Тэтгэврийн зээлээ чөлөөлүүлэх АХМАДУУДАД | News.MN

Тэтгэврийн зээлээ чөлөөлүүлэх АХМАДУУДАД

Тэтгэврийн зээлээ чөлөөлүүлэх АХМАДУУДАД

Тэтгэврийн зээлээ чөлөөлүүлэх АХМАДУУДАД

УИХ өнгөрсөн Баасан гаригт /2020.01.10/ ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаадаа чөлөөлөх тухай хуулийн төслийг баталсан. Энэхүү төсөл батлагдсанаар зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг төр чөлөөлөх юм. Тэгвэл энэхүү хуульд хэн хамрагдах боломжтой талаарх мэдээллийг бүрэн эрхээр нь хүргэе.

Энэ хуулийн үйлчлэлд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тэтгэвэр барьцаалсан зээл авсан, зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй тэтгэвэр авагч хамрагдана.

ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭЛД: 

Нийгмийн даатгалын сангаас: 

  • өндөр настны тэтгэвэр
  • тахир дутуугийн тэтгэвэр
  • тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас: 

  • тахир дутуугийн тэтгэвэр
  • тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн сангаас: 

  • цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан тэтгэвэр
  • хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр
  • тэжээгчээ алдсаны тэтгэвэрт авч байгаа иргэд 6 хүртэлх сая төгрөгийн зээлтэй бол зээлээ тэглүүлэх боломжтой болжээ.

Харин дээрх иргэд

  • 6 саяас дээш төгрөгийн зээлтэй бол төрөөс зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлнө.
  • нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй бол зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгоно.
  • 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь тэглэнэ.

Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд

  • Нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гаргаж, иргэдэд олгоно.
  • 2021 оны тавдугаар сарын 1-нээс өмнө нас барсан тохиолдолд үр хүүхдэд нь бондын эрхийн бичгийг шилжүүлнэ.

Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-01-14 103.26.194.248

Hujaad gazar nutag ohid busguichuud ed bayalagaa uguhdoo haramsdaggui sogtuu tolgoinuud emee uvoogoo or zeelnees ni hugaslah geheer booj uheh nee. icheech ta nar

Avatar

Зочин 2020-01-14 203.98.76.9

Энэ арай дэндүү юм аа. Хэлэх ч үг алга

Avatar

Unshigch 2020-01-14 90.188.54.82

Сонгуулийн ажил нь эхэлжээ гэж л харагдаж байнав

Avatar

зочин 2020-01-14 202.21.108.147

Үнэхээр дампуу засаглалтай хөгийн оронд хэн амьдрахыг хүсэх вэ дээ!!! Зүгээр л нэг гудамжны нэгийг аваачаад засаг дээр тавьчихаар ийм юм болох нь ойлгомжтой.

Avatar

чимэг-очир 2020-01-14 202.21.98.34

энэ ахмадууд ичих хэрэгтэй.улс төрийн золиос болж болохгүй

Avatar

zr70 2020-01-14 103.212.117.90

ENE JILIIN SONGUULIIG HARIN TSAGAAN SUNGUUL< BOLGOMOOR YUM BISHUU…….

Avatar

Өрний хүүдий 2020-01-14 213.97.25.117

ЭДИЙН ЗАСАГЧ,МАТЕМАТИКЧ..ГЭХ МЭТ ХҮМҮҮСЭЭ ГАРГАХ ЦАГ БОЛЖЭЭ.АРГАА БАРАХДАА МАТКМАТИКЧ ГЭХЭВ ДЭЭ.БӨХ ДУУЧИН,ЯРУУ НАЙРАГЧ МЭТЭЭС ДЭЭР БАЙЛГҮЙ 😠 ДААНЧ ЯАВДАА

Avatar

Өрний хүүдий 2020-01-14 213.97.25.117

ТӨРСӨН ӨДРӨӨ НИЖГЭР ТЭМДЭГЛЭЛ ХЭНД(баян чинээлэг харагдах гэж) МАРГААШ НЬ ХОВ ХООСОН ХОХИМОЙ ЦАРАЙЛААД СУУЖ БАЙСАН ХҮНИЙГ ТАНИХ ЮМ БАЙНА.ТЭР ХҮН БОДОГДЧИХЛОО 😂😂😂

Avatar

Зочин 2020-01-14 213.97.25.117

ТЭМДЭГЛЭЧИХЭЭД

Avatar

иргэн 2020-01-14 103.212.116.204

Зээл аваагүй хөгшчүүлээ ДОРОМЖИЛЧИХ юм байна л даа.

Avatar

Zochin 2020-01-14 103.229.123.220

Үнэхээр хэцүү хэрэгтэй байсан болохоор л зээл авсан байх.👴 Гэтэл аваагүй нь би хохирчлоо гэж уйлаа л🤔🤔 тэгснээ хороо мороо байгуулж эрх ашгаа хамгаална. Мөнгө өгч гэх шиг.😡
За та нараараа үнэхээрийн бахархаж 🙏байна. Гайхалтай үлгэр дуурайлал.
🙏🙏🙏Буян юмаа нэрээ🤑🤑🤑
Дуугүй байяа гэж бодсон чинь хороо мороо ч гэх шиг за арай арай. Юун goat🐐🐐🐐 зүгээр шившиг цаасаа.

Avatar

Зочин 2020-01-14 202.9.40.48

Би 8,5 сая төгрөгийн тэтгэвэрийн зээлтэй тэр нь 2021 оны 7-р сарын 1-нд дуусах байсан. Хаа байсан 2021 он гэж сэтгэлээр унаж яаж сарын 200 мянгаар тэр хүртэл амьдрана даа гэж бодож байсан. Энэ мэдээ надад гэрэл цэлмэх шиг баяртай мэдээ болсон. Одоо үлдсэн 2 саяыг хэдхэн сарын дотор төлөөд бүтэн тэтгэвэрээрээ амьдрана. Хүнд ачааг нуруун дээрээс авсан төр засагтаа маш их баярлаж байна

Avatar

Тэтэгвэрийн хөгшин 2020-01-14 202.9.46.50

Аз нь шовойсон чамд баяр хүрэгье ….Азгүй надад тайтгарах үг хэлэхгүй юм уу чи ?…

Avatar

Zochin 2020-01-14 67.180.129.0

Ene uls or zeeltei, or zeelee tolooguig ni orshooliin huuli, zeel tegleh huuli gargaad huchingui bolgochihno, or zeelgui, tatvaraa tuluud yavsan ni hohirno. Ulsaa, shudraga irgedee horlon suitgeh iimerhuu huuli gargaad baihaar chini belenchleh, zalhuurah, arga zaliar argatsaah humuus ni olshrohoos yahav dee. Ene buhen chini hudulmuriin une tsene, shudraga ec surtahuuniig ulam bur ustgaad baina.

Avatar

Зочин 2020-01-14 139.5.219.141

Улс орны эдийн засгийг сүйрүүлэх алхам боллоо. Хулгайчууд, авилгачид төрд олшрохлоор ийм юм болдог юм байна.

Avatar

Зочин 2020-01-14 182.160.34.143

Ихэнх өвөө ,эмээ нар бол өөрсөддөө биш тэнэг хүүхдүүддээ зээл авч өгсөн байдаг….Сургалтын төлбөр, приус 20 энэ тэрд явдаг шдэ….

Avatar

Zochin 2020-01-14 24.46.100.17

Mongoliin nohtsold iim ym tohirohgui,ted hoorondoo ataarhaj ayul uimeen bolno

Avatar

Зочин 2020-01-14 150.129.142.134

Зээлийн хүү нөгцөл нь хэвээр үү??????

Avatar

зочин 2020-01-14 66.181.180.65

мОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АРАЙ Ч ХЭДЭН АХМАДУУДАА АЛАГЧЛАН ҮЗ ГЭЭГҮЙ БАЙЛГҮЙ. эНЭ ДАМПУУ ХУУЛЬД ХОРИГ ТАВИХ БАЙЛГҮЙ. иТГЭЖ БАЙНА. еР НЬ БОЛ ЖИРИЙН АХМАДАД 2 САРААС ДЭЭШ ЗЭЭЛ ОЛДДОГГҮЙ ШҮҮ ДЭЭ. хАМТРАН ЗЭЭЛДЭГЧ ГЭЭД БӨӨН ЮМ БОЛДОГ.

Avatar

зочин 2020-01-14 66.181.180.65

яДАЖ АХМАДУУДАА АЛАГЧЛАН ҮЗЭХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ЮМУУ. хЭДЭН ТӨГРӨГНИЙ БОЛОМЖ БАЙГААН АХМАД НАСТНУУДАА ХУВААГААД ӨГЧИХӨӨЧ. бЭЛЭН МӨНГӨ ӨГЧ БОЛОХГҮЙ БОЛ ЭРХИЙН БИЧИГ Л ӨГЧИХ . тЭР НЬ ТОДОРХОЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТТАЙ. зЭЭЛЭЭ ТӨЛӨХ, СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД ЗАРЦУУЛАХ,ЭХ ОРНЫ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ , ХАДГАЛАМЖ ХИЙЖ БОЛОХ ГЭХ МЭТ …..

Avatar

зочин 2020-01-14 66.181.180.65

цАЛИНГИЙН ЗЭЭЛТЭЙ БАЙЖ БАЙГААД ШАХАЛТААР ТЭТЭВЭРТ ГАРСАН ХҮН ЦАЛИНГИЙН ЗЭЭЛЭЭ ТЭТГЭВРЭЭРЭЭ ТӨЛӨӨД ҮЛДЭХ ЮМГҮЙ ӨРТЭЙ ҮЛДЭЖ БАЙГАА ХҮН ХАМРАГДАХГҮЙ БАЙГАА НЬ НЭН ХАРАМСАЛТАЙ. тЭД ХАМГИЙН ЭМЗЭГ ХЭСЭГ ШҮҮ ДЭЭ. аЖИЛ ОЛЖ ХИЙХ ГЭХЭЭР АЖИЛД АВАХ ГАЗАРГҮЙ. уГААС ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ 2 САРААС ДЭЭШ ӨГДӨГГҮЙ . тҮҮНЭЭС ДЭЭШ БОЛОХООР ХАМТРАН ЗЭЭЛДЭГЧ ЗАЙЛШГҮЙ БАЙХ ЁСТОЙ ГЭДЭГ. өРХ ТОЛГОЙЛСОН ГАНЦ БИЕ ХҮН ЯАХ БОЛЖ БН. хҮҮХДҮҮД БАЙЛАА Ч БҮГД ЯМАР НЭГЭН ЗЭЭЛТЭЙ Л БАЙДАГ…. яМАР Ч СУДАЛГАА ТООЦООГҮЙ АСУУДАЛ БОЛСО

Avatar

Зочин 2020-01-14 202.131.244.210

Аав ээж хоёр минь 6, 6 сая зээлж байхгүй яав даа. 12 сая төгрөг зүгээр аваад сууж байхгүй юу. Өөрсдийгөө зовоон байж, өөрсдөөсөө харамлан байж амьдардаг. Гэтэл дампуу юмнууд эцэг эхээсээ зээл гаргуулж аваад л шоудаж байдаг. Хогийн орон. Хогийн ард түмэн.

Avatar

зочин 2020-01-14 192.82.76.101

Хамгийн сонин нь 2021 онд 1 сая төгрөг биш ваучир өгнө. Ваучираар мөнгө авахгүй аль нэг компаний хувьцаа ав гэнэ шүү дээ. Ваучираар мөнгө сольж авч болохгүй. Мөнгө өгөх байсан бол одоо дэвтэр нээж мөнгийг нь хийчэхээд 2021 оноос л авах эрх олгох байсан. Тэгээгүй нь цаанаа ийм далд учиртай даа. 2021 онд сая төгрөг авна гэж горьдвол хууртана. Засгийн буруу биш. Хуулинд мөнгө өгнө гээгүй, 1 сая төгрөгийн ваучир гэсэн байгаа.

Avatar

Зочин 2020-01-14 192.82.76.82

зүгээр л тэтгэврийнхээ зүрүүг л арилга

Avatar

Зочин 2020-01-14 64.119.23.38

За хүмүүс минь энэ асуудалд эх орон ч шудрага хандахыг хүсэж ба энэ бол үнэхээр дампуу улс оронд хорлонтой шийдвэр болоод ба

Avatar

сонгогч 2020-01-14 184.22.78.154

Ард түмнээ ялгаварлан гадуурхсан шийдвэрийг ҮХЦ зогсоох байх гэж найдаж байна даа

Avatar

Зочин 2020-01-14 124.158.95.187

Ахмадуудынхаа төлөө гаргасан анхны эерэг шийдвэрийг хар үгээр, халуун нулимсаар булаад баймгүй байна. Гадныханд орд газраа, уул уурхайгаа өгчихсөн биш, жаахан хүлээцтэй байя гэж уриалмаар байна. Амьдрал баян. Ийм зөв шийдлээс дараагийн амьдралд нийцсэн сайхан шийдвэрүүд гарна гэж найдаж байна.

Avatar

Зочин 2020-01-14 202.9.46.58

хуцаа. ийм ахмадуудтай болохоор манай улс ийм явж байгаан

Avatar

Зочин 2020-01-14 192.82.68.23

Ahmaduudynhaa tuluu gargasan anhny shiidver ni iim yalgavarlasan baih gej. Yostoi nuguu mordohyn hazgai gedeg l bolloo doo!

Avatar

Иргэн 2020-01-14 202.126.89.111

Энэ тэнэг бонд нтрээ болиоч ээ? МАН сонгуулиар дахиад гарна гэдгээ юугаар баталгаажуулж байгаам? Зээл аваагүй хүмүүс нь буруутай болж таарах нь дээ айн?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж