ФОТО: Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

ФОТО: Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталжээ. 1992 оноос өмнөх 1924, 1940, 1960 онд гурван удаагийн Үндсэн хууль нь тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн ч 1992 оны шинэ Үндсэн хууль монгол түмний оюун санааны бүтээл болсноороо үнэ цэнэтэй. Учир нь Монгол Улс социалист нийгмийн тогтолцоог халж, ардчилсан нийгэмд шилжсэн түүхэн чухал үед ардчилсан төрийн тогтолцоо, нийгмийн харилцааны суурийг тавьж өгснөөрөө 1992 оны Үндсэн хууль үнэ цэнэтэй юм.

УИХ-аас жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр хэмээн хуульчилсан. Уламжлал ёсоор өнөөдөр ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг орон даяар тэмдэглэж байна.

Ойн хүрээнд Төрийн ордонд “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болсон бол “Ардчилсан Үндсэн хууль ба түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шагналтнуудыг тодруулж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол боллоо.

Мөн УИХ-ын дарга болон албаны бусад хүмүүс жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцсон юм.

Түүх сөхвөл, одоогоос 28 жилийн өмнө 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Ардын Их Хурлаас Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн баталснаар хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг тунхагласан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж