотын дарга асан Э.Бат-Үүл нь "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" нэртэй бичвэрээ baabar.mn сайтад өнгөрсөн оны зургадугаар сард нийтлүүлсний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраас түүнийг төрийн тэргүүнийг гүтгэсэн хэмээн цагдаад өгсөн.

Уг гомдлын дагуу хотын дарга асан Э.Бат-Үүлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгосон юм. Тэрбээр уг торгуулийн арга хэмжээг үндэслэлгүй гэж үзэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар ийнхүү өчигдөр /2020.01.13/ шүүх хурал товлогдсон боловч шүүх хурал эхлэхгүй хоёр цаг хүлээлгэсний дараа шүүгчийн бие муудсан үндэслэлээр хурлыг хойшлуулаад байсан юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж