Замын-Үүд боомтоор 405 кг гахайн мах оруулахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Замын-Үүд боомтоор 405 кг гахайн мах оруулахыг завджээ

Замын-Үүд боомтоор 405 кг гахайн мах оруулахыг завджээ

Хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар энэ сарын 8-ны өдөр Замын-Үүд боомтоор “Истана” маркийн суудлын автомашинд гарал үүсэл тодорхойгүй, импортын гэрчилгээгүй 405 кг гахайн махыг нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрчээ. Тиймээс холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож бараа, бүтээгдэхүүнийг хураан авсан байна.

Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар-Хөх хотын чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр иргэн Ж нь Монгол Улсын соёлын өвд хамаарах 1789-1855 онд зохиогдсон, уйгаржин бичгээр бичигдсэн 38 ширхэг түүхэн сурвалж бичгийг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан зөрчлийг илрүүлэн Зөрчлийн хэрэг нээн шалгаж, гэмт хэргийн шинжтэй тул холбогдох байгууллагад шилжүүлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж