Тэтгэврийн зээлээ чөлөөлүүлэх АХМАДУУДАД

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээлээ чөлөөлүүлэх АХМАДУУДАД

Тэтгэврийн зээлээ чөлөөлүүлэх АХМАДУУДАД

УИХ өнгөрсөн Баасан гаригт /2020.01.10/ ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаадаа чөлөөлөх тухай хуулийн төслийг баталсан. Энэхүү төсөл батлагдсанаар зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг төр чөлөөлөх юм. Тэгвэл энэхүү хуульд хэн хамрагдах боломжтой талаарх мэдээллийг бүрэн эрхээр нь хүргэе.

Энэ хуулийн үйлчлэлд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тэтгэвэр барьцаалсан зээл авсан, зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй тэтгэвэр авагч хамрагдана.

ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭЛД: 

Нийгмийн даатгалын сангаас: 

  • өндөр настны тэтгэвэр
  • тахир дутуугийн тэтгэвэр
  • тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас: 

  • тахир дутуугийн тэтгэвэр
  • тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн сангаас: 

  • цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан тэтгэвэр
  • хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр
  • тэжээгчээ алдсаны тэтгэвэрт авч байгаа иргэд 6 хүртэлх сая төгрөгийн зээлтэй бол зээлээ тэглүүлэх боломжтой болжээ.

Харин дээрх иргэд

  • 6 саяас дээш төгрөгийн зээлтэй бол төрөөс зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлнө.
  • нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй бол зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгоно.
  • 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь тэглэнэ.

Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд

  • Нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гаргаж, иргэдэд олгоно.
  • 2021 оны тавдугаар сарын 1-нээс өмнө нас барсан тохиолдолд үр хүүхдэд нь бондын эрхийн бичгийг шилжүүлнэ.

Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж