Б.Отгонтөгс: Санхүүгийн сахилга баттай ахмадуудаа төр ялгаварлалаа | News.MN

Б.Отгонтөгс: Санхүүгийн сахилга баттай ахмадуудаа төр ялгаварлалаа

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Б.Отгонтөгс: Санхүүгийн сахилга баттай ахмадуудаа төр ялгаварлалаа

МУИС-ийн багш, судлаач, эдийн засагч Б.Отгонтөгстэй ярилцлаа.


-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг УИХ-аас баталснаар ахмадын зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг тэглэх боллоо. Уг хууль хэрэгжсэнээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Ойролцоогоор 800 тэрбум гаруй төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж ойлгосон. Хэрэв Цагаан сарын өмнө ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж дээрх хэмжээний мөнгө эдийн засагт орж ирвэл энэ нь инфляцид сөргөөр нөлөөлнө. Зах зээлд их хэмжээний мөнгө хэвлэгдэн гарч эдийн засагт нийлүүлэгдсэнээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн үг. Монгол Улсын эдийн засгийн онцлог нь манайд ахиу импортлох хандлага өндөр. Ахиу импортлох хандлага гэдэг нь жишээ нь нэмэлт 100 төгрөгийн орлого олоход түүнээсээ 70-80 төгрөгөөр импортын бараа худалдан авахыг хэлнэ. Үүнд ААН, өрх, иргэний аль аль нь адилхан. Ялангуяа Цагаан сарын өмнөхөн худалдан авалт ихээр хийгдсэнээр нэг юань, ам.доллартай харьцах төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, энэ хэрээр төгрөгийн ханш суларна гэсэн үг. 2740 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар 2750 төгрөг болж төгрөгийн ханш суларна. Ингэснээр эдийн засагт бүхэлдээ нөлөөлж бүх хүний худалдан авах чадварыг бууруулах сөрөг талтай. Монгол Улс нийт 900 мянга гаруй өрхтэй үүний тодорхой хэсгийг ахмадууд эзэлдэг. Гэтэл эдийн засагт учрах дээрх сөрөг нөлөөллүүд 900 мянган айл өрхийн худалдан авах чадварт нь хүндээр тусна.

-Өөр эрсдэл бий юу?

-Банкны салбарт сөргөөр нөлөөлнө. Банкуудын хувьд тэтгэврийн зээл хамгийн сайн төлөгддөг, найдвартай зээлийн төрлийн нэг нь. Ахмадын тэтгэврийн зээлийг төрөөс чөлөөлөх шийдвэр гарснаар бусад төрлийн зээлийг хэрхэх бол гэдэг хүлээлт зээлдэгчдийн дунд бий болж, тогтворгүй байдал банкны салбарт үүсэх эрсдэлтэй. Мөн ёс суртахууны гажуудал бий болох талтай. Тухайлбал, бусад төрлийн зээлтэй буюу цалингийн, малчны, ипотекийн зээлийг сонгуулиас өмнө аль нэг улс төрийн нам нь тэглэчих болов уу гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсэх талтай. Банкны зээлээ цаг хугацаанд нь төлөхгүй хүлээж, харзнах байдал бий болох хэрээр найдваргүй зээлийн түвшин өсч банкны секторт сөрөг нөлөөлнө.

Нөгөө талаас Үндсэн хуульдаа “Хүнийг гарал угсаа, яс үндэс, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан. Гэтэл төрөөс хүн амынхаа нэг хэсгийнх нь санхүүг дэмжээд нөгөө хэсгийнх нь санхүүг дэмжилгүй ялгаварлаж болохгүй. Мөн энэ нь ахмадынхаа дунд тэгш бус ялгаварлан гадуурхалт бий болгож байгаа юм. Тэтгэврийн зээл авалгүйгээр санхүүгийн сахилга баттай, хэрэглээндээ тооцоотой хандаж байсан ахмадуудад 1 сая төгрөгийн үнэт цаас өгнө гэдэг нь иргэдээ ялгаварласан шийдвэр.

-Эдийн засагчийн хувьд улс төрийн энэхүү шийдвэрийг хэр сайн тооцоо судалгаатай гаргасан гэж дүгнэх вэ?

-Мөнгө амласан аливаа шийдвэр нь эдийн засагтаа сайн, сайхан нөлөөлөл үзүүлэх гэхээсээ илүүтэй иргэдийн худалдан авах чадвар, инфляцын түвшинд нөлөөлдөг гэдгийг эдийн засгийн онолоор судлаачид тогтоочихсон. Хоёрдугаарт, гаднын бусад улс оронд энэ төрлийн арга хэмжээг авахдаа олон талын судалгаан дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Жишээ нь, иргэдийн өрийг тэглэх нь нийт эдийн засагтаа ямар нөлөө үзүүлэх вэ, банк, санхүүгийн салбартаа яаж нөлөөлөх вэ, энэ шийдвэр нь салбарын цаашдын тогтвортой байдлын хөгжилд нь хэрхэн тусах вэ  зэрэгт сайтар судалгаа хийдэг. Манайд эсрэгээрээ судалгаанд суурилалгүйгээр, нийт тэтгэвэр авагчдын төд төчнөөн хувь нь 6 сая түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна гэсэн хувь тоонууд дээр үндэслээд шийдвэр гаргалаа. Зүй нь ахмадын тэтгэврийн зээлийг тэглэснээр нийт ахмадад, банкны салбарт ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг судалгаагаар гаргаж ирсний дараа нь нийт эдийн засагтаа хэрхэн нөлөөлөх, орлого багатай өрхүүдэд нөлөөлөх эрсдэл нь юу вэ гэх мэт судалгаа хийгдэх байсан. Гэтэл эдийн засгийн олон талт судалгаа байсангүй.

 

 

-Салхитын мөнгөний ордын нөөцийг барьцаалан бонд гаргаж, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр хуульд тусгасан. Гэтэл уг орд нь одоогоор ашгаа өгч эхлээгүй, ТЭЗҮ-ээ хангах эсэх нь тодорхой бус энэ ордоор бонд босгох нь хэр боломжтой вэ?

-Салхитын мөнгөний орд бол алт, нефть, нүүрсний орд биш. Мөнгө буюу металлын орд. Мөнгө нь гадаад валютын нөөцөд ордоггүй, зөвхөн мөнгөжүүлсэн алт ордог. Мөн зах зээлд мөнгө алтнаас доогуур үнэ ханштай. Нэг трой унци мөнгө дэлхийн зах зээлийн одоогийн үнэ нь 16-17 ам.доллар. Маш бага. Олборлох, тээвэрлэх зардал тун их боловч борлуулах үнэ нь ийм бага металл бүхий орд.

Ийм ордыг барьцаанд тавьж ирээдүйд олборлох мөнгөнийх нь хэмжээгээр 1 их наяд орчим төгрөгийн бонд босгох нь эдийн засгийн хувьд ухаалаг бус бодлого. Нөгөө талдаа бонд гаргасан компанидаа олох ашиг орлого нь бага байна.

-Үндсэндээ өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Монгол Улс эдийн засгийн бодлогоо ОУВС-гийн зөвлөмжөөр чиглүүлж буй. Тэгвэл тэтгэврийн зээлийг чөлөөлөхийг ОУВС эсэргүүцэж "Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС -тай хийсэн гэрээгээ зөрчиж байна" гэж мэдэгдэл хийсэн. Магадгүй ОУВС хугацаанаасаа өмнө хөтөлбөрөө зогсоох нөхцөл байдал бий болчхов үү?

-ОУВС-гийн хөтөлбөрт Монгол Улс өөрсдөө хүсэлт гаргаж орсон. Зөвхөн ОУВС бус Азийн хөгжлийн банк, Хятад, Япон, БНСУ-ын Засгийн газар, Дэлхийн банк зэрэг санхүүгийн том байгууллагууд болон гаднын орнуудын Засгийн газартай хамтарсан гэрээнд орсон. ОУВС-д өгсөн бидний амлалт бол төсвийн сахилга батаа сайжруулах, банк санхүүгийн салбараа тогтвортой болгох, ирэх онуудад төлөх гадаад өр төлбөрүүдийг төлж барагдуулах хуримтлалаа бэхжүүлнэ гэж гэрээгээр хүлээсэн амлалттай. Гэтэл түүнийгээ биелүүлэхгүй, дээр нь нэмээд 1 их наяд төгрөгийн хэмжээний бонд босгох нь гэрээгээ зөрчиж байна гэсэн үг.

Ер нь Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагууд эсвэл хөрш орнуудтайгаа хийсэн аливаа гэрээ, хэлэлцээрээ баримталдаг байх ёстой. Би олон улсын харилцаа талаас асуудалд хандсангүй. Эдийн засаг талаас нь хэлэхэд, бид аливаа улс орон, олон улсын байгууллагуудтай хийсэн гэрээний үүргүүдээ ягштал баримталж хугацаанд нь хөтөлбөрийг амжилттай дуусгадаг байвал алсдаа бидэнд тустай.

-Хэрэв ОУВС-гийн хөтөлбөрийг хугацаанаас нь өмнө зогсоовол эдийн засагт ирэх сөрөг үр дагавар нь юу вэ?

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэвлэлд өгсөн мэдээллээс нь харахад ОУВС-гийн хөтөлбөрийг хугацаанд нь буюу ирэх тавдугаар сард амжилттай дуусгахын төлөө ажиллаж байна гэж хэлсэн байсан. Мөн Төв банк ч ийм байр суурьтай байгаа гэж ойлгосон. Улс төрийн шийдвэр гаргахдаа ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тохиорсон үүрэг, амлалтыг зөрчсөн шийдвэр гаргана гэдэг нь хөтөлбөрийг цаг хугацаанд нь дуусгаж чадахгүй эрсдэлд орууллаа гэж харагдаж байгаа. Хэрэв хөтөлбөрийг хугацаанаас нь өмнө зогсоовол эдийн засагт болон олон улсын цаашдын хөтөлбөрүүд, гадаад өрийг дарах зэрэгт сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

Ер нь макро эдийн засагт биднээс хамаарахгүй үйл явцууд өрнөдөг. Жишээ нь, Монголын эдийн засаг өсөлттэй, төсөв сахилга баттай, макро эдийн засгийн бодлого шийдвэр нь зөв ухаалаг байж болох ч биднээс хамаарахгүйгээр дэлхийн зах зээлд эрдэс бүтээгдэхүүний үнэ буурах үед макро эдийн засгийн эрсэлд орно. Энэ тохиолдолд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллахаас өөр аргагүйд хүрнэ. Гэтэл өмнө нь хийсэн гэрээгээ зөрчөөд хөтөлбөрөө хугацаанаас нь өмнө дуусгасан байвал эргээд л  энэ нь сөрөг үр дагавартай.

-Цаашид манай улс эдийн засгаа олон улсын санхүүгийн байгууллагын дэмжлэг, зөвлөмжгүйгээр өөрсдөө аваад явах чадамж, боломж бий болсон уу?

-Тодорхой нөхцөлүүдээр хэмжигдэнэ. Засгийн газрын гадаад өрийг төлж чадах эсэх, гадаад өрийн ДНБ-д эзлэх хувийн жин тогтвортой түвшинд байгаа эсэх, гадаад валютын нөөцийг хангалттай түвшинд бүрдүүлж чадсан эсэх гэх мэт олон хэмжүүрээс хамаарч Монгол Улс эдийн засгаа олон улсын санхүүгийн байгууллагагүйгээр цаашид өөрөө өөрийгөө авч явах уу гэдэг нь хамаарна.

-Ер нь манай улсын эдийн засгийн эрүүл мэнд ямар байна вэ?

-Гадаад зах зээлд эрдэс бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа учраас гадаад зах зээлд шок үүсэхгүй байх. Азийн хөгжлийн банкнаас хийсэн эдийн засгийн төлөвөөс харахад, өнгөрсөн оны эдийн засгийн өсөлт энэ онд ч тогтвортой түвшинд хадгалагдахаар байна. Ирэх оноос буюу 2021 оноос эхлээд манай улс томоохон өр төлбөрүүд төлнө. Мөн Хятадын Төв банкны 2.2 тэрбум ам.долларын өрийг төлнө. Энэ өндөр дүнтэй өр төлбөрийг төлөхөд бэлтгэж хуримтлалаа үүсгэн, гадаад валютын нөөцөө үрэн таран хийхгүй байх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Насанжаргал 2020-01-14 192.82.67.203

Амьдрал мэдэхгүй хоосон номлогч багш эрдэмтэн нэртэй, хоосон толгойтой хүмүүсээс ард түмэн залхаж бна. Зүгээр л олон таван юм чалчилгүй урдах ажлаа хийдэг болмоор бна. Өнгөрсөн 30 жилд монголчууд зүгээр чалчаад суулаа. гэтэл энэ орон чинь хөгжлөөрөө дэлхийд сүүл мушгиж явна. Санхүүгийн сахилга баттай ахмад ч гэх шиг. Ахмад хүний санхүү гэж юу байдгийм.

Avatar

Зочин 2020-01-14 172.58.139.115

Jonhuu zi huzaa 2 mongoliig hyadad zarah tulubtei ba

Avatar

Xaxa 2020-01-14 192.82.67.98

Namchirhsan baliar ajima

Avatar

Зочин 2020-01-14 150.129.140.172

Хэзээ ч МУ Зимбабве, Грек, Тажикстан шиг л болохгүй, Яагаад энэ улс шиг болоосой гэж бодоод байгаа юм бэ. Энэ улсуудын газар нутаг ыг ч мэдэхгүй, өв соёл, шашныг ч мэдэхгүй байж хий хоосон донгосхоо болимоор юм…. Социализмын үед МОНГОЛЧУУДЫН БОЛОВСРОЛ, ҮЗЭЛ САНАА ОРООГИЙН ТАНЫХААС үндсээрээ өөр байсан шүү.

Avatar

Хүннү 2020-01-14 202.179.26.211

Дэлхийн зах зээлд мөнгө үнэтэй биш юм байна. Тиймээс тэр бонд ч Цагаан сараас өмнө босохгүй, цаашид ч босох ч юмуу үгүй ч юм уу бүү мэд. Чаддагаар нь жолооч нараа торгож мөнгө босгох гац алхам үлдсэн одоо түүнийгээ хэрэгжүүлж байна. Цагаа сар хүртэл цагдаа нар нойр хоолоо “хойш нь” тависан болтой. Хүүхдийг нь торгосон мөнгөөр аавых нь зээлийг “тэг” болгох нь. Тэр “Салхит” салхид хийсэх байх.

Avatar

оозпю 2020-01-14 192.82.73.226

Энэ чигээрээ эргүү, мулгуу популист халамж гаргаад байвал МУ Зимбабве, Грек, Тажикстан шиг л болох байхдаа.

Avatar

Зочин 2020-01-14 192.82.68.141

Тэглэх гэдэг нь дорой эдийн засгийг сулруулах үйлдэл болж дээ..Монгол улс халамжаар цаашаа хөгждэггүй гэдгийг бүх цаг үед харуулаад байгаа биз дээ.Миний Монгол 2045 он гэхэд гадны улсын хараат болчих бий дээ.

Avatar

Зочин 2020-01-14 43.242.243.210

Наадах сэдэвээ одоо хаагаач

Avatar

Хүннү 2020-01-14 202.179.26.211

Яасан чи зээлээ тэглүүлээ юу? Буцааж төл чамаас болж бусад чинь зовж байна. Харинч зөв зүйлийг иргэд сонсох ёстой буруу бусармаг зүйл хийсэн чам мэтийн юмнууд дургүй байх нь зөв.

Avatar

Зочин 2020-01-14 203.91.115.48

Ахмадууд хүүхдүүд 2ыг алаг үзэж болохгүйг энэ цагийн улстөрчид эрх биш мэдэх байхаа гэж найдья

Avatar

Зочин 2020-01-14 202.9.40.48

Шийдвэр гарчихсан байхад юу ярьцгаагаад байгаа юм бэ. Одоо энэ сэдвээсээ салж болохгүй байна уу. Улстөрчидөд хэрэгтэй сэдэв байх шиг байна даа

Avatar

Зочин 2020-01-14 202.179.26.211

Монголын ард түмэнд хэрэгтэй сэдэв. Эдийн засагчидын үгийг сайн сонсох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-01-14 103.26.194.121

Sanyaadamba ih ongirrood huni gar huga ushguluud baihaar irak-iin daind ugsun. nepaliin chemien dainii a*******n Sanyaadamba Irak Hareketa-g basdagui shuu haruulna

Avatar

Зочин 2020-01-14 103.26.194.121

chi ajil der dandaa dairy ory ireed **** geed zodood hamag ed zuil deeremdeg unen shdee. Sanyaadambaa Irakiin daind duudyina. reketiin zolbin irakiin daind nepaliin chemien daina hiigerei.

Avatar

Зочин 2020-01-14 59.153.114.167

Хоер Тангадын сарлагнаас л ганц боллоо

Avatar

Зочин 2020-01-14 192.82.69.83

Монголын төр ичиг ичиг. Рио Тинто жилд хэдэн тэрбум доллароор хэмжигдэх газрын баялагийг ямар ч хяналтгүй зөөж, хулгайлж байхад урдаас үг ч хэлж чаддаггүй. Тэгсэн хэрнээ улс орны эдийн засгийн бүхэлд хөмрөх шийдвэрийг эрээ цээргүй гаргаж, тамиргүй болсон эдийн засгаас хэдэн зуун тэрбумаар мөнгө гаргаж сагах юм даа. Энэ их мөнгө гээд байгаа нь нөгөө хулгайлагдаад байгаа их мөнгөний өчүүхэн хэсэг төдий зүйл юм. Дотооддоо арслан бар, гадаадын дэрэмчдийн өмнө ХОНЬ болдог ТӨР, ичиг, ичиг. Халаг.

Avatar

зочин 2020-01-14 202.126.88.51

ядарч явах үедээ "туслаач", "хэдэн доллар зээлээч . үхлээ" гэж гуйж гувшиж байсан Монгол улс чухамдаа ОУВС буюу Хятад, Япон тэргүүтэй улсуудаас мөнгө авч овоо өндийж босч ирчихээд "за одоо та нар зайл, би одоо хөл дээрээ босч байна. Ер нь хэн та нарыг надад тусал гэсийн" гээд түлхэх нь зөв үү.ЗИКА вирус хорчин Энхболд "зээл ав гэж би манай Баттулга хэлээгүй зээл авсанаараа Хүрэлбаатар л МАН л төлнө биз надад хамаагүй "гэж байхыг сонсоод .. аргагүй л төрийн хутгуур, ард олноо хорлох атаа хорслоор

Avatar

зочин 2020-01-14 203.91.119.42

Нэг л их мэдэмхийрсэн хүмүүс олигтой юм хийсэн нь хаана хэн байна вэ тийм л юм бол гарц шийдлээ хэлээчв Энэ гавьяат гэсэн гай тарьсан бүх эдийн засагч нарыг улсын эдийн засгаас холдуулмаар ч юм шиг

Avatar

BOLD 2020-01-14 122.201.31.188

ULS ORNII NEG TSERGIIN DARGA> UDIRDAAD, BASNEG BUH ERUNHIILEGCH HIIGEED,SETGUULCH ERUUL MENDIIN SAID HIIGEED BAIHAD ULS ORON YAJ HUGJIH YUM BE??SURUG HUCINGIIN NEG a*******n UDIRDAAD

Avatar

Зочин 2020-01-14 202.9.46.50

,, Гэрээг зөрчихөл гэж байгуулдаг ,, Орос ардын сургааль …. ха ха ..

Avatar

Зочин 2020-01-14 64.119.18.193

"Договор, подписанный с Россией, не стоит бумаги на которой написан". — Отто фон Бисмарк

Avatar

Зочин 2020-01-14 66.181.160.18

ediin zasgiin aluurchidiin gar hol bson iim yumnuudiig gudamjind taarbal shuud bul

Avatar

Зоч 2020-01-14 150.129.142.50

ОУВСан хэн юм бэ. Болиг л дэ.Баярхүү ОУВС -н талаар зөндөө ярисан.тэдний тусламж хэрэггүй

Avatar

Зочин 2020-01-14 202.126.89.163

Захын эдийн засагч биш хүн харахад энэ бүтэхгүй ажил.Улсын эдийн засаг өр ихтэй.Ирэх жилээс ихээхэн өр төлнө,түүхий эдийн үнэ унах мөчлөг нь ирсэн.Женко Зи Хүүк мэтийн найгүй тэнэг малуудыг сонгодог улс юм.Үзэх юмаа үзэж дуусаагүй бололтой.

Avatar

Батхуяг 2020-01-14 202.179.26.89

Төрийн банкыг Алтан авхай-Ц.Нямка хоёр аваад, Хаан банкыг Х.Баттулга-З.Энхболд хоёр аваад Монгол улс дампуурахад тэтгэврийн зээлээ татварын мөнгөөр төлүүлсэн хөгшид алга таших байх даа.

Avatar

Зочин 2020-01-14 203.91.117.8

ОУВС ЭНЭ АВГАЙД ЯМАР ХАМАА БАЙНАА

Avatar

Сарнай 2020-01-14 203.91.117.8

Монгол улсын иргэн бүрт хамаатай. Авгай ч гэх шиг. Хэлж байгаа үгнээс чинь харахад өөрөөс хэд дахин илүү боловсролтой хүн шиг л харагдаж байна даа.

Avatar

Зочин 2020-01-14 124.158.110.82

КККК

Avatar

зочин 2020-01-14 202.126.88.51

АН 7,5 тэрбум долларын зээл авч өөрсдөө ихэнхийг нь цуслаад, гэмт үйлдлээ Өршөөлийн хууль гаргаж нуугаад , улс орноо нураан, ард олноо ядууралд түлхэсэн. 2016 онд валютын нөөцгүй болсон монгол улс ОУВС аас тусламж гуйж мөнгө зээлсэний хүчинд өнөөдөр хөл дээрээ босох гэж байна. ОУВС гэдэг нь манай хувьд донор улс болох Япон, Хятад, өмнөд Солонгос, АНУ, Канад, АВсрали зэрэг мөнгөөр тусалсан улсууд ш дээ. дэлхийн санхүүгийн байгуулага эргүү дагз чамд хамаатай чамайг хэн хооллож, цалин өгч зам тав

Avatar

Bathurel 2020-01-14 202.9.46.184

Ер нь худалдан авалтаа дэмжиж эдийн засгаа тэлэх хэрэгтэй,эрх баригчид энэ мөнгийг дотооддоо шингэх арга хэмжээ л авах хэрэгтэй!!

Avatar

Зочин 2020-01-14 192.82.75.25

ОУВС муу байж магад! Гэхдээ тэр муу юм луу түлхэж оруулсан нь мулгуу улстөрчид, төрд гарсан намуудын болон мэдлэг дутмаг дарга нарын улс орноо, эдийн засгаа, банк санхүүгээ зөв авч явж чадаагүйн гай! Өөрсдөө арчаагүй байдалд оруулчихаад гаднаас гуйж тусламж авчихаад одоо болохоор тусалсан хүнээ муулаад байдаг ийм учраас л Монголд итгэх итгэл алдраад бна!

Avatar

Зочин 2020-01-14 202.131.227.82

зогсоно л биз дээ. бид хүний гар харахгүйгээр өрсдөө хийж бүтээж сурах хэрэгтэй дээ

Avatar

Б 2020-01-14 202.131.225.197

ЧАДАХ УУ ЧИ

Avatar

z 2020-01-14 202.126.88.135

Teneg mal

Avatar

Зочин 2020-01-14 192.82.68.100

JENKO YLSAN MONGOL UHSEN

Avatar

zochin 2020-01-14 103.14.37.7

энэ баттулга одоо улсаа хорлох гэж ерөнхийлөгч болоогүй л байлтай

Avatar

ZOCH 2020-01-14 192.82.76.251

Одоогийн улс төрд б.гаа аль ч намын хамаагүй бүгд новшнууд !!! Та нарыг сонгох битгий хэл алахад багадна. Эх орон СӨНӨЖ б.на.Хар тамхи, ЯНХАНДАЛТ, БЭЛГИЙН. Зам өвчин , хуульгүй орчин

Avatar

зочин 2020-01-14 202.126.89.55

заааааааааасссссссссссссс битгий их юм донгос наад шарууд харин ч ядарсан оронд минь гавьча байгуулах нэрээр ямар их доллар цавчиж байгаа бол….. гадаад бол ерөөсөө л эх орныг цөлмөж ах дүүсийг минь мөлжихийн төлөө л байдаг…. сүүлийн үед монголд байгаа гадаад компаниуд бүр их даварч байгаа… бүр монгол ажилчдыг боол шигээ л үздэг болсон тааааааа нар гадаадчуудтайгаа л тэмц битгий монголчууд руу гадаадчуудтай нийлээд дайраад байцгаа п… дануудаа

Avatar

Зочин 2020-01-14 202.9.46.175

ОУВС ХУЛГАЙЧДЫН ИДСЭН ХЭДЭН ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АНЗААРХГҮЙ ЮУ.

Avatar

Зочин 2020-01-14 64.119.18.193

Төрийн популист бодлогын сөрөг үр дагаврыг их л зөөлөн үгээр илэрхийлжээ!!!

Avatar

Иргэн 2020-01-14 202.21.96.212

Их мэдэгч нар саяны баталсан хуулийг нь үндсэн хуулийн ЦЭЦЭД өгөөд л унагаачаач дээ. Ядаргаатай наасан.

Avatar

Иргэн 2020-01-14 202.21.96.212

Анхаарал сарниулах улс төр хийгээд байхад нийтээрээ автах юм аа хаха

Avatar

Очир 2020-01-14 202.131.234.194

800 тэрбум төг-н зээл чинь аль хэдийнээ аваад үрчихсэн мөнгө тул эдийн засагт шинээр орж ирэх мөнгө биш л дээ. Иймд савалгаа үүсэхгүй болов уу. Мөн бусад зээл яах ч үгүй, одоо зээлийг дахин тэглэх тэнэг амьтан төрөхгүй биз. Харин ёс суртахууны , ялгаварлан гадуурхсан үйлдэл, ОУВС-ийн гэрээ зөрчсөн зэрэг эрсдэл болон үйлдлүүд бүгд үнэн шүү. Энэ эрхэмүүд монголчуудаар мөн ч тоглож байна даа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөгжлийн асар их боломжийг алдсан байна.

Avatar

Зочин 2020-01-14 202.9.46.96

Үгүй. Арилжааны банкууд илүүдэл 800 тэрбумын нөөцтэй, мөн зээл чөлөөлүүлсэн 230,0 настангууд чинь сар шиний өмнө зээл авах гэж банк руу ирнэ шүү дээ.

Avatar

иргэн 2020-01-14 174.206.2.109

Мөнгө үрэгдэнэ гэж байхгүй. Харин нэгээс нөгөөд шилжиж байдаг. 800 тэрбум
төгрөг Монголбанк эмиссээр гаргах гэж байна.Хамгийн сүүлд Зика вирусын тушаалаар Монголбанк олон их наяд төгрөгийг эмиссээр гаргахад төгрөгийн ханш 100 хувь унасан.

Avatar

Болор 2020-01-14 202.9.46.171

Женко топор хоёр ухааны бяраар бус биеийн булчин сэлэмээр улсаа удирдах гээд шороотой хутгаж байна даа. Популизм сүйрлээр дуусдаг жамтай. Попын гурван өндөрлөгийн тэтгэвэрийн зээлийг төлөх тэнэглэл нь татвар төлөгчдийн мөнгөөр ядуусаа авилгалдсан явдал боллоо.

Avatar

иргэн 2020-01-14 202.70.34.70

Дуусч байгаа юм биш үү?? 3 сарын дараа

Avatar

Hungaria 2020-01-14 123.211.76.32

Унгар ОУВС-г хөөж гаргасныхаа дараа л хөгжсөн байдаг юм

Avatar

Иргэн 2020-01-14 202.126.89.167

Цэргийн бага дэслэгч У.Хүрэлсүхийн бодлогогүй популист алхамууд яавч сайн үр дүн өгөхгүй гэдэг нь дэндүү тодорхой болжээ.Иймд 2020 онд ард түмэн мэргэн сонголт хийж хүндрэлээс гарах зам үлджээ

Avatar

Зочин 2020-01-14 66.181.168.81

Боловсролгүй мулгуу Жонхуугийн гай шүү дээ …

Avatar

shaltur 2020-01-14 123.211.76.32

Зиа, энэ юугаан мэдэхэв дээ. Хүзүүгүй хүн л сумлаад, турхирч бгаа. банк тэтгэвэрийн мөнгөөр амьдардаг бол үхсэн нь дээр. Тийм банк бгаад яахав зүгээр

Avatar

zochin 2020-01-14 202.70.44.46

Edgeer sorog noloolluudiig tootsdoggui um bh daa, Sanaatai tetgeveriin zeeliig teg bolgoson um bish uu

Avatar

зочин 2020-01-14 103.229.120.142

өнөөдөр доллор 2750 төг юань 405 боллоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж