Дэлхийн хамгийн том онлайн худалдааны сайт болох Amazon сайтын үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Жефф Безос Австрали улсад дэгдээд буй түймрийн аюулд 532 мянган евро хандивлажээ. Мөн тэрбээр Amazon сайтынхаа Австрали улсын хувилбар болох amazon.com.au дээр blazeAid.Amazon гэх түймэрт туслах зориулалттай хандивын хэсэг нээсэн аж.
Та энэхүү blazeAid.Amazon хэсгийг ашиглан түймрийн голомтод ажиллаж буй хүмүүст цэвэр ус, хоол хүнс, хамгаалалтын хувцас, барилгын материал гэх зүйлс хандивлаж болох юм байна. Түүнээс гадна Австрали гаралтай жүжигчин Крис Хэмсворт болон дуучин Элтон Жон нар тус бүр нэг сая ам.доллар хандивлажээ.
Есдүгээр сараас хойш дэгдээд буй тус түймэрт 27 хүн, хагас тэрбум гаруй амьтан нэрвэгдсэн байна.
Эх сурвалж: UNILAD
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ