Ё.Баатарбилэг: Драмын театрын барилгыг нураахгүй, засвар хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Ё.Баатарбилэг: Драмын театрын барилгыг нураахгүй, засвар хийнэ

Ё.Баатарбилэг: Драмын театрын барилгыг нураахгүй, засвар хийнэ

Улсын драмын эрдмийн театрын барилгыг нураахаар болсон мэдээллийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг үгүйсгэлээ. Тэрбээр “Драмын театрын барилгыг нураахгүй, засвар хийнэ. Засаж сайжруулахаар болсон.

Ардын хувьсгалын 100 жилийн ой болж байгаатай холбоотойгоор Драмын театр, Дуурийн театр, Төв номын сангийн барилгыг засварлана. Энэ оны төсөвт тус бүр хоёр тэрбум төгрөг төсөвлөж, засварлана. Миний бие ойрын хугацаанд дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан, албан хаагчдын саналыг сонсоно. Дээрх байгууллагуудад ямар засвар, техник, технологийн шинэчлэлт шаардлагатай байгаатай танилцана. 

Соёлын өв болсон барилгуудыг нураах гэж байгаа мэтээр улстөржүүлж байна. 2019 оны аравдугаар сарын 8-нд миний өгсөн байр суурь, яамны шийдвэр хэвээр. Сонгууль дөхөж байгаа энэ үед янз бүрийн мэдээлэл гарч байна. Энэ онд соёлын салбарт маш олон хөрөнгө оруулалт хийхээр байсан ч газрыг нь авах гэж байна гэх мэт мэдээлэл гараад, Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байна.

Энэ долоо хоногт Төв номын сангийн барилга, Дуурь бүжгийн эрдмийн театрын барилга, Улсын драмын эрдмийн театрт ажиллана. Гурван байгууллага тус бүрт шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Барилгын засвараас гадна хэрэгцээт зүйлсийг асууж тодруулна. Ямар ч байсан 2021 он гэхэд эдгээр гурван барилгыг засаж, сайжруулна” гэсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж