Солонгосчууд монголчуудад орчны эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Солонгосчууд монголчуудад орчны эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг олгоно

Солонгосчууд монголчуудад орчны эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг олгоно

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох Койка-ийн харьяа байгууллага KIDC-ын сайн дурын ажилтнууд Монгол Улсад орчны эрүүл мэндийн чиглэлээр иргэдэд мэдлэг олгохоор хүрэлцэн ирээд байгаа ажээ. Нийт 15 сайн дурын ажилтнууд ирсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 42, 105, 107 дугаар сургууль дээр ажиллах юм байна.

Тэдний төлөөлөл болох Зу Сан Син нь Монгол Улсад орчны эрүүл мэндийн чиглэлээр таван удаа ирж ажиллаж байжээ. Харин И Хён Буг нь БНСУ-ын Данкукийн их сургуулийн Монгол судлалын ангид суралцдаг бөгөөд сургуулиасаа чөлөө аван ийнхүү манай улсад сайн дураараа ажиллахаар хүрэлцэн ирээд байна.

“KIDC байгууллага Монгол Улсын Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааныхаа хүрээнд манай байгууллагын 15 сайн дурын ажилтан монголчуудад орчны эрүүл мэндийн чиглэлээр сургалт орж, иргэдэд энэ чиглэл мэдлэг, мэдээллийг олгоно. Бид нэг жилийн хугацаанд монголчуудад сургалт орох бөгөөд нэгдүгээр сарын 08-нд монголын багш нарт өөрсдийн төлөвлөгөөгөө танилцуулсан. Энэхүү сургалт маань СХД-ийн иргэдийн орчны эрүүл мэндийн тухай ойлголтыг дээшлүүлэх зорилготой. Хэрвээ монголчууд энэ төрлийн сургалтыг авахыг хүсвэл хугацаагаа сунгаж болох юм. Бидний сургалт дууссаны дараагаа монголчууд бие биедээ үлгэрлэн, цаашид орчны эрүүл мэндийн чиглэлд олон ажил хэрэгжүүлээсэй гэж хүсч байна" гэсэн юм.

KIDC-ын сайн дурын ажилтнууд Монгол Улсад нэг жилийн хугацаатай СХД дээр төвлөрч ажиллах юм байна.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж