Түймэрт өртсөн амьтдад нисдэг тэргээр хоол хүнс тарааж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Түймэрт өртсөн амьтдад нисдэг тэргээр хоол хүнс тарааж байна

Түймэрт өртсөн амьтдад нисдэг тэргээр хоол хүнс тарааж байна

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн захиргаанаас тус улсад удаан хугацаанд үргэлжилж буй гал түймэрт өртөн, өлсөж үхэхийн ирмэгт тулаад буй амьтдад нисдэг тэргээр хоол хүнс тараах ажлыг эхлүүлжээ.

“Operation Rock Wallaby” санаачилгын хүрээнд нийт 2200 кг лууван, чихэрлэг төмс зэрэг хүнсний ногоо тараасан байна. Шинэ Өмнөд Уэльс мужийн Байгаль орчны сайд Матт Кийн энэ талаар өөрийн твиттертээ жиргэжээ.

Австрали улсад өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн олон тооны ой хээрийн түймэр гарч, олон зуун сая ан амьтан түймэрт өртөн, амьд үлдсэн амьтад ундны ус, хоол хүнсээр гачигдан, өлсөж үхэх аюул нүүрлээд байгаа юм.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж