D лигийн аваргаар ИЗОУИС Eagles баг тодорлоо

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

D лигийн аваргаар ИЗОУИС Eagles баг тодорлоо

D лигийн аваргаар ИЗОУИС Eagles баг тодорлоо

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг D лигийн 2019 оны аваргаар Н.Ням-Осор эзэнтэй, Т.Шагдаржав менежертэй, Б.Ганхуяг дасгалжуулагчтай, Э.Мижиддорж ахлагчтай ИЗОУИС Eagles баг тодорлоо.

Энэ жилийн D лигийн шигшээ шатанд ИЗОУИС Eagles баг болон Хэнтий ЭБЭГ багууд тааран тоглож, 89-78 гэсэн харьцаатай ИЗОУИС Eagles баг хожин, D лигийн анхны аваргын цомоо гардан авлаа.

Тус шигшээ тоглолтын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор ИЗОУИС Бүргэдүүд багийн тоглогч А.Батхуяг тодров. Харин А.Энхбаатар эзэнтэй, Б.Дожоодорж дасгалжуулагчтай, Г.Дамдинжав ахлагчтай Хэнтий ЭБЭГ баг сүүлийн хоёр жил дараалан мөнгөн медаль хүртлээ.

Мөн энэ жилийн D лигийн шилдгүүд дараах байдлаар тодорчээ.

Амжилт нь ахисан баг: Б.Лхагвадорж эзэнтэй "Friends 21"

Улирлын "Үнэ цэнэтэй тоглогч" Falcons багийн тоглогч Нэмэхбаатарын Эрдэмтөгс

Финалын "Үнэ цэнэтэй тоглогч" ИЗОУИС Бүргэдүүд багийн тоглогч А.Батхуяг

Улирлын "Шилдэг дасгалжуулагч" ИЗОУИС Бүргэдүүд багийн дасгалжуулагч Б.Ганхуяг

Амжилт нь ахисан тоглогч: Хэнтий ЭБЭГ багийн тоглогч Энхбаатарын Тэмүүжин

Шилдэг залуу тоглогч: Завхан Гарди багийн тоглогч Энхбаярын Мөнхтулга

Шилдэг багийн эзэн: Б.Лхагвадорж | Friends 21 |

БИЛЭГДЛИЙН ТАВАН ТОГЛОГЧ

Холбон тоглогч: Э.Мижиддорж | ИЗОУИС Бүргэдүүд |

Хамгаалан тоглогч: Х.Номин-Эрдэнэ | Хэнтий ЭБЭГ |

Довтлон тоглогч: Г.Дамдинжав | Хэнтий ЭБЭГ |

Хүчний тоглогч: Сүххуяг | ИЗОУИС Бүргэдүүд |

Төвийн тоглогч: Б.Даш-Очир | Friends 21 |

Эх сурвалж: MONGOLIAN NATIONAL BASKETBALL ASSOCIATION
Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж