“Playboy” нүцгэн зураг нийтлэхгүй

Хуучирсан мэдээ: 2015.10.14-нд нийтлэгдсэн

“Playboy” нүцгэн зураг нийтлэхгүй

АНУ-ын эрчүүдэд зориулсан “Playboy” сэтгүүлийн төлөөлөгч өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Улмаар энэ үеэр нэгэн хачирхалтай мэдэгдлийг хийгээд амжсан байна. Тодруулбал, 2016 оны гуравдугаар сараас хойш тус сэтгүүлийн нүүрт эмэгтэйчүүдийн нүцгэн зураг нийтлэгдэхгүй гэнэ.

Хью Хефнер 1953 онд анх нийтэлсэн “Playboy” сэтгүүл халуухан эмэгтэйчүүдийн нүцгэн зурагнуудаараа ихээхэн үнэлэлтийг авч байсан юм. Одоо ч эрчүүдийн дуртай сэтгүүлийн нэг байсаар байгаа.

Тус сэтгүүлийн гүйцэтгэх захирал Скот сэтгүүлчдэд зарласан хэвлэлийн хурал дээр хэлсэн үгэндээ “Анх хэвлэгдсэн 1953 оны улс төр, орчин одоогийнхоос өөр байсан. Бид улс төр, секс, соёл зэргийг чөлөөтэйгөөр нийтэлж болдог байсан.

Хэдийгээр гаднах нүүртээ нүцгэн зураг нийтлэхгүй ч, сэтгүүлийн үндсэн утга агуулга өөрчлөгдөхгүй” хэмээн тэмдэглэсэн байна. Албаны хүмүүсийн хэлж буйгаар “Playboy” сэтгүүл оргил үедээ буюу 1975 онд 5.6 сая ширхэг худалдаанд гарч, борлуулагдаж байсан бол эдүгээ 800 мянган ширхэгээр худалдаанд гарах болсон байна. Скоттын хэлж буйгаар одоо “Сэтгүүлийн тэргүүн нүүрт нүцгэн зураг нийтлэх нь хоцрогдсон” гэнэ.

Б.ДАВАА

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж