Сартай хонгор шүдлэн түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Сартай хонгор шүдлэн түрүүлэв

Говь-Алтай
аймаг үүсч байгуулагдсаны 70 жилийн ой, баруун бүсийн хурдан морьдын
уралдааны шүдлэн насны морьдын уралдаанд 115 хурдан хүлэг тоосоо
өргөснөөс Ховд аймгийн Мөст сумын уугуул “Ану сервис” компанийн захирал
Б.Буяннэмэхийн сартай хонгор түрүүлж, Говь-Алтай аймгийн Бигэр сумын
уугуул “Гацуурт” компанийн захирал Л.Батмөнхийн бор аман хүзүүдэж,
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Эрдэнэтийн Гаалийн газрын дарга
В.Винтовын сартай хүрэн  гуравт, Завхан аймгийн Сантмаргад сумын харьяат
Э.Баасанжавын шар  хээр дөрөвт, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул
“Алтай” констракшны захирал Х.Бат-Эрдэнийн сартай хүрэн тавд тус тус
хурдалжээ. Морьд гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж, уралдааны замд
нэг хүүхэд унасан ч ямар нэг бэртэл гэмтэл аваагүй байна.  Өнөөдөр
азарга, соёолон уралдана.

А.Тэлмэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж