МУИС-д суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих хөтөлбөр батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

МУИС-д суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих хөтөлбөр батлагдлаа

МУИС-д суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих хөтөлбөр батлагдлаа

2018 оны байдлаар нийт их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа суралцагчдын тоо 157,625 байгаа бөгөөд Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад нийт 810 хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид байна гэсэн тоо мэдээ байна. Монгол Улсын Их  Сургуулийн хувьд 2019 оны байдлаар 107 хөгжлийн бэрхшээлтэй суралцагч байгаа нь нийт суралцагчдын 0,5 орчим хувийг эзэлж байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2006 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-ийг баталснаар дэлхий дээр амьдарч буй нийт 710 гаруй сая хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн баталгаатай амьдрах эрхийг нийгмийн амьдралын бүхий л хүрээнд шийдвэрлэх үндсэн суурийг тавьсан юм. Одоогоор 145 гаруй орон гарын үсэг зурж, 85 улс орон соёрхон баталж байгаа уг конвенцэд Монгол улс 2009 оны 5 дугаар сарын 10-ний өдөр нэгдэн орсон бөгөөд 56 дахь улсаар бүртгэгдсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн гишүүний хувьд үндсэн эрхээ эдэлж, хөгжих боломж олгосон суурь эрх зүйн баримт бичиг болсон. Энэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хуульчилж эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг зохицуулсан байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (2016-2025), Засгийн газрын 2017 оны 321 дүгээр тогтоолоор батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр зэрэг хууль, эрх зүйн баримт бичигт үндэслэн МУИС-д суралцагч хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын суралцахад нь дэмжлэг үзүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулав.

Монгол Улсын Их Сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдэн, МУИС-ийн Захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/568 тоот тушаалаар баталж, 2020 оны О1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэв.

Эх сурвалж: МУИС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж