Сайд Ё.Баатарбилэг худлаа ярьсан уу? | News.MN

Сайд Ё.Баатарбилэг худлаа ярьсан уу?

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Сайд Ё.Баатарбилэг худлаа ярьсан уу?

Сайд Ё.Баатарбилэг худлаа ярьсан уу?

Монгол Улсад дэлхийн улс гүрнүүд шиг олон зуун, сая жилийн настай барилга байгууламж байхгүй. Гэхдээ тодорхой түүхэн цаг хугацаа, үнэ цэнэ, ач холбогдлын шалгуур үзүүлэлтийг давж, түүхэн дурсгалт соёлын өвд бүртгэгдсэн хэд хэдэн барилга байгууламж бий.

Өнөөдөр Улаанбаатар хотын ой санамж болсон музейн барилгуудыг бүтээн байгуулалт нэрийдлээр буулгаж байгаа нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний төв номын сангийн барилгыг нурааж, дахин шинээр барих эсэх талаар хөндөж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Улсын драмын эрдмийн театрыг нийт ажилчдын 2019 оны эцсийн хурлаар захирал нь “Театрынхаа эх барилгыг буулгана” гэдэг мэдээллийг өгсөн гэх. Гэтэл өчигдөр /2020.01.13/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг гэнэтийн мэдээлэл хийж “Драм болон дуурийн театр, Үндэсний төв номын сангийн барилгыг нураахгүй, засварлана” гэдэг тайлбарыг өгсөн.

“ДРАМ, ДУУРЬ, ТӨВ НОМЫН САНГ ЗАСВАРЛАХААР ТУС БҮР ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН”

Салбарын сайд мэдээлэл хийхдээ “Бид улсын төсөвт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний төв номын сан дээр тус бүр хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгөөр ямар ажил хийх вэ гэхээр гурван барилгыг шинэчилж, засварлана. Ирэх 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Тэрнээс өмнө энэ ондоо багтаан соёл урлагийн гурван барилгыг засварлана. Зарим нь засварын ажлын зурагтай юм билээ. Мөн дээр нь төсөв санхүүгийн байдлаас болж тухайн байгууллагууд тоног төхөөрөмж, хөгжим аппаратур, сандал суудлаа шинэчилж чадаагүй олон жил болсон. Тийм учраас төсөвт суулгасан мөнгөөр шинэчлэх ажил явж байгаа. Энэ ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх гээд хөрөнгийг суулгасан байгаа. Энэ гурван барилгыг шинээр барихад маш олон тэрбум төгрөг шаардлагатай болно. Тийм мөнгө байхгүй. Өнгөрөгч аравдугаар сарын 8-нд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан миний хэлсэн байр суурь хэвээрээ байгаа. Та бүхэн тайван амгалан байж болно. Соёл урлагийн байгууллагуудын барилгыг засварлах ажил олон жил хөрөнгө мөнгө, санхүүжилтгүйгээс орхигдсон байсан. Харин 2019, 2020 онд маш сайн төсөв төсөвлөсөн. Энэ ажлаа ном журмынх нь дагуу явуулчихмаар байна” гэсэн юм.

“ГУРВАН БАРИЛГЫГ СОЁЛЫН ӨВД БҮРТГЭЖ АВААГҮЙ”

Одоогоор эдгээр гурван барилгыг соёлын өвд бүртгэж аваагүй байгаа гэдэг хариултыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн хэллээ. Мэргэжлийн шинжээч, архитекторуудын гаргаж ирж буй баримт, судалгаан дээр үнэлгээ хийж, үнэхээр соёлын өвд хамруулах шаардлагатай гэвэл бүртгээд л авна гэлээ.

Энэ талаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Даваацэрэнгээс тодруулахад “Соёл урлагийн байгууллагуудыг засварлах шаардлага байгаа учраас л засвар үйлчилгээг хийнэ. Эдгээр барилга түүх соёлын дурсгалт барилга мөн үү, биш үү гэдгийг бид анхаарч авч үзэж байгаа. Өнгөрөгч 2019 оны зургадугаар сараас эхлэн энэ барилгууд дээр шинжээчдээр судалгаа хийлгэсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард судалгааны зарим нэг үр дүнтэй урьдчилсан байдлаар танилцаад байна. Гэхдээ одоо ийм тийм гэж хэлэхэд хэцүү.

Хоёрдугаарт, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал гэдэг нь өөрөө соёлын өв. Соёлын өв нь тодорхой цаг хугацаа, үнэ цэнэ, ач холбогдлын шалгуур үзүүлэлтийг давах ёстой. Энэ гурван барилгын тавигдаж буй шалгуур үзүүлэлтэд өмчлөлийн, эх төрх бүрэн бүтэн байдал, холбогдох мэдээлэл дутмаг зэрэг зарим нэг асуудал гарч байна. Ямар ч байсан хэрэгцээ шаардлага байгаа учраас энэ барилгуудад засвар үйлчилгээ хийнэ гэдгээ төр засгийн бүх шатанд илэрхийлсэн.

Улаанбаатар хотын түүхэн цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах чадвар бүхий архетиктурын чуулга гэвэл өөр ойлголт шүү дээ. Зарим судлаач, архитекторууд эдгээр барилгыг шууд соёлын өв мэтээр тайлбарлаад байгаа. Тийм биш л дээ. Богд хааны ордон музейг аль нэг театрын барилгатай харьцуулаад үз дээ. Аль нь үнэ цэнэтэй байна вэ” гэдэг асуултыг тавьж байлаа.

ДРАМЫН ТЕАТРЫГ БУУЛГАХ АЛБАН ТООТЫГ БСШУСЯ-С НИЙСЛЭЛД ХҮРГҮҮЛСЭН

Холбоотой мэдээ

Улсын драмын эрдмийн театрыг нураахаар болжээ

Улсын драмын эрдмийн театрыг нураахаар болжээ

Гэтэл 2020 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Төв номын сан, Байгалийн түүхийн музей, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг буулгаж, шинээр барихаар болсон талаарх жагсаалт сошиал орчинд цацагдах болсон. Үүнд салбар яамнаас “Цаасан дээр бичигдсэн тоо болгон нурааж, буулгана” гэсэн үг биш гэдэг тайлбарыг ч өгч байв. Уг жагсаалтад

  • Улсын драмын эрдмийн театр – 52 тэрбум төгрөг
  • Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр – 54.6 тэрбум төгрөг
  • Төв номын сан – 52.4 тэрбум төгрөг
  • Байгалийн түүхийн музей – 94.4 тэрбум төгрөг
  • Төв цэнгэлдэх хүрээлэн – 80 тэрбум төгрөгийг түүхэн барилгыг буулгаж, дахин шинээр барихад төсөвлөсөн байх юм.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Улсын драмын эрдмийн театрыг буулгах албан тоотыг БСШУСЯ-с нийслэлд хүргүүлсэн гэдгийг хэлсэн юм. Тус театрыг Залуучуудын эвлэлийн гишүүдийн хөрөнгөөр Монголын ууган архитектор Б.Чимэд, А.Хишигт нарын зургаар 1957 онд суурийг тавьж, 1960 онд барьж байгуулсан түүхтэй.

"Ё.БААТАРБИЛЭГ САЙД ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА"

“Монгол туургатан төв холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Э.Одбаяр

-Өнгөрөгч 2019 онд Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний төв номын сан болон бусад түүхэн дурсгалт барилгыг буулгах, шинээр дахин барьж байгуулах асуудлуудыг ярьж эхэлсэн. Байгалийн түүхийг музейн барилгыг нурааж, 2020 онд суурин дээр нь Чингис хааны музейн барилгын ажлыг эхлүүлнэ гэдэг мэдээллийг өгч, улсын төсөвт суулгасан. Өнөөдөр /2020.01.13/ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Драмын театр болон бусад барилгыг нураахгүй, засварлана гэдэг гэнэтийн мэдээллийг хийлээ. Сайдын энэ үгийг үндэслэлтэй гэж хэлэхэд хэцүү.

Учир нь, 2020 оны улсын төсөвт эдгээр барилгыг шинээр барих зардлуудыг тусгаад байна. Тиймээс салбарын сайдын мэдээлэл хангалтгүй. Улсын төсөвт нэгэнт тусгасан бол энэ ажлууд цаашдаа үргэлжлэн хийгдэх болно. Үүний нэг илрэл нь Байгалийн түүхийн музейн барилга. Ард иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүйгээр барилгыг нь нурааж харуулсан шүү дээ. Одоо бидэнд салбар яамны сайдын үгэнд итгээд суух арга байхгүй.

Мөн 2020 оны улсын төсвийн төслөөс ил болсон мэдээллээр өнгөрсөн жил Дуурь, Драмын театр тус бүрт хоёр тэрбум төгрөг суулгасан гэсэн. Уг төслийг нягтлаад үзэхэд энэ хоёр тэрбум төгрөг нь зөвхөн 2020 онд театрын барилгын талбай чөлөөлөлт, зураг төсөлд л зарцуулагдахаар төсөвлөж, барилгаа хэрхэн барих нь тодорхойгүй байсан. Үүнийг тодруулбал, эдгээр гурван барилгад тус бүр 50 гаруй тэрбум төгрөг тусгаад байна.

Энэ төслийг 2019 оны сүүлчээр УИХ-аар баталсан. Тиймээс салбар яамнаас эдгээр барилгыг нураахгүй гэдэг баримтуудаа олон нийтэд ил болгох хэрэгтэй. Бид эсрэгээр нь барилгыг нурааж, буулгахтай холбоотой гэж баримтуудыг бүрдүүлж байгаа. Тун удахгүй баримт бичгийг олон нийтэд ил болгоно.

Эдгээр барилга маргаангүй түүхэн дурсгалт барилгын тоонд орно. Хэрвээ түүхэн дурсгалт барилга биш гэвэл өнөөдөр манай Улаанбаатар хотод өөр түүхэн  дурсгалт барилга байхгүй шүү дээ. Хоёрдугаарт, БСШУСЯ-наас удирдамж гарган нийслэлийн гүйцэтгэлтэйгээр соёлын өвийн тоо тооллого хийгдэж, бүртгэсэн. Соёлын өвийн төвөөс эдгээр барилга соёлын өвд хамаарна гэдэг тодорхойлолтыг гаргаж өгсөн байдаг талаар ярьсан юм.

“Эрдэм шинжилгээний байгууллагууд түүхэн дурсгалт барилга мөн гэдгээ нотлох ёстой”

Харин энэ талаар Соёлын өвийг хамгаалах үндэсний төвийн захирал Г.Энхбатаас тодрууллаа. Тэрбээр “Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуульд “Аливаа түүх соёлын үл хөдлөх дурсгалыг эрх зүйн хамгаалалтын хувьд улсын, аймаг нийслэлийн, сум дүүргийн хамгаалалтын жагсаалд орсон гэсэн гурван зэрэглэлээр ангилдаг. Өнөөдрийн байдлаар Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд 9537 орчим дурсгал болоод дурсгалд хамаарч болох биет эд өлгийн зүйлсийн мэдээлэл бий. Өнгөрөгч 2015 оны тооллогоор бид дөрвөн ангиллаар бүртгэл хийсэн.

Нэгдүгээрт, дээрх гурван зэрэглэлд байгаа түүхэн дурсгалуудыг газар дээр нь үзье. Дараагаар нь ирээдүйд түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад орж болох биет эд өлгийн зүйлсийн урьдчилсан жагсаалтыг хээрийн судалгаагаар бүртгэж авсан. Зарим хүмүүс эдгээр гурван барилгыг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд орсон л бол соёлын өв болсон мэтээр ойлгоод байна.

Эдгээр гурван байгууллага дээр миний хэлсэн гурван зэрэглэлийн алинд нь ч байхгүй. Эдгээр нь ирээдүйд соёлын өвд орж болох түүхэн дурсгалт уран барилгын хэв шинжээр орох ёстой гэж үзэх юм бол судлаачид эрдэм шинжилгээ, судалгааны талаар нь нотолж, үнэхээр соёлын өв мөн гэвэл тэрийгээ ном, өгүүлэл хэлбэрээр бичих бүрэн эрхтэй.

Улсын хамгаалалтад авсан газрыг Засгийн газар баталдаг. Аймаг, нийслэлийн хамгаалалтад авсан бол салбар яам нь баталдаг бол сум, дүүргийн хамгаалалтад авах түүхэн дурсгалыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хуралдаж, саналаа яам тамгын газар өгдөг юм. Монгол Улсын хувьд түүхэн дурсгалт уран барилга гэхээр зөвхөн сүм хийдийн барилгаар төсөөлдөг байсан. Гэтэл бид 2015 онд анх удаа түүхэн дурсгалт уран барилгын хэв шинжийг агуулж буй барилгуудыг үзлэгт хамруулж, урьдчилсан жагсаалтад хамруулъя гэдэг шийдвэрийн дагуу 1960-аад оноос өмнө баригдсан барилгуудыг бүртгэж, энэ гурван барилгын мэдээллийг цуглуулсан.

Одоо энэ барилгуудаа маш яаралтай хамгаалах гэж байгаа бол архитектор, эрдэм шинжилгээний байгууллагууд нь түүхэн дурсгалт барилга мөн гэдгээ нотлох ёстой. Сүүлийн үед сошиалд яригдаад байгаа Төсвийн тухай хуульд орж буй төсөв мөнгө бол өмнө нь яригдаж байсан тухайн барилгуудад хүчитгэл хийх, хэсэгчилсэн засвар үйлчилгээ хийх талаас нь яригдаж байсан зүйл. Тэрнээс биш ор мөргүй шууд нураана гэдэг асуудал байхгүй байх” гэж тайлбарлав.

Дашрамд сонирхуулахад өнгөрөгч долоо хоногийн гурав дахь өдөр /2020.01.08/ Засгийн газрын хуралдаанаар Улсын хамгаалалтад орох 182 түүхэн дурсгалт, соёлын өвийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Одоогоор энэ жагсаалт хараахан албажиж ирээгүй байгаа бөгөөд үүний дараагаар аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн хамгаалалтад авсан түүхэн дурсгалт соёлын өвийн жагсаалт гарах гэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-14 202.55.188.93

ЗОН-ын Одбаяр элийрэгч авгай Уянга гэх мэт хэдэн солиотой юмнууд одоо болиоч ээ, драм дуурийг юуных нь соёлын өв гдг юм.

Avatar

Зочин 2020-01-14 202.55.188.93

Одбаяраа чи ясн лайтай фиста вэ? Балгас болгон дээр очоод хуцаад явахын, битгий улсын ажилд саад болоод бай л даа.

Avatar

Зочин 2020-01-14 192.82.76.107

Соёлын сайдаа хуучины юм нураамаар санагдаад байвал манай хашаанд байгаа амбаарыг ирж нураагаарай. Их хуучины социализмын үeд барьсан. Харин тэр нураах төсөвтэй овоо юм төлөвлөөрэй…

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-01-14 192.82.76.101

Ийм юм ярих хэмжээний хүн Монголын соёлын өв хамгаалах үйлсийг хариуцаж суугаа бол нурааж хөнөөл гүй ч яах вэ дээ. Тийм болохоор олон нийт бид л зүтгэхээс өөр аргагүй юм байна. Соёлын өв хамгаалах төв гэгч газарт шунаж нураагч хөнөөгч дарга нарын талд бэлбүүрдэх бололтой. Олон нийтийг хамарсан хүчтэйхэн хөдөлгөөн үүсгэх дээр байх. Архиторчид манлайлмаар байна. Ойрын үед хаа нэгтэй цуглаж ярилцъя. Социал сүлжээ ашиглаж зар занги гаргая.

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-01-14 192.82.76.101

Уучлаарай, гар утас буруу гаргачихлаа. "Сёлын өв хамгаалах газар гэгч, газарт шунаж. . . . "гэж залруулж уншина уу.

Avatar

MONGOLIIN HOSGUI UNET SOYOL TUUHIIN UV 2020-01-14 77.2.65.164

EDGEER BARILGA GURSGALUUD BOL MONGOL ULSIIN HOSGUI UNET TUUH SOYOLIIN DURSGALUUD SHUU: Nuraasan nam hummusiig tenger nerdene

Avatar

Зочин 2020-01-14 202.55.188.88

Ямар элэнцэгнийх нь соёлын ѳв бэ? Еэ бурхан минь. Бѳгс улайчихлаа.

Avatar

Зочин 2020-01-14 180.129.25.36

Дээр дурдсан байгууллагуудыг нураахаас нь өмнө арга хэмжээ аваагүй бол одоо олон юм яриад яахав дээ. Аливаа асуудал үүссэний дараа битгий шоу болгон хэл ам хийгээд бай

Avatar

Сөхөгдөн шалгагдах хэрэг. 2020-01-14 202.21.108.232

БТ музейг нурааж улсад өчнөөн тэрбумын хохирол учруулсан хэрэг чинь сөхөгдөнө шүү. Тэр цагт чи Хүрэлсүхээс мянга аврал гуйгаад хоосон хоцрохоо мэдэж байгаа л гэж найдая.

Avatar

багш 2020-01-14 182.160.37.86

суис-ийн сонинтогос гэдэг чавганц мөн ч олон хүний амьдралыг хорлосон доо. хараалыг нь яаж даана даа….

Avatar

ДАВАА 2020-01-14 124.158.111.16

СОНИНТОГОС СУИС-Д ИРЭХДЭЭ ХАЧИГ БАЙСАН. ИРЭЭД ХУВАЛЗ БОЛСОН. ДАРАА НЬ БЭРД, ОДОО МАНГАС БОЛСОН. ЭНЭ МАНГАСААС БҮГД АЙДАГ, БАС ҮЗЭН ЯДДАГ. МАН ХҮРТЭЛ АЙЖ БАЙГАА…МАНГАСЫГ УСТГАЖ ӨГӨХ ХҮН БАЙНА УУ? МАНГАСААС САЛМААР БАЙНАА…………..

Avatar

иргзн 2020-01-14 202.179.26.231

МАНАН гэж 2 Нам, бүлэглэл нийлсэн Этгээдүүд Улс орныг маань Цөлмөж, Улсаа өрөнд оруулж байхад ингэж Сүйд майд болж гүйцгээгээүй мөртлөө Нурж унах шахсан хэдэн байшингийн төлөө яасан их Сүр дуулиан болж байнаа энэ Урлагийнхан, Эх орноос нь Үнэтэй Барилга байшин байдаг сонин Сэтгэлгээтэй Улс юмаа Урлагийнхан,

Avatar

zochin 2020-01-14 43.228.129.250

Tuilshirch uguh yum aa. 60 oni barilguudig buten tuuh soyoliin Bogdiin ordon, mandshiriin hiidtei adiltgaad bh ni teneg hereg. Odoo tegeed 40-50 myangatiin barilguudiig tuuhen barilga geed hotiin ireeduig suidleh ni. Nuraah heregtei. Harin orond ni ireeduig ugtsan tuluvlult saitai bugdiig nariin tootsoolson zoriulaltiinh ni barilga bari

Avatar

Зочин 2020-01-14 192.82.68.5

Хүүе дурак аа барилга юугаар хийсэнээс үл хамаараад түүхэнд гүйцэтгэсэн үүрэг нь өөрөө үнэт өв болж үлддэг юм. Гэтэл төв музей, драм, дуурь, номын сангийн барилгууд Монголын соёл урлагийн түүхэнд төдийгүй энэ улсын хотжилтын түүхэнд хамгийн тод түүх, өв соёл төдийгүй өөрийн гэсэн хэв шинжтэй байгууламж шүү. Үүнийг нураах зорилго сэдэл өвөрлөсөн соёлын яам, засаг төр байгаа нь өөрөө эмгэнэл. Нураа гэж байгаа чи бүр эмгэнэлт идээ бээр шүү.

Avatar

Зочин 2020-01-14 66.181.187.102

Битгий маргаа наад оркууд чинь л нураахгээд байгаа.ямар ч нэмэргүй.

Avatar

Нийслэл хүү 2020-01-14 122.201.31.55

Нотлох хэрэгтэй гэнэ үү, Аав ээж, өвөө эмээ чинь хотод орж ирэхдээ эрх биш ороод гарсан байдаг байлгүй дэ, тэднээсээ асуу. Нотлох баримт нь тэр. Муусайн хөдөөнийхөн

Avatar

Зочин 2020-01-14 202.170.68.162

Энэ барилгуудыг нурж унах гэж байгаа гэж хэн нотолсон юм бэ. ОХУ-ын барилгын ашиглалтын хугацааны норм байдаг. Үүнд тоосгон барилга 150 жил ашиглагдана гэж заасан байдаг. Монголд 60 жил болоод нурна гэж хэн хэлсэн юм бэ. Ер нь Монгод нураад унасан барилга хаана байна. ОХУ-ын энэ нормд 150 жил болоод их засвар хийнэ гэж заасан байна

Avatar

Зочин 2020-01-14 192.82.72.142

minii 2 egchiig Paluya hotod nepaliin chemien dainaar alsan enetheg Modi mash muuhai zandalchin mon shuu. hairt mongolchuda IRAK undestenii HAREKETA Division Modi zandalchind dain zarlay baina.

Avatar

Зочин 2020-01-14 192.82.72.142

yadarsan mongol arduda omorod Irak-iin Hareketa division nepaliin chemien dain hiisen zarlaagui dainii zoliosnii deremchin Zodi dain zarlay baina.IRAKIIN Hareketa enetheg dremching daind duudyina. mongolchudig taiban orhison deer.

Avatar

ИРГЭН 2020-01-14 202.126.89.202

ТҮҮХИЙН МУЗEЙ НУРАХАД ОЙРХОН ГЭЖ САНАГДСАН ШҮҮ. ОЛОН ХҮМҮҮС ҮЗВЭР ҮЗЭЖ БАЙГААД НУРААД ДАРАГДВАЛ ХЭН ХАРИУЦАХ УУ? МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАРИУЦАХ УУ ЭСВЭЛ САЙД ДАРГА НАР УУ? ХЭН НЬ Ч ЧАДАХГҮЙШ ДЭЭ. ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХЭН Ч ТӨЛЖ ЧАДАХГҮЙ. ТИЙМ БОЛОХООР ОЛОН ЮМ ЯРИЛГҮЙ ДЭМИЙ ЗАРДАЛ ГАРГАЛГҮЙ НУРААГААД ШИНЭ БҮТЭН ГАРКАЗ БАРИЛГА БАРИХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. НУРААХГҮЙ ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮСЭЭС ХҮНИЙ АМЬ НАСНЫ БАТАЛГААГ БИЧГЭЭР ГАРЫН ҮСЭГТЭЙ НОТАРИАТААР БАТАЛГААЖУУЛЖ АВАХ ХЭРЭГТЭЙ ТӨРИЙН САЙД НАРАА..

Avatar

Зочин 2020-01-14 202.126.88.188

Teneg mini karkaz barilga gej baidaggui yum. Mod, tomor karkaz gej hiits l baigaa

Avatar

Зочин 2020-01-14 103.57.94.209

mod shavraar europe classikiig duuraihchaa ayadsan ambaaariig soyoliin uv gehuu. udahgui uuruu nuraad unah biz. yun europe asian soyoliin uvtei haritsuulah ve

Avatar

Зочин 2020-01-14 192.82.68.5

Мод шавар байтугай цаасаар барьсан ч байсан түүхэнд гүйцэтгэсэн үүрэг нь өөрөө үнэт өв болж үлддэг юм мал аа.

Avatar

Зочин 2020-01-14 103.57.94.209

Malchig bas tsaasaar baishin barih gener. Ehleed geree ayataihan hugjuuleed orchin ueteigee hul niiluul malchaan

Avatar

Зочин 2020-01-14 195.46.106.44

Энэ Энхбат гэдэг түшмэлцэр их хуулийн дагуу ажилладаг хүн болох гээд байгаа юм уу. Соёлтой газар хүний хувийн сууцыг хүртэл түүхийн дурсгал гэж үзэж байна.Хууль түүхий гарна гэдэг энэ л дээ. Түүх соёлын өв гэдгийг хэн тогтоохыг тодорхой заагаагүйгээс хуулийн цоорхойгоор шургалж хотын төвд газартай болох гэсэн Бадамжунайгын хамаатан хэдэн хүний бодлого яваад байна. Нэг шөнө очоод нураачихаад зогсож байхдаа сийхгүй толгой байна шүү наад Энхбат гэдэг чинь. Баатарбилэг бол тэртэй тэргүй Бадамжунай

Avatar

zasss 2020-01-14 66.181.161.62

soyoliin tovoo hamgaalna geed bgaa humuus ter nomiin sangiin ariin hashaan dotor eagle tv iin barilga barigdaj baihad yagaad yuch yariagui yum boloo b** med

Avatar

зочин 2020-01-14 182.160.34.109

тэр байрыг нь хуучин байр нурааж барьсан юм уу, миний мэдэхийн хоосон газар байсан байхаа, жоохон бодолтой бай малаа

Avatar

Зочин 2020-01-14 66.181.187.102

БИД ЭНЭ УЛСАА АВЧ ҮЛДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙХАА. ХОНИО АЛЖ ИДДЭГ ХУТГА НЬ ХҮРТЭЛ ХЯТАДАД ХИЙСЭН.ЭРГЭН ТОЙРНОО САЙН ХАРААРАЙ МОНГОЛД ХИЙСЭН ЮМ ЮУ Б.Н. МОНГОЛЧУУД ХИЙСЭН ГЭЖ БАХАРХАЖ БОЛОХ ГАНЦ НЭГХЭН ЮМАА УСТГАЖ АВАХ ГЭЭД ҮХЭХНЭЭ.ЭНЭ ЧИНЬ ЗӨВХӨН БАЙШИН БИШ БИДНИЙГ ХҮН ТӨРӨЛХӨТНИЙ ЭГНЭЭНД ОРУУЛЖ ӨГСӨН,КУНЗИЙН БИШ СОЁЛЫН СОНГОЛТ ХИЙЖ ӨГСӨН ОРД ХАРШ.ИЧИХГҮЙ БОЛ УСТГА Л ДАА.МОНГОЛЧУУДЫН ОРДОН ДОТОР ХӨЛСНИЙ АЖИЛ ХИЙДГЭЭ ЭЗЭН НЬ ГЭЖ АНДУУРААГҮЙ БИЗ.АЛИАЛАГЧИДАА!

Avatar

Lol 2020-01-14 202.126.89.122

Хуцдаг пихлуу вэ нураах гэж байгаа чи оороо соелын ов биш гэдгийг нотлоод нураа за

Avatar

Зочин 2020-01-14 150.129.143.188

Соёлын өв гэдэг жагсаалтад ороогүй л бол соёлын өв биш гэж үздэг ийм харанхуй улсуудад бид түүх соёлоо хариуцуулчихсан байгаа юм уу. Эрхэм сайдаа, наад соёл мэдэхгүй, сэтгнлгүй хүмүүсээ солих хэрэгтэй юм байна даа. Соёл гэдэг чинь хүнд суртлаас хамаарахгүй бидний сэтгэл зүрхэнд байдаг зүйл болохоос амиа хоохойлогч, карьеристуудын үгээр байдаг зүйл биш шүү

Avatar

Зочин 2020-01-14 124.158.95.187

Соёлын түүхэн өв хөрөнгө гэхээр Богд хааны музейтэй жишиж үзэж байгаа нь дутагдалтай. Богдын ордон музей нь түүхийн нэгэн цаг үеийн барилгаас үлдэж хоцорсон нь л энэ бусдыг нь шашины үл сурталаар, үймээн самуунаар далимдуулж устгасан. Барилгын инженерийн мэргэжилийн боловсон хүчнүүд драмын тетр, төв номын сан зэргийг тухайн он жилүүдэд хийсэн бүтээн байгуулалт мөн. барилгын оргил үеүүд 2010 оноос үргэлжлэн бүтээц хийц эрс өөрчлөгдсөн байгаа зэрэг нь түүхийн үргэлжлэл бөлгөө гэж.

Avatar

БАТ 2020-01-14 66.181.181.48

ЧИМЭД ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛ АРХИТЕКТОРУУД ДРАМЫН ТЕАТРЫН БАРИЛГЫН ЗУРГИЙГ ЗОХИОХДОО БАГАНЫХ НЬ ТӨГСГӨЛД МОРИНЫ ТОЛГОЙ АНХ ТӨЛӨВЛӨСӨН НЬ ДЭЛХИЙН АРХИТЕКТУРЫН ТҮҮХЭНД ОРУУЛСАН ҮНЭТ ХУВЬ НЭМЭР БОЛСОН ЮМ. ИЙМЭЭС ЭНЭХҮҮ БАРИЛГЫГ 1912 ОНД АЗИЙН АРХИТЕКТУРЫН ҮНЭТ ӨВД БҮРТГЭГДЭЖ ОЛОН УЛСАД ДАРХЛАГДСАН ЮМ ШҮҮ. ОЙЛГОГТУН, УХААРАГТУН. БАРИЛГЫГ ЗАСАХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ, ГЭХДЭЭ ЗАСДАГ ДҮРЭМ, ЖУРМЫГ НЬ БАРЬЖ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ, НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХОЛОВ ДОО.

Avatar

Үнэн үг 2020-01-14 66.181.177.200

Социализм байхгүй байсан бол тусгаар тогтносон Монгол байхгүй байх байсан. Тэгвэл та нар юугаа булаацалдаж хэрэлдэж, цэцэрхэх байсан юм.

Avatar

Зочин 2020-01-14 202.131.228.62

Nuraal daa, socializmiin uzel surtal bolson barilguud. Bi shine zuilsiig l husne.

Avatar

Зочин 2020-01-14 150.129.143.188

Эрээн шиг юмыг хүсээд байнаа даа

Avatar

maluud 2020-01-14 66.181.189.65

iim maluud bh gej

Avatar

Зочин 2020-01-14 66.181.187.126

mongoliin buh bayan ailuudiig nepaliin chemien daind zolios bolson gedeg. deeremchid nepaliin chemien dainaar zanalhiied hamag horongiig deeremdeed alga boldog. mini eh oron mongol ulsad zarlaagui dain bolgoy nepaliin chieme dain hiisen ter yaltanguudiin IRAKiin Irakiin daind duudyina.

Avatar

Зочин 2020-01-14 103.57.94.209

yumtai negniih n yumiig hudulguud hayachihlaa

Avatar

Зочин 2020-01-14 66.181.187.126

mongold zarlaagui dainii urshig mash ih boljino. nepaliin chemien daind dund surguuli mash ih nerbegdsn. emneleg emchily diilehgui. emneleg baihgui em taria dutagdaltai. iim baidaliig JICA, USA AID, delhiin bank haraad suuy bolhimu .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж