Коксжих нүүрсний зах зээл Монголыг онилж байна | News.MN

Коксжих нүүрсний зах зээл Монголыг онилж байна

Коксжих нүүрсний зах зээл Монголыг онилж байна

Коксжих нүүрсний зах зээл Монголыг онилж байна

Энэтхэг улс нүүрсний хэрэглээнийхээ 85 хувийг импортоор бүрдүүлдэг бөгөөд 2017 онд БНХАУ-ын импортолсон нүүрсний 50 хувьтай тэнцсэн ч 2025 он гэхэд коксжих нүүрсний хамгийн том импортлогч БНХАУ-ыг гүйцнэ хэмээн "Fitch solutions macro research" үзэж байна.

Тэд тайландаа "Бид Энэтхэгийн гангийн үйлдвэрлэл тогтвортой хөгжиж буйгаас хамаарч хамгийн чухал түүхий эд болох коксжих нүүрсний хэрэглээ 2019-2028 онуудад жил бүр 5.4 хувиар өснө хэмээн тооцоолсон" хэмээн дурджээ.
Хэдийгээр ирэх жилүүдэд БНХАУ нүүрсний зах зээлд ноёрхсон хэвээр байх ч энэтхэгчүүдийн эзлэх байр суурь зогсолтгүй томрох аж. Австрали улс нь Энэтхэг рүү коксжих нүүрс экспортолдог бөгөөд  2019 оны хоёрдугаар улирлын байдлаар Энэтхэг улсын импортолсон нүүрсний хэмжээ өмнөх жилийнхээс 25.8 хувиар өссөн бол Австралийн коксжих нүүрсний хоёр дахь том экспортлогч орон БНХАУ-ын импорт 8.8 хувь багассан байна.
Дэлхийн хэмжээнд БНХАУ ирэх жилүүдэд ч гэсэн коксжих нүүрсний нийт боловсруулалт болон хэрэглээгээний гуравны хоёр хувийг эзэлсээр байхын хэрээр уул уурхай болон гангийн үйлдвэрлэлд ноёрхож, дэлхийн зах зээлд өндөр нөлөөтэй хэвээр байх төлөвтэй байна.
"Гэсэн хэдий ч эдийн засгийн эрсдэл, засгийн газрын дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хүчин чармайлт бага байгаагаас шалтгаалж БНХАУ-ын эдийн засаг, үйлдвэрлэл удааширч, улмаар коксжих нүүрсний хэрэглээ багассар байна" хэмээн дээрх тайланд мөн дурджээ.
Сүүлийн үед Энэтхэг нүүрсний импортоор зөвхөн Австрали улсаас хараат байхаа болих зорилгоор Монгол болон ОХУ-ыг сонирхож эхэлсэн байна. Энэтхэгийн Байгалийн хий, гангийн дэд сайд Дхармендра Прадханы хэлснээр 2030-2031 он гэхэд 300 сая тонн ган үйлдвэрлэх зорилго тавьсан гэнэ. Тэрбээр "Бид Австралиас нүүрс импортолсоор ирсэн. Гэхдээ Монгол нүүрс Австралийн нүүрстэй тэнцэхүйц чанартай. Тиймээс бид Монгол нүүрсийг сонирхож,  импортлох тал дээр Монголын Засгийн газартай хэлэлцээр хийж байгаа" хэмээн ярьжээ.
2016 онд Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн сайд тэргүүтэй эрх мэдэлтнүүд Улаанбаатарт ирж, нүүрсний импортын асуудлаар Монголын эрх  бүхий хүмүүстэй хуралдан зөвшилцөлд хүрээд буцсан байна.
Эх сурвалжуудын хэлж буйгаар Энэтхэг Монгол Улсаас импортлох нүүрсээ Хятадын боомтуудаар дамжуулахаар төлөвлөсөн ч бүтэлгүйтсэн байна. Тиймээс Оросын Восточный боомтыг сонирхож эхэлсэн гэнэ.
Нөгөө талаас коксжих нүүрсний экспортоор Австрали, АНУ, Канад, Монгол, ОХУ, Мозамбик зэрэг улс тэргүүлэх байр суурьтай байна. Эдгээрээс Монгол Улс дэлхийн нийт коксжих нүүрсний экспортын 10 хувийг дангаар эзэлж байна.
Монгол Улсын нийт экспортын 40 орчим хувийг эзэлдэг нүүрсээ өнгөрсөн жилүүдэд зөвхөн БНХАУ-д экспортолсоор ирсэн. Тиймдээ ч улсын эдийн засаг БНХАУ-ын зах зээлээс ихээхэн хамааралтай байдаг.
Тайлангаас үзвэл 2019-2020 он (2020.03.31 хүртэл)-д Монголын нүүрс олборлолт болон экспорт сайн байна. Эхний хагас жил (2019.04-2019.09)-ийн байдлаар Монголын түүхий нүүрсний олборлолт 1.013 сая тонн буюу өмнөх оны мөн үеийнхээс 17.3 хувиар илүү, төмөрлөг нүүрсний олборлолт 884 мянган тонн буюу жилийн өмнөхөөс 104.3 хувиар илүү байна. Цаашлаад экспортын хувьд 696 мянган тонн нүүрс зарсан нь өнгөрсөн жилийнхээс 141.5 хувь өссөн бөгөөд түүний дотор төмөрлөг нүүрс 619 мянган тонныг зарсан нь 119 хувь өссөн дүн харуулж байна. Сонирхуулахад, 2018-2019 онд Монгол Улс 597 мянган тонн төмөрлөг нүүрс экспортолжээ.
БНХАУ-ын зүгээс "Манай коксжих нүүрсний хэрэглээ 600 сая тонноос давдаг. Монголоос чухам хэчнээн тонныг нь авах вэ гэдгийг урьдчилж хэлэх аргагүй ч энэ жилийн хувьд бол Монголоос авах импорт Австралийнхаас давж магадгүй байна. Учир нь Монголоос нүүрс экспортлох хурд эрчимтэй өсч байгаа. Австралиас далайгаар нүүрс импортолход үнэ хямд тусдаг ч газар зүйгээ бодоод үзвэл мэдээж Монгол илүү ойр" хэмээн БНХАУ-ын нүүрс тээвэр худалдааны Ассоциацын дэд ерөнхийлөгч Ли Жунмин ярьж байжээ.
Эх сурвалж: thehindubusinessline.comsxcoal.com
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-14 66.181.181.165

овоотын нүүрс тавантолгойн нүүрс хоёрыг холихоор сайн чанарын коксжих нүүрс болдог

Avatar

Зочин 2020-01-14 59.153.115.127

Тиймээс тавантолгой зүүнбаянгын төмөр зам алсыг харж

Avatar

Galina Kotseva 2020-01-14 196.53.0.65

Хөөх би өнөө өглөө suntrustfinancialhome@gmail.com хаягаас 44,000 долларын зээл авлаа. Тэдэнтэй холбоо барь.

Тэр надад 44,000 долларын зээл олгосноор ээжийг минь аварсан. Би маш их талархаж байна.

Avatar

Зочин 2020-01-14 202.179.31.106

Монголд хаа л бол хаа ухаж сэндийлсэн газар хөл гишгэх газар ховорхон болж байхад ард түмэнд наалсан юм нь хаана байна.

Avatar

Зочин 2020-01-14 202.179.31.71

Томорлог нуурс гэж байна аа

Avatar

Зочин 2020-01-14 66.181.170.229

Ийм мөрөөдөл бичиж болохгүй Орос бол ирээдүйд нүүрсний захзээлийг эзлэх зорилготой бодлого бариад явж байна.

Avatar

Zochin 2020-01-14 43.242.243.40

Yunii umnu ekh survaljaa bichsen yavdald ikh bayarallaa. Gekhdee end comment bichij baigaa khymyys n niitlelchees bolon manai zasgiin gazar, tyynii khariya turiin baigyyllaguud, agentlagiin ajiltnuudaas ilyy medeeleltei, oulgolttoi ulsuud bdg um bna.

Avatar

новатор 2020-01-14 139.5.216.106

нэг тасархай арга байгаа, энэтхэг рүү кокс гаргах..тэрбум дойлуур тас гээд ороод ирнэ… хамтарч ажиллах хулхи биш монгол л хэрэгтэй байгаа

Avatar

иргэн 2020-01-14 202.126.88.129

энэтхэг манайхыг онилоод л архины халууунд хүмүүс их бүлтэрнээ. хажууд нь багаа оросыг алгасаад хималайн нурууны цаадах монголыг онилоод л. үлгэрт үнэн ч бий худал ч бий.. Үүнийг бичигч Б.Амарбаясгалан эхлээд дэлхийн улс төрийн ба физик газар зүйн атласыг харах ёстой

Avatar

зочин 2020-01-14 202.9.46.50

Оросууд Донецк оос хулгайлсан нүүрсээ хийх газаргүй баларч байхад чинь юун Монгол …..

Avatar

Зочин 2020-01-14 202.55.188.88

За ингээд тѳмѳрлѳг нүүрс гэж шинэ ойлголт үүсэв ээ. Манайх Энэтхэг рүү Восточныйгоор зѳѳснѳѳс шууд Хималай давуулбал бараг зардал нь бага тусах вий.

Avatar

Зочин 2020-01-14 202.9.46.50

Онгоцоор уу ?…. Харинээ ? …бодууштай л санаа байна .

Avatar

Ганбат 2020-01-14 202.179.25.255

Уучлаарай 15% биш 6,75% нь 40,0 сая тонн шүү ядаж 15% ийг угаагаад нийлүүлсэн бод 9,0 тэрбуидоллар олох байсан

Avatar

Ганбат 2020-01-14 202.179.25.255

Монгол улс 2019 онд Хятадын нүүрсний нийт имплртын дөнгөж 15% -ийг нийлүүлсэн байх нь. Энэ хэмжээний нүүрсээс илүү их нүүрс нийлүүлэх хүчин чадал хүрэхгүй байсан. Бид ядаж 30% хүртэл хэмжээний нүүрсийг нь угаагаад нийлүүлсэн бол 9,0 тэрбум доллар олчих байж.
Гэтэл энэ нийлүүсэн 40,0 сая тонн нүүрсний багаар бодоход 70% түүхийгээрээ угаахгүй, авто тээврээр гарснаас 3,0 тэрбум долларын орлогоо зүгээр л алджээ.
Одоо ухаарч ажиллавал Монгол улс орших хэнээс ч юу ч гуйхгүй амьдрах боломж нээгдсэн

Avatar

asddddddddddddddd 2020-01-14 103.80.211.14

yostoi ene shig hud ym bhgui l dee

Avatar

Зочин 2020-01-14 64.119.18.193

Энэтхэг рүү нүүрсээ гаргавал маш том орлогын эх үүсвэр бий болно! Харин хэлэлцээ хийж буй манай сайд дарга нар дундаас нь "надад ямар ашиг орох юм бэ?" гээд гацаах вий дээ!!! 2000 оноос хойш тэгэж л бүх ажлыг гацаадаг уламжлал тогтсон шүү дээ!!!

Avatar

мгл 2020-01-14 202.179.11.230

еэ ашгүй, Монголчууд бид өөрсдөө л хүн шиг байвал гадаад хүчин зүйлс маань сайхан байна.

Avatar

Зочин 2020-01-14 202.55.188.39

koksjih nuurs hezee ch hog boohgui ee

Avatar

Зочин 2020-01-14 202.55.191.194

Хятадууд боомтоо ашиглуулахгүй гэсэн байна

Avatar

Зочин 2020-01-14 202.9.40.116

Сайншандаас-Алтанбулаг хүргэхийн тулд УБ хотын дундуур экспортын олон зуун мянган тонн нүүрс тээвэрлэнэ л гэж бүү тэнэгтэж үзээрэй! Төмөр замаа эвдээд дуусна, УБ-ын гарам дээрх түгжрэл ч дийлдэхгүй болно. Сайншандаас чойбалсанруу төмөр зам татсан хойноо л хойшоо нүүрс тээвэрлэнэгэж яриарай!

Avatar

Зочин 2020-01-14 103.229.121.104

Австрали африк америкийн нүүрс энэтхэгийг чиглэвэл хятадууд биднээс нүүрсээ авахгүй хайчих билээ

Avatar

Зочин 2020-01-14 66.181.170.73

Энэтхэг улс бидэнтэй шашин соёл нэгдтэй анд нөхөд. Манай улс Энэтхэг улстай ойр нөхөрлөх хэрэгтэй. Хятадыг дарах хүч Монголчууд бидний цусанд шингэсэн байдаг болохоор тэд биднийг хүндэлдэг юм. Бид өр зээлийн асуудлаа шийдвэрлэж чадвал цөмийн эрчим хүч сансрын технологийн салбарт Энэтхэгтэй ойр хамтран ажиллах хэрэгтэй. Энэтхэг биднийг хөгжихөөс айдаггүй ганц гүрэн.

Avatar

зочин 2020-01-14 202.9.46.50

,,ОХУ ын эвийг нь олох,, гэнээ … ха ха … Өөрсдөө л эвээ олуулсан байгаа шдээ .. Нэг зах зээлд ӨРСӨЛДӨЖ БАЙНА гэдгээ хэзээ ойлгох малнууд вэ … МӨНГӨнд ямарч найз нөхөр байхгүүээээээ !!!! ….

Avatar

Зочин 2020-01-14 66.181.170.73

Сайхан мэдээ байна. Уг нь бол Энэтхэгээс илүү коксжих нүүрсний хэрэглээтэй улс чинь хятад боловч тэд биднээс их нүүрс авч их мөнгөтэй доллартай болгохыг хүсэхгүй байгаа. Учир нь хятад монголыг ядууруулж тартагт нь тулгаж байж тусгаар тогтонолыг нь үгүй хийх сонирхолтой. Тийм ч учраас өөрийн боомтоор Энэтхэг рүү нүүрс дамжуулахыг зөвшөөрөлхгүй байна. Зүүн тийш тавьж байгаа төмөр замаа хурдан дуусгаж ОХУ ын арга эвийг олж байгаад Энэтхэгт нүүрс нийлүүлдэг болох нь чухал.

Avatar

Зочин 2020-01-14 202.55.191.194

Яг үнэн, урд хөрш энэ бодлогоо нууж хаахгүйгээр ил хэлдэг болсон байна лээ

Avatar

иргэн 2020-01-14 103.111.68.3

ЭНЭТХЭГЧҮҮД ОРОСЫН ВОСТОЧНЫ БООМТООР МОНГОЛЫН НҮҮРСИЙГ АВАХААР БОЛЧИХВОЛ Ч ЖИНХЭНЭЭСЭЭ "МОНГОЛ ЯЛНА" БӨГӨӨД ЯЛЖ БАЙГААГИЙН НЭГ НОТОЛГОО БОЛНО ДОО. ТАВАН ТОЛГОЙ – ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ.

Avatar

Зочин 2020-01-14 64.119.24.171

Женко шуудайлаад ч болсон зөөчнөө.Дэд бүтэцгүй Монголоос авах их л хэцүү дээ

Avatar

Зочин 2020-01-14 107.77.173.58

Ха ха дэвэн дэлхийг тойрч алтны үнэтэй болсон нүүрсийг хэн авах юм?

Avatar

Уншигч 2020-01-14 202.55.188.86

Манайхан ухаантай муутай, улс төрд сенсиацид сонирхолтой улс шүү. Энэ хэрэгтэй мэдээний дор нэг ч сэтгэгдэл бгаагүйд харамсмаар.

Avatar

ШУДАРГА 2020-01-14 183.81.171.2

МОНГОЛЫН НҮҮРС ХЯТАДУУДАД ХЭРЭГТЭЙН ҮНЭН ГЭХДЭЭ ХЯТАДУУД МОНГОЛЧУУДИЙГ БООХ АРГААР МӨН ХООРОНД НЬ ЯС ХАЯЖ ТЭНЭГТҮҮЛЭН ХЯМАД АВАХ СОНИРХОЛ ТУН ИХ.. ХАРАМСАЛТАЙ НЬ МОНГОЛЫН БАЯЧУУД ТЭНЭГ Ч ГЭСЭН ИХ ШУНАЛТАЙ ТУЛ ХЯТАДУУДИЙН САНАА ТМ Ч ИХ АШИГТАЙ БАЙХГҮЙ Л БОЛОВ УУ…

Avatar

Зочин 2020-01-14 192.82.68.54

Удахгүй наад нүүрс чинь үнс хог болно гээд байсан хүмүүс одоо юу гэх бол

Avatar

иргэн 2020-01-14 202.70.34.70

Удахгүй наад нүүрс чинь хог болно л гэнэ дээ хө

Avatar

Зочин 2020-01-14 202.131.244.210

Эрчим хүчний нүүрс хог болж мэдэх ч, коксжих нүүрс бол хүн төрөлхтөн ган хэрэглэж, бүтээн байгуулалт хийхээс хойш хог болно гэж байхгүй.

Avatar

МАЛ 2020-01-14 202.21.108.141

ТЭНЭГЭЭ ТЭР ЧИНЬ ХҮРЭН НҮҮРС, МЭДЭХГҮЙ БОЛ АМАА ХАМХИЖ СУР МАЛАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж