Зөвхөн Монголд сүлжээний бизнес "цэцэглэж" байна | News.MN

Зөвхөн Монголд сүлжээний бизнес "цэцэглэж" байна

Зөвхөн Монголд сүлжээний бизнес "цэцэглэж" байна

Зөвхөн Монголд  сүлжээний бизнес "цэцэглэж" байна

Манай улсад гэрээ болон сүлжээний бизнесээр халхавчилсан луйвар дуусахгүй, харин ч улам “цэцэглэх” хандлагатай. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэл нь иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан болж буйг албаныхан анхааруулсаар байна.

Статистик мэдээ сөхвөл, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн залилах гэмт хэргийн гаралт 2017 онд 2996, 2018 онд 5372 байсан бол өнгөрсөн жил 7821 болж өсчээ. Ялангуяа, пирамид тогтолцоо бүхий богино хугацаанд их мөнгөтэй болгох “сүлжээний” гэх тодотголтой бизнес, өндөр хүүтэй мөнгө зээлэх, виз гаргана, үл хөдлөх хөрөнгө “түрээслүүлэх”, “арилжих”, цахим хаягт нь нэвтэрч ойр дотнын хүмүүсээс нь мөнгө зээлэх гэх зэргээр иргэдийг хохироох нь хамгийн түгээмэл.

Хамгийн харамсалтай нь, залилуулсан хүмүүс ихэвчлэн хохирлоо барагдуулж чадахгүй үлдэх нь бий. Иймд залилангийн гэмт хэргийн нөхцөл байдал болоод уг гэмт хэргийн золиос болохгүйн тулд хэн нэгэн таныг ятгах тусам нягтлах ёстойг цагдаагийн байгууллагаас сануулав. Тус газраас иргэдийг аливаа залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал” аяныг өрнүүлж эхэллээ. Нэг сарын турш үргэлжлэх уг аянд Монголбанк болон Монголын банкны холбоо хамтарч буй талаар өнөөдөр /2020.01.13/ мэдээлэл хийсэн юм.

АМЬД ХАРИЛЦААГҮЙ БАЙДЛААС БОЛЖ ЗАЛИЛАНГИЙН ХОХИРОГЧ БОЛЖ БАЙНА

ЦЕГ-ын МБА-ны Залилах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга Ш.БАЯНМӨНХ:

-Дэлхий нийтээр сүлжээний гэмт хэрэгт залилуулдаг байдал зогссон. Гэтэл манай иргэд залилах гэмт хэргийн үйлдлийг мэддэггүйгээс болж богино хугацаанд мөнгө өсгөх боломжтой гэж итгэн, санхүүгээрээ хохирдог тохиолдол буурахгүй байгаа. Залилах төрлийн гэмт хэргийг үйлдэгдэх явцад нь хяналт тавих боломж төдийлөн хомс. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нь хоёр хүний, эсвэл хоёр байгууллагын харилцааны явцад үйлдэгддэг. Тиймээс тухайн иргэн аливаа мэдээллийг сайн нягталж байж хууртагдахгүй байх боломжтой. Түүнээс гадна иргэдийн дунд амьд бус харилцаа хэвшмэл болжээ. Тухайлбал, төрсөн дүү нь цахим сүлжээгээр "Яаралтай мөнгө хэрэг болоод байна. Мөнгө зээлээч" гэхэд нь өөртэй нь утсаар ч ярилгүй шууд мөнгө шилжүүлж, залилах гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна. Энэ жишээ бидний дунд сошиал орчны соёлтой хэрэглээ тогтоогүй, амьд харилцаа дутмаг байгааг харуулж байна. Мэдээллийг нягталснаар энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх боломжтой. Нөгөө талаар аливаа гэмт хэргийг гарсан хойно нь биш гарахаас нь өмнө сэрэмжлүүлэх нь цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх ажлын гол чиглэл. Иймд "Ятгах тусам нягтал" аяныг эхлүүлж, иргэдээ гэмт хэргээс сэргийлэхийг зорьж байна.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.ҮНЭНБАТ:  

-Санхүүгийн үйлчилгээ дижитал, онлайн хэлбэр лүү орсон. Иймд бид харилцагчдыг өөрийнхөө интернэт банкны нууц аюулгүй байдлыг хангах шаардлагыг өндөр тавьж байгаа. Банкны харилцагчийн мэдээлэл зөвхөн тухайн иргэнд өөрт нь байх ёстой бөгөөд байнга шинэчлэх хэрэгтэй.

КРИПТО ВАЛЮТ БОЛ НАЙДВАРГҮЙ

Монголбанкны ТТГ-ын Бодлого зохицуулалтын үйл ажиллагааны хэлтсийн захирал А.БАТСАЙХАН:

-Крипто валютын талаар “Цахим мөнгө бол зуун хувь төгрөгөөр баталгаажсан албан ёсны төлбөрийн хэрэгсэл юм. Харин биткойн зэрэг крипто валют нь 100 хувь төлбөрөөр баталгаажсан гэх шаардлагыг хангадаггүй. Өөрөөр хэлбэл, ханш нь хэлбэлзэж байдаг учраас цахим мөнгө гэсэн тодорхойлолтод ордоггүй. Крипто валют нь өндөр эрсдэлтэй учраас болгоомжтой ашиглахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулдаг. Хэрэв крипто валютыг ашиглаж байгаад залилуулсан тохиолдолд буцаан олж авахад маш хүндрэлтэй гэлээ. Тиймээс хэн нэгэн танд зээл өгнө, мөнгө явуулсан, та азтан боллоо хэмээн харилцаж буй бол гэмт этгээд гэдгийг үргэлж санаж, мессежээр харилцахгүй байхыг албаны хүмүүс анхаарууллаа.

Б.ЦЭЦЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БҮЖИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-13 66.181.161.28

Onecoin

Avatar

Зочин 2020-01-13 64.119.24.224

Мөнгөө бариад гүйгээд бай алтан алмаазан юу юу ч билээ баахан захиралууд болчих санаатай хахаха,

Avatar

иргэн 2020-01-13 43.228.130.60

Социализмын үед моод монголоор дуусдаг гэж гадныхан шоолдог байлаа. Энэ нь аливаа мэдээлэл хамгийн сүүлд монголд ирдэг хаалттай нийгэм байсан үе. орчин үед энэ мэдээлэлийн эрин үед давтагдаж байгаа нь иргэдийн болвсрол дэлхийн түвшинд хамгийн ядуу байгаа харуулж байгаа хэрэш бус уу

Avatar

Зочин 2020-01-13 66.181.161.4

Onecoin сүлжээг зогсоогооч.

Avatar

бид 2020-01-13 66.181.161.28

Ялангуяа Эрдэнэтэд их олон хүнийг хуурч байнаа, энэ сүлжээ

Avatar

Зочин 2020-01-13 103.57.94.209

Erelt baigaa bolood l niiluulelt baina. Iim sulkee haa saigui baidag.

Avatar

зочин 2020-01-13 203.91.115.38

ингээд хуулийн болон бусад холбогдох газраасбайнга мэдээлэл өгч байхгүй бол монголчууд маань хураасан хэдэн төгрөгөө шууд 100 хувь ашигтай сүлжээний бизнес гэх залилан мэхлэгчдэд хууртаад дуусах нь дээ

Avatar

Иргэн 2020-01-13 202.9.46.130

Platincoin худлаа юу?

Avatar

Зочин 2020-01-13 202.9.40.48

Сүлжээний бизнесийг хуулиар хориглох хэрэгтэй. Хүмүүс үнэн тэнэг гэнэн юмаа. Нэг юм хэлэнгүүт нь итгээд л мөнгөө өгчихдөг.

Avatar

Mongol 2020-01-13 192.82.70.101

buh biznes suljee, tsagdaa ooroo suljeenii durmeer ajildag, tur zasag n ter chigeeree suljeenii sistemtei. urag turusl ah duus hurtel suljee. suljee gedgee ehleed yalgaj medej baij, yamar medeelel yu gej busdad tugeej bai

Avatar

Зочин 2020-01-13 117.111.19.33

Сүлжээнд итгэдэг тэнэг хүмүүс маань хэзээ ухаан орох юм бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж