Э.Бат-Үүл: Намайг шүүх шүүгч олдоогүй гэсэн

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Намайг шүүх шүүгч олдоогүй гэсэн

Э.Бат-Үүл: Намайг шүүх шүүгч олдоогүй гэсэн

Хотын дарга Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо. 

НЭМЭЛТ: 15.00 ЦАГ

Хотын дарга Э.Бат-Үүлд гүтгүүлж хохирсон гээд байгаа Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцохоор болсон нь олны анхаарлыг татаж байв. Гэвч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн Улсын Баатар Э.Бат-Үүлийг 11.00 цагаас эхлэн шүүх танхимд оруулсан боловч шүүх хурлыг эхлүүлэхгүй хоёр цаг хүлээлгэсний дараа шүүх хурлыг хойшлуулав. 
Шүүх хуралдаан хэд хоногоор, ямар шалтгаанаар хойшилсныг Улсын Баатар Э.Бат-Үүлээс тодруулахад “Шүүх хуралдаан хэд хоногоор хойшилсон нь тодорхойгүй байна. Ямартай ч 14 хоногт багтаад тов нь зарлагдах юм гэсэн. Яагаад хойшилсон шалтгааныг нь би мэдэж чадсангүй. Миний ойлгосноор намайг шүүх шүүгч олдоогүй юм гэсэн” хэмээв.

Э.БАТ-ҮҮЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Төрийн тэргүүнийг гүтгэсэн хэрэгт буруутгагдсан хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Тус шүүх хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга  З.Энхболд оролцохоо мэдэгдсэн. Одоогоор хэлэлцүүлэг үргэлжилж байгаа, эцсийн шийдвэр гараагүй болохыг Сүхбаатар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

Хотын дарга асан Э.Бат-Үүл нь "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" нэртэй бичвэрээ baabar.mn сайтад өнгөрсөн оны зургадугаар сард нийтлүүлсний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраас түүнийг төрийн тэргүүнийг гүтгэсэн хэмээн цагдаад өгсөн. Уг гомдлын дагуу хотын дарга асан Э.Бат-Үүлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгосон юм. Тэрбээр уг торгуулийн арга хэмжээг үндэслэлгүй гэж үзэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар ийнхүү өнөөдөр шүүх хурал товлогдсон юм.

Б.ЦЭЦЭГ
Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж