Төрийн албаны шалгалтын бүртгэл явагдаж байна | News.MN

Төрийн албаны шалгалтын бүртгэл явагдаж байна

Төрийн албаны шалгалтын бүртгэл явагдаж байна

Төрийн албаны шалгалтын бүртгэл явагдаж байна

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоон, олон нийтэд зарласан билээ.

Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг 2020.01.01-нээс 2020.01.30-ны хооронд бүртгэх бөгөөд шалтгалтыг 2020.02.07-ноос 2020.02.17-ны хооронд зохион байгуулахаар болсон.

Өмнө нь төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагуудын захиалгын дагуу, ажлын байрны болзол шаардлагыг хангасан иргэдийг бүртгэж, төрийн албаны шалгалтыг зохион байгуулдаг байв.

Энэ удаад Төрийн албаны тухай шинэ хуулийн хүрээнд дээд боловсролтой иргэдийг ажил, мэргэжил, туршлага харгалзахгүйгээр бүртгэж, гурван үе шаттай шалгаруулалтыг зохион байгуулж, иргэдэд адил тэгш боломж олгож буйгаараа онцлогтой.

Төрийн албаны ерөнхий мэдлэгийн шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөх бөгөөд 35 ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцэх юм байна. Харин үүний дараагаар монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгч, 20 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцно. Эцэст нь удирдах ур чадварын буюу дүн шинжилгээний сорил болох 15 онооны шалгалт өгч, 10 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцэнэ.

Төрийн албаны шалгалтын нийлбэр дүнгээр 65 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд шалгаруулалтад ТЭНЦСЭНД тооцогдож, нөөцөд бүртгэгдэх юм. Ийнхүү тэнцсэн иргэдээс төрийн албанд гарсан албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 3.1.4,  Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.1-д заасны дагуу шийдвэрлэх юм байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Аний 2020-01-13 203.91.115.41

Би анхлан орох санаатай багш хүн зөвөлгөө юу байна…

Avatar

зочин 2020-01-13 119.40.100.66

60 оноо авч балрах вий дээ ха ха ха

Avatar

ylsiun xamgaaltad 2020-01-13 174.16.221.90

#

Avatar

tyss tysdaa,zailyylax,Xuux,XORIg UTASAA NETEE bytsaaj abax,ys tsaxilgaanTRANSFORT,OC,YCBXR uyanaar,@ #zgeer,//kompr 2020-01-13 174.16.221.90

yndsen,basicylciin xamgaaltad

Avatar

baishin nyraaj baigaa ni TYREESELJ DAMPUURUULAX darangyilagch booliin canaarxal,zy/cboxiroor tooluuraar xydal 2020-01-13 174.16.221.90

tsagdaa,bytetsiig ajilchdiig erunxiilugch ,esymeer absan.Xynsee zuux gej dairch bn.
ytasaar aria deer bn.

Avatar

Зочин 2020-01-13 103.9.90.130

одоо нөгөө 2007 оны word exxel-ийн асуултууд ирэх байх даа тест хийж байгаа нөхдүүд үүнийг бодолцож үзэх хэрэгтэй дэ мөн шалгалтын номноосоо тестээ бэлдмээр юм байна лээ дээ.

Avatar

зочин 2020-01-13 119.40.100.66

харин тиймээ шалгалтад ороод тэнцэнэ гэхэд итгэл муутай л бна эхнийх дээр 46 оноо аваад 2 дах шалгалтандаа орох гээд ирсэн нөгөө оноо маань 36 болцон бсан бас эхнийх дээр 33 аваад тэнцээгүй хүмүүсийг тэнцсэн бна гээд дуудаж 2 дахь шалгалтанд оруулсан ИЙМ Л БНА ТӨРИЙН АЛБАНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА ДҮГНЭЛТ ХИЙХ БАЙЛГҮЙ ДЭЭ ГЭЖ НАЙДАЖ БНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж