Ирэх сараас тэтгэвэр найман хувиар нэмэгдэнэ | News.MN

Ирэх сараас тэтгэвэр найман хувиар нэмэгдэнэ

Ирэх сараас тэтгэвэр найман хувиар нэмэгдэнэ

Ирэх сараас тэтгэвэр найман хувиар нэмэгдэнэ

Нийгмийн даатгалын Ерөнхий газар /НДЕГ/-аас өнөөдөр /2020.01.13/ энэ оноос хэрэгжиж буй нийгмийн даатгалын салбартай холбоотой хуулиудыг танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Нийгмийн даатгалын тухай хуульд орсон өөрчлөлтийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөөд эхэлжээ. Нийгмийн даатгалын байгууллага даатгалын дөрвөн санг хариуцдаг. Тэтгэврийн даатгал, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан гэх мэт. Ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, тэтгэмжийн даатгалын сангийн хувьд орлогоороо зарлагаа бүрэн нөхөж, цаана нь чөлөөт үлдэгдэлтэй байна. Харин Тэтгэврийн даатгалын сангийн хувьд тодорхой хэмжээний улсын санхүүгийн дэмжлэг авдаг. Өнгөрсөн 2019 онд улсын төсвөөс 605 тэрбум төгрөгийг тэтгэврийн санд өгчээ. Одоогийн нийгмийн даатгалын хуулиар хууль батлагдах хүртэл үүссэн үүргийг улсын төсөвт төр хариуцна гэж заажээ. Өөрөөр хэлбэл 605 тэрбум төгрөгөөс 240 орчим тэрбум төгрөгийг төр хуулиар хүлээсэн үүргийн дагуу 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдэд олгож байгаа аж.

Хэвлэлийн хурлын үеэр Капитал банктай холбоотой асуудал яаж шийдэгдэж байгаа, хэдэн төгрөгийн алдагдал хүлээж байгааг сонирхлоо. Энэ асуултад НДЕГ-ын дэд дарга Г.Саран хариулахдаа “Манай дээр одоогийн байдлаар 101 тэрбум төгрөгийн төлбөр үүсэн гэж үзэж байгаа. Энэ нь холбогдох журмынхаа дагуу банкны эрх хүлээн авагчид материалыг нь бүрдүүлээд өгчихсөн байгаа” гэсэн юм.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИУДАД ОРСОН, 2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ДАГАЖ МӨРДӨХ ӨӨРЧЛӨЛТҮҮД

  1. Малчин, хувиараа мөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын хуулийн үйлчлэлд 15-60 насны Монгол Улсын иргэн хамаарах бөгөөд шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42 мянган төгрөгөөр тооцож төлнө. Малчин гэж мал ахуй эрхэлж, үндсэн орлого олдог буюу малын “А” данс бүхий иргэнийг, харин хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж татварын албанд бүртгэлтэй хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах татварын төрлөөс аль нэгийг нь төлсөн иргэнийг ойлгоно.

  1. Нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх

Хоёрдугаар сараас нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 8 хувиар нэмэгдүүлнэ. Үүнд 150,6 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

  1. Зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх

1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны 12-р сарын 31-ний хооронд тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарна. Зарим гэдэгт:

  • Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж, 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх
  • Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх
  • Нийтдээ 27-оос дээш жил ажиллаж, нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй
  • Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй орно.
  1. Тэтгэврийг дараалсан долоон жилийн дундаж цалингаас тогтоох

Тэтгэврийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг долоон жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилжээ.

  1. Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор 1 жил 6 сар нэмж тооцох

Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор жил зургаан сарыг нэмж тооцно. Энэ хууль нь 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох эхчүүдэд хамаарах аж.

  1. Хүүхдээ асраад чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх

Хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулжээ. Үүнд:

-Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос

-Нигмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас

-Бусад  эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцах зэрэг орно.

  1. Сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувиар тооцож олгох

Өмнө нь 70 хувиар тооцдог байсан бол энэ хууль гарснаар 100 хувиар тооцдог болов.

  1. Албан журмын даатгуулагч эх хүүхэд төрүүлэх бүртээ тэтгэмж авах

Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Өмнө нь хоёр удаа л олгодог байжээ.

  1. Сайн дурын дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн доод хэмжээг 56700 төгрөг болгох

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор нийгмийн доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56 мянга 700 төгрөг болжээ.

  1. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэх

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй 3 ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 420 мянган төгрөг болсон байна. Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь бюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14 мянга 858, нийт тэтгэмжийн доод хэмжээ нэг сая 129 мянга 245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгджээ.

  1. Сарын дараа шимтгэлээ төлснөөр сайн дурын даатгалын гэрээ сунгагдах

Сайн дурын даатгуулагчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараагийн сард багтаан шимтгэлээ төлж, уг шимтгэл даатгалын санд орсон бол анх гэрээ байгуулсан хугацааг нэг удаа сунгасанд тооцно. Ингэснээр заавал Нийгмийн даатгалын хэлтэст биеэр очих шаардлагагүй болжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dolgormaa 2020-01-13 66.181.176.200

tetgewer tetgemj nemegdeed l bx ym ene tejeegchee aldasnii 174000 xvvxdin mongo 50000 nemegdexgvi ymaa

Avatar

иргэн 2020-01-13 202.179.24.141

Цаана чинь 2 сая-н тэтгэвэртэй хүн бна гэнээ. Сүүлийн 5 жилээ өндөр төлөөд тэгэж гарсан бх юм.

Avatar

Зочин 2020-01-13 67.180.129.0

Хуухдийн тоогоор 1,5 жил нэмнэ гэж баахан ярьсан гэтэл энэ нь 2020 Оноос хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдэд хамаарах болчихсон байна. Мон сайхан молигодох юмаа энэ Чинзориг худалч….

Avatar

иргэн 2020-01-13 202.9.46.57

300 мянгын тэтгэвэртэй хүн 24 000 төгөөр нэмэгдэнэ 2 сая тэтгэвэртэй хүн 160 мянгаар нэмэгдэнэ. 7 дахин зөрүүтэй нэмэгдэл…

Avatar

зочин 2020-01-13 66.181.190.61

яахав даа. ямал хийж хир их шимтгэл төлснөөрөө л ялгаатай байгаа бүз дээ. цэвэрлэгч хийж 300 мянга авч эмч хийж 700 мянга авч төлсөн шимтгэл нь мэдээж өөр. цэвэрлэгч, эмч хоёрын ажилын ачаалал адилхан гэж үүү

Avatar

Зочин 2020-01-13 202.179.31.100

Сүүлийн хорин жилийн дараалсан долоон жилээс гэжээ улсад дөчин жил ажил хийсэн хүн заавал сүүлийн хорин жилээс тэтгэвэр тогтоолгох ямар хэрэгтэй юм .Улсад ажил хийсэн 40 жилээсээ дурын долоон жилээ яагаад сонгож болдоггүй юм бэ. Энэ заалт нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна.

Avatar

иргэн 2020-01-13 192.82.75.179

Би улсад 35,6 жил ажиллаад 2006 онд тэтгэвэртээ гарсан.Цалин гэвэл инженерийн цалин 650-700 төгрөг авч байсан.Олоо 350000 төгрөг авч байна.Энэ шудрага биш байна.Тэтгэврийн зөрүүг арилгах ёстой.

Avatar

нараа 2020-01-13 202.9.46.83

тэтгэвэрт гарсан хүн нөхөн төлж болохгүй юм уу. нөхөн төлөхөд жилд 504000 төгрөг. 10жилд 5040000 төгрөг болж байна.төлөх хүн олдох уу.хүн амын хэдэн хувьд үйлчлэх хууль вэ.

Avatar

Зочин 2020-01-13 202.131.227.174

Тэтгэврийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг долоон жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилжээ. Энэ бол буруу. Тэтгэвэр олигтой авахгүй л гэсэн үг ш дээ. Энэ бол нийгмийн даатгалын тогтолцоо даоийгаад явж байгааг харуулж байна даа.

Avatar

Зочин 2020-01-13 202.131.227.174

Тэтгэвэр тогтоох дундаж сарын 60 сараар хэвээр байлгах хэрэгтэй .

Avatar

Бат 2020-01-13 66.181.180.246

2020 оноос өмнө тэтгэвэрт гарсан эхчүүд хүүхэд гаргахдаа эрэгтэйчүүд нь гаргаж байсан хэрэг үү. Энэ хоёр буруу яриад байна уу. Сонгуулиын жил ийм хариуцлагагүй мэдээлэл хийж болохгүй дээ.

Avatar

Zochin 2020-01-13 66.181.161.9

Urd onuudiig nohoj toloh chin arai ih bn shde tertei tergui 10 jil tolson bhad huwi tentsuuled l awna ter tsagt bas 76daldaak ymar ch huuli batlaa bilee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж