БНХАУ-ын Эрээн хотын Засгийн ордны 100% -ийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хөлбөмбөгийн талбай барьжээ.
Талбайн нээлтэд зориулсан хоёр улсын өсвөрийн тамирчдын “ХИЛИЙН ЦОМ” хөлбөмбөгийн тэмцээн Замын-Үүд суманд болсон байна. Тэмцээнд БНХАУ-ын Эрээн хот, ӨМӨЗО-ы Баруун сөнөд, Авга хошуу, Улаанбаатар хот, Дорноговь аймаг, тус аймгийн Замын-Үүд сум, Дархан-Уул, Төв аймгийн есөн байгууллагын 19 баг оролцож, ур чадвар, авхаалж самбаа, хурд хүч сорин өрсөлдлөө. Тамирчид 11-13, 14-16 гэсэн хоёр насны ангилалд оролцсон байна.
Хөлбөмбөгийн албайн нээлтийн ёслолд Дорноговь аймгийн Засаг дарга, Замын-Үүд сумын Засаг дарга, Монголын хөлбөмбөгийн холбооны маркетингийн хэлтсийн дарга Б.Энхжин, БНХАУ-ын Шилийн Гол сумын орлогч дарга, Эрээн хотын Засаг дарга нар оролцжээ.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
11-13 насны ангилалд:
- 1 дүгээр байр – УБ хот Арвис клуб
- 2 дугаар байр – БНХАУ-ын Эрээн хотын Монгол сургууль
- 3 дугаар байр – Төв аймаг Төв Ургац
14-16 насны ангилалд:
- 1 дүгээр байр – УБ хот “Арвис клуб”
- 2 дугаар байр – Дархан хотын баг тамирчид
- 3 дугаар байр – УБ хотын 14-р сургууль
Эх сурвалж: www.the-mff.mn
Холбоотой мэдээ