З.Энхболд: Ч.Хүрэлбаатар л хариуцлагаа хүлээнэ биз

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Ч.Хүрэлбаатар л хариуцлагаа хүлээнэ биз

З.Энхболд: Ч.Хүрэлбаатар л хариуцлагаа хүлээнэ биз

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2020.01.13/ ОУВС-тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Олон улсын валютын сантай гэрээ байгуулсан Ч.Хүрэлбаатар л хариуцлагаа хүлээнэ биз. Ерөнхийлөгч Олон улсын валютын сантай гэрээ хийгээгүй” хэмээн хэллээ.

Өнгөрсөн долоо хоногт /2020.01.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 230 ахмад настны 776 тэрбум төгрөг тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Түүний дараа ОУВС-гаас Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб "Reuters" агентлагт илгээсэн захидалдаа “Тэтгэврийн зээлийг тэглэх тухай энэ санал нь 2017 онд ОУВС-гаас дэмжин баталсан эрх баригчдын хөтөлбөрийн зорилгод нийцэхгүй байна” хэмээн дурджээ.

Мөн тэрбээр “Энэ нь нийт ард иргэдийн нэгхэн хэсэгт туслах нэрийн доор тэртэй тэргүй өндөр байсан татварыг ДНБ-ий хоёр хувиар нэмэгдүүлж, цаашлаад инфляцыг өдөөн, валютын ханшийг нэмэгдүүлэх шалтгаан болоод зогсохгүй түүнд Засгийн газар зөв хяналт тавьж чадах эсэх нь санаа зовоосон асуудал болж байна. Баасан гаригт энэхүү төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс тайлбар асуухад хэн ч хариу хэлсэнгүй” гэж мэдээлсэн юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж