Зургаан жилийн дараа оросууд хогоо хаях газаргүй болно

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Зургаан жилийн дараа оросууд хогоо хаях газаргүй болно

Зургаан жилийн дараа оросууд хогоо хаях газаргүй болно

Жил ирэх тусам хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа бөгөөд энэ хурдаараа байвал зургаан жилийн дараа гэхэд хог  хаях газаргүй болно гэсэн дүгнэлтийг ОХУ-ын Аудитын ерөнхий газраас гаргажээ. Аудитын ерөнхий газар үндэсний хэмжээнд "Экология" мониторинг хийсэн бөгөөд уг мониторингийн дүн нөхцөл байдал таагүйг илтгэсэн байна.

"Хог хаягдлын хэмжээ одоо байгаа хурдаараа нэмэгдсээр байвал зургаан жилийн дараа хог хаягдлыг хаях газар олдохгүй болно. Зарим нэг бүс нутаг зургаан жилээс ч богино хугацаанд хэцүү нөхцөлд орох төлөвтэй байна. Тухайлбал, Камчатск, Примор, Алтайн хязгаар, Чукоткийн автономти тойрог, Мордов, Ленинград болон Москва мужид байдал муу байна” хэмээн дүгнэжээ.

ОХУ өнгөрсөн 2019 онд хог хаягдлыг боловсруулах ажилд реформ хийхээр зарласан ч одоогоор дорвитой үр дүн харагдахгүй байгааг аудиторууд онцолжээ.

Ахуйн хог хаягдлаас илүүтэй уул уурхайн олборлолтоос үүдсэн хог хаягдал хурдацтай нэмэгдэж байгаад байгаль хамгаалагчид илүүтэй санаа зовниж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Орост жилдээ дөрвөн тэрбум тонн хог хаягдал бий болж байгаагийн 55-60 сая тонн нь ахуйн хаягдал ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж