ОХУ: Гар утасны хоёр компани тарифаа нэмэхээ мэдэгдэв | News.MN

ОХУ: Гар утасны хоёр компани тарифаа нэмэхээ мэдэгдэв

ОХУ: Гар утасны хоёр компани тарифаа нэмэхээ мэдэгдэв

ОХУ: Гар утасны хоёр компани тарифаа нэмэхээ мэдэгдэв

Оросын үүрэн телефоны хоёр оператор компани тарифаа нэмэхээ мэдэгдлээ. 2020 оны нэгдүгээр сарын 13-наас "Мегафон" үнээ нэмэх бол "Вымпелком" (торговая марка "Билайн") нэгдүгээр сарын 16-наас нэмэх ажээ.

Үнэ нэмэх тухай мэдээллийг 2019 оны сүүлээр хэрэглэгчдэдээ хоёр компанийн зүгээс мэдэгдсэн байсан юм.

Ийнхүү үнээ нэмэх болсон нь ОХУ-д хэрэгжиж эхэлсэн харилцаа холбооны дэд бүтцийг бэхжүүлэх, “Яровын хууль” гэж нэрлэгдэх болсон Рунетийн тогтвортой байдлыг хангах хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хэмээн компаниуд тайлбарлаж байна. Эдгээр хуулийг хэрэгжүүлэхийн тулд харилцаа холбооны компаниудын зүгээс хөрөнгө оруулалт шаардах болсон нь ийнхүү үнээ нэмэхэд хүргэж байгаа гэв.

Гэхдээ нэмэгдсэн тариф бүх хэрэглэгчдэд үйлчлэхгүй ажээ. Шинжээчдийн гаргасан тооцоогоор гар утасны тариф 17-18 хувь нэмэгдэх магадлалтай ажээ.

МТС болон Tele2 операторууд одоогоор үнээ нэмэх мэдэгдлийг гаргагаагүй байна.

2018 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Яровын хуулиар үүрэн телефоны операторууд, интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниуд хэрэглэгчдийн яриа болон мессежийг тодорхой хугацаанд хадгалах үүрэгтэй болсон юм. Ингэхийн тулд компаниуд нэмэлт хөрөнгө оруулалт гарган,  шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах хэрэгтэй юм. Тухайлбал, МТС компани 50 тэрбум, "Вымпелком" 45 тэрбум, "Мегафон" тэрбум рублийн нэмэлт хөрөнгө оруулалтыг таван жилийн хугацаанд гаргах шаардлагатай болж байгаа юм.

Өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нээс  хэрэгжиж байгаа Рунетийн тогтвортой ажиллагааны тухай хуулиар хууль зөрчсөн контентуудад тавих хяналтыг чангаруулсан бөгөөд ийм контентуудыг илрүүлэн, блоклохын тулд тусгай тоног төхөөрөмж суурилуулах шаардлагатай. Гэхдээ ийм тоног төхөөрөмжийг Засгийн газар хариуцан харилцаа холбооны компаниудад суурилуулна хэмээн заасан ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол хүн. 2020-01-14 103.10.21.28

?

Avatar

Иргэн 2020-01-14 103.229.123.189

МАНАЙХАН ТУН УДАХГҮЙ ХАМГИЙН ТҮРҮҮНД ДУУРАЙЖ ҮНЭЭ НЭМЭНЭ ДЭЭ..

Avatar

бат. 2020-01-14 202.9.46.174

Хөөе Оросод юу болох бидэнд ямар хамаа байнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж