Серхио Агуэро АПЛ-ийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо | News.MN

Серхио Агуэро АПЛ-ийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Серхио Агуэро АПЛ-ийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Серхио Агуэро АПЛ-ийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Английн Примьер лигийн 22-р тойрогт учраа таарсан Манчестер Сити болон Астон Вилла клубуудын хооронд болсон тоглолтод Манчестер Ситигийн аргентин довтлогч Серхио Агуэро хэт-трик буюу гурван гоол оруулснаар баг нь 6-1 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан билээ.

Өдгөө 31 настай аргентин эр тус тоглолтод гурван гоол оруулснаар Английн Примьер лигт нийт 177 оруулсан үзүүлэлттэй болж, Английн дээд лигт хамгийн олон гоол оруулсан гадаад тоглогч болж байна. Түүний ард Тьерри Анри 176 гоол, Робин Ван Перси 144 гоол тус тус оруулсан үзүүлэлттэй байгаа юм.

Мөн тэрбээр энэ улирлын Английн Примьер лигийн мэргэн буучдын жагсаалтад Челсигийн Тамми Абрахамтай адил 13 гоолтой 5-р байранд бичигдэж байна. Харин баг нь 22 тойргийн дараах байдлаар 47 оноотой хүснэгтийн аман хүзүүнд явж буй юм.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж