Мөсөн авиралтын алтан медалийн эзэд эх орондоо иржээ

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Мөсөн авиралтын алтан медалийн эзэд эх орондоо иржээ

Мөсөн авиралтын алтан медалийн эзэд эх орондоо иржээ

Монголын Уулчдын үндэсний холбооны баг тамирчид БНСУ-ын Чонгсон хотноо зохион байгуулж буй дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцож, эх орондоо иржээ.  Нэгдүгээр сарын 10-нд нээлтээ хийсэн Чонгсоны дэлхийн цомын тэмцээн нь Азийн аварга шалгаруулах тэмцээн давхар болдгоороо онцлог. Өнгөрөгч 2018 онд тус хотод болсон тэмцээнээр ОУХМ Н.Хэрлэн, Д.Энхбаатар нар эх орондоо өвлийн спортын төрлөөр анхны мөнгө, хүрэл медалиудыг авчирч байсан юм.

Тэгвэл энэ жил эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Н.Хэрлэн амжилтаа бататган мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь медалиа хүртэж, Монгол Улсын анхны алтан медалийг хүртлээ. Тэрбээр дэлхийн цомын тэмцээнд  хоёр дахь удаагаа шагналт дөрөвдүгээр байрт шалгарч, түүхэн амжилтын эзэн болсон талаар бид мэдээлсэн билээ.

Харин эмэгтэй хурдны төрөлд Спортын мастер Б.Ариунбаяр мөн Ази тивийн аварга болсны зэрэгцээ Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд шагналт тавдугаар байр эзэлсэн юм.

Мөн онооны жагсаалтаар Спортын дэд мастер Д.Баасандорж 20.95 оноотойгоор Азийн аваргын хүрэл медаль /хурд, эр/, Дэд мастер Д.Отгонхүү наймдугаар байр /хурд, эр/, Спортын мастер Ч. Мандахбаяр 16 дугаар  байранд тус тус шалгарчээ.

Мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж