Серена Уильямс "цомын цангаа"-гаа тайллаа

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Серена Уильямс "цомын цангаа"-гаа тайллаа

Серена Уильямс "цомын цангаа"-гаа тайллаа

Мэргэжлийн талбайн теннисний өнөө цагийн дэлхийн шилдгүүдийн нэг, өдгөө 38 настай Серена Уильямс өчигдөр /2020.01.12/ Шинэ Зеланд улсад зохион байгуулагдсан Auckland Classic тэмцээнд түрүүлж, гурван жилийн "цомын цангаа"-гаа тайллаа. Мөн энэ нь түүний ээж болсноосоо хойш хүртсэн анхны цом болж байна.

Америк теннисчний хувьд тус тэмцээний шигшээ тоглолтод нутаг нэгт Жессика Пегулатай тааран тоглож, хоёр үеийн турш 6-3, 6-4 гэсэн харьцаатай тэргүүлж ялалт байгууллаа. Тэрбээр энэхүү тэмцээнээс хүртсэн 43 мянган ам.доллараа Австралийн түймрийн эсрэг хандивлажээ.

Серена Уильямсын хувьд хамгийн сүүлд 2017 онд Австралийн нээлттэй тэмцээнд жирэмсэн байхдаа түрүүлсэн билээ. Хэрвээ тэрбээр сарын дараа зохион байгуулагдах Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж чадвал энэ нь түүний 24 дэх Гранд Сламын цом болоод зогсохгүй бүх цаг үеийн амжилтыг эзэмшдэг Маргарет Курттай тэнцэх юм.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж