Энэ бүсгүйг хармагц “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд …” гэдэг дуу санаанд орно. Өвдгөө хүртэл намирсан урт гэзэг энэ цагт нүдний гэм байтугай ховор бараа. Б.Алтанцэцэг бүсгүйд урт үснээс гадна гайхуулах юмс бас бий. “Үлэмжийн чанар” тв нэвтрүүлэг, үнэхээр тасарсан тансаг Range Rover хоёр түүний профайлыг тодорхойлоход том байр суурь эзэлнэ гэнэ шүү.
Үнэ цэнэтэй, тансаг машиныг баян айлын бандгар өв залгамжилагчид эсвэл уурхайн эзэн шинэхэн цээж хөрөнгөтний залуу, танхи эхнэрүүд унадаг гэсэн ойлголт бидэнд бий. Тэгвэл мань урт үст Б.Алтанцэцэг чухамдаа Монголдоо цорын ганц, дэлхийд бол гарын таван хуруунд багтахаар цөөхөн, усан цэнхэр өнгийнRange Rover унан хотын гудамжаар салхи татуулан давхих. Уг сурвалжийг нь эрж хайвал 200 сая төгрөгийн үнэтэй уг машиныг Дэвид Бекхэмийн эхнэр Виктория Бэкхем унадаг, хурдны үзүүлэлт нь гэхэд 0-100км/ц, эргэн тойрон 5-8 камертай, 18 ширхэг аваарын дэртэй, зөвхөн эзнийхээ дуу хоолойг таньж үүд хаалгаа нээдэг ухаан гэж урагшгүй нэгнээс ч хол тасарчихсан амьтан юм байх. Ядаж байхад 0202 улсын дугаартай уг машиныг Лос-Анжелесаас тусгайлан захиалж авчруулсан байна. Энэ машин, урт үс хоёр байхад Б.Алтанцэцэг бүсгүй их хотод харчуудын нүдийг унагаж, зүрхийг сугалах нь аргагүй биз.
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.
Эх сурвалж: www.grandnews.mn