Зургаан жилийн дараа оросууд хогоо хаях газаргүй болно | News.MN

Зургаан жилийн дараа оросууд хогоо хаях газаргүй болно

Зургаан жилийн дараа оросууд хогоо хаях газаргүй болно

Зургаан жилийн дараа оросууд хогоо хаях газаргүй болно

Жил ирэх тусам хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа бөгөөд энэ хурдаараа байвал зургаан жилийн дараа гэхэд хог  хаях газаргүй болно гэсэн дүгнэлтийг ОХУ-ын Аудитын ерөнхий газраас гаргажээ. Аудитын ерөнхий газар үндэсний хэмжээнд "Экология" мониторинг хийсэн бөгөөд уг мониторингийн дүн нөхцөл байдал таагүйг илтгэсэн байна.

"Хог хаягдлын хэмжээ одоо байгаа хурдаараа нэмэгдсээр байвал зургаан жилийн дараа хог хаягдлыг хаях газар олдохгүй болно. Зарим нэг бүс нутаг зургаан жилээс ч богино хугацаанд хэцүү нөхцөлд орох төлөвтэй байна. Тухайлбал, Камчатск, Примор, Алтайн хязгаар, Чукоткийн автономти тойрог, Мордов, Ленинград болон Москва мужид байдал муу байна” хэмээн дүгнэжээ.

ОХУ өнгөрсөн 2019 онд хог хаягдлыг боловсруулах ажилд реформ хийхээр зарласан ч одоогоор дорвитой үр дүн харагдахгүй байгааг аудиторууд онцолжээ.

Ахуйн хог хаягдлаас илүүтэй уул уурхайн олборлолтоос үүдсэн хог хаягдал хурдацтай нэмэгдэж байгаад байгаль хамгаалагчид илүүтэй санаа зовниж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Орост жилдээ дөрвөн тэрбум тонн хог хаягдал бий болж байгаагийн 55-60 сая тонн нь ахуйн хаягдал ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-14 192.82.65.103

orosuud chin delhiin hamgiin tom baigali delhiig buzarlagch arhichin buduuleg ard tumen shde.

Avatar

Зочин 2020-01-14 64.119.17.237

Тэр том нутагт хог хаях газар байхгүй гэж үү? огт үнэмшил алгаа

Avatar

zochin 2020-01-14 192.82.65.103

orosuudiin tarisan hog buzariig delhii buhleeree ch bagtaaj chadahgui

Avatar

Зочин 2020-01-14 202.131.227.82

оросууд яах вэ бид ч гэсэн энэ тухай бодох цаг аль хэдийн болсон

Avatar

Зочин 2020-01-14 107.77.173.12

Оросууд өөрсдийгөө ….одна большая помойка гэдэг шд…

Avatar

Зочин 2020-01-14 202.9.40.130

Дэлхийн хуурай газрын 1/6 байхад газар олдож л таараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж