Хотын дарга Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо.
НЭМЭЛТ: 15.00 ЦАГ
Э.БАТ-ҮҮЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Төрийн тэргүүнийг гүтгэсэн хэрэгт буруутгагдсан хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Тус шүүх хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцохоо мэдэгдсэн. Одоогоор хэлэлцүүлэг үргэлжилж байгаа, эцсийн шийдвэр гараагүй болохыг Сүхбаатар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.
Хотын дарга асан Э.Бат-Үүл нь "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" нэртэй бичвэрээ baabar.mn сайтад өнгөрсөн оны зургадугаар сард нийтлүүлсний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраас түүнийг төрийн тэргүүнийг гүтгэсэн хэмээн цагдаад өгсөн. Уг гомдлын дагуу хотын дарга асан Э.Бат-Үүлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгосон юм. Тэрбээр уг торгуулийн арга хэмжээг үндэслэлгүй гэж үзэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар ийнхүү өнөөдөр шүүх хурал товлогдсон юм.
Б.ЦЭЦЭГ
Э.БУРАМ
Холбоотой мэдээ