Нисгэгчгүй онгоцоор баруудыг хянаж хамгаална | News.MN

Нисгэгчгүй онгоцоор баруудыг хянаж хамгаална

Нисгэгчгүй онгоцоор баруудыг хянаж хамгаална

Нисгэгчгүй онгоцоор баруудыг хянаж хамгаална

Оросын Алс Дорнод дахь "Земля леопарда" үндэсний парк ховор ан амьтдаа нисгэгчгүй онгоцоор хянах туршилтыг хийж байна. “Калашников” концернийн бүтээсэн Zala онгоцыг туршиж байна хэмээн Үндэсний паркийн Хэвлэлийн алба мэдээллээ.

Нисгэгчгүй онгоцыг турших нь олон талын ач холбогдолтой гэж Үндэсний паркийн захирал Виктор Бардюк өмнө нь хэвлэлээр мэдэгдэж байсан. Ан амьтдыг хянах, хулгайн анчдыг илрүүлэх, ойн түймрийг илрүүлэх зэрэгт нисгэгчгүй онгоцыг ашиглах юм.

Эхний туршилтууд маш амжилттай байгааг Хэвлэлийн алба мэдээлсэн байна. Тухайлбал, 3000 метрийн өндрөөс ам амьтдыг хаана байгааг илрүүлэх, идэш тэжээл нь хангалттай байгаа эсэхийг хянах боломжтой болохыг эхний туршилтууд харуулсан байна.

"Земля леопарда" Үндэсний парк нь Амурын бар, леопардын цөм нутаг юм. 2018 оны жилийн эцсийн тооллогоор нас бие гүйцсэн 91 леопард, 22 үр төл байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2020-01-14 103.57.94.192

Ирвээс гэж монгол үг бдаг юм шүү их мэдэгч сэтгүүлчээ

Avatar

Зочин 2020-01-14 64.119.18.193

"барууд" гэж юуг хэлээд байна вэ? Амар мөрний сав газарт амьдардаг зэрлэг Барыг хэлж байгаа бол "барыг" гэж бичих нь зөв!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж