УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарласан ч одоог хүртэл хуралдаан эхлээгүй байна.
Тус байнгын хороо нэн яаралтай дэгээр хэлэлцэх гурван асуудлыг хэлэлцэх юм.
Тодруулбал, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд багтсан байгаа.
Г.ДАРЬ