Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | News.MN

Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Булган аймгийн нутаг дэвсгэрт өнгөрсөн Ням гариг (2020.01.12)-т 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, тус аймгийн төвөөс баруун урд зүгт 60 километрт орших “Наран” гэдэг газар өчигдөр 09:44 цагт 3.5 магнитудын хүчтэй (Ө-48023’60’’ У-103005’60’’) газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэн мэдээлжээ.

Мэдээллийн дагуу Булган аймгийн Онцной байдлын ерөнхий газраас Могод сумын Тамгын газрын даргатай утсаар холбогдож тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэлт Могод сумын төвөөс зүүн хойд зүгт долоон километрт “Зүүн хажуу”, 13 километрт орших “Баянгол” болон 16 километрийн зайд орших “Наран” гэх газруудад малчдын гэрт мэдрэгдсэн, учирсан хохиролгүй" хэмээн мэдээлсэн байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж