MN-25-р суваг телевизээс санаачлан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Түлэнхийн тасгийн хамт олонд эмчилгээ явуулахад нэн шаардлагатай байгаа сүүлийн үеийн шинэ технологи болох арьс зүсэгч аппарат, донор арьсыг хадгалах хөргөгчийг авч өгөх зорилгоор “1000 ТӨГРӨГ” аяныг зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү аянд Голомт банкны 1800 гаруй ажилтан нэгдэж, тус бүр 1000 төгрөгийн сэтгэлийн хандив өргөн 2015.10.14-ний өдөр гардуулан өглөө.
Манай улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн хангалт муу байдгаас эмчилгээний үр дүн сайжрахгүй, бүрэн эмчлэгдэх боломжгүйд хүрдэг. Голомт банкны хамт олон энэхүү бэрхшээлийг арилгахад өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор тус аянд нэгдсэн бөгөөд бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Мөн энэхүү санаачилгыг гаргасан MN-25-р суваг телевизийн хамт олонд амжилт хүсье!