Японы мэргэжлийн боксын Данган холбооны -65 кг-ын жингийн аваргын бүсний төлөө өчигдөр /2020.01.12/ Ширэн Бээлий клубын тамирчин, энэ жил 20 настай ОУХМ Б.Төгөлдөр Доминиканы боксчин өдгөө 35 настай Владимир Баезтай тулалдаж, тавдугаар үед зүүн баруун гарын угсраа цохилтоор өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулснаар шүүгчдийн дүнгээр 3-0 гэсэн харьцаатай ялж, аварга боллоо. Энэ нь түүний мэргэжлийн боксын хоёр дах тулаан юм. Одоогоор ялагдаагүй тэрбээр 50 мянган иений эзэн болсон байна.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ