"Оскар"-т нэр дэвшигчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

"Оскар"-т нэр дэвшигчид тодорлоо

"Оскар"-т нэр дэвшигчид тодорлоо

Америкийн кино урлагийн академи "Оскар" шагналд нэр дэвшигчдийг өчигдөр /2019.01.13/ орой зарлалаа.

"ШИЛДЭГ КИНО" ТӨРӨЛД:

  • The Irishman
  • Ford vs Ferrari
  • Жокер
  • Jojo Rabbit
  • Little Women
  • Marriage Story
  • 1917
  • Once Upon a Time in Hollywood
  • Parasite зэрэг кинонууд нэр дэвшлээ.

"ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН" ТӨРӨЛД:

  • Антонио Бандерас "Pain and Glory" кинонд тоглосон дүрээрээ
  • Леонардо Ди Каприо "Once Upon a Time in Hollywood" кинонд тоглосон дүрээрээ
  • Хоакин Феникс "Жокер" кинонд тоглосон дүрээрээ
  • Адам Драйвер "Marriage Story" кинонд тоглосон дүрээрээ
  • Жонатан Прайс "The Two Popes" кинонд тоглосон дүрээрээ тус, тус өрсөлдөж байна.

"ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН" ТӨРӨЛД:

  • Скарлетт Йоханссон (Marriage Story)
  • Синтия Эриво (Harriet)
  • Сирша Ронан (Little Women)
  • Шарлиз Терон (Bombshell)
  • Рене Зеллвегер (Judy)

"ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ" ТӨРӨЛД:

  • Квентин Тарантино (Once Upon a Time in Hollywood)
  • Мартин Скорсезе (The Irishman)
  • Тодд Филлипс (Жокер)
  • Сэм Мендес (1917)
  • Пон Чжун Хо (Parasite)

92 дахь удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 09-нд Лос-Анжелес хотноо болно.

Сонирхуулахад, нэгдүгээр сарын 05-нд "Алтан Бөмбөрцөг" шагнал гардуулах ёслол болсон. Энэхүү шагнал гардуулах ёслолд шилдэг киногоор дэлхийн нэгдүгээр дайны тухай өгүүлсэн "1917" кино тодорсон билээ.

Харин шилдэг жүжигчний шагналыг Хоакин Феникс, Рене Зеллвегер, Тэрон Эджертон болон Аквафина нар хүртсэн ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж