Салхиттай холбоотой долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн үү? | News.MN

Салхиттай холбоотой долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн үү?

Салхиттай холбоотой долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн үү?

Салхиттай холбоотой долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн үү?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 2019 оны зургадугаар сард 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс энэ сарын 10-ны өдөр дээрх 17 шүүгчийн долоогийнх нь бүрэн эрхийг сэргээлгэх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн байна.

Учир нь АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэр бүхий 17 шүүгчээс Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Б.Нармандах болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал болон дээрх нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосноор цаашид явуулах мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн албан бичиг ирүүлжээ.

Түүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоол гарган, улмаар Ерөнхийлөгчид хандсан байна. Энэ сарын 10-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, дээрх долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

J. Erka 2020-01-13 66.181.161.16

Ямар удаан шалгадаг юм бэ ? Шүүхийн ажил болохоо байлаа. Оюунтунгалаг шүүгч оролцоогүй болох нь тогтоогдсон байхад түүнрүү дайрах нь хувийн шинжтэй асуудал ажгуу.
УДШ дээр луйвар явагдахгүй байсан гэсэн нь бүр ойлгомжгүй зүйл гарч ирлээ. "Зочин" хадуурч байна уу ?

Avatar

Зочин 2020-01-13 202.126.89.201

Оюунтунгалагийг шүүгчийн эрхийг яагаад сэргээж бгабэ Салхитын ордын Луйвардахад Гол үүрэг гүйцэтгэсэн Ерөнхий шүүгч нь шүүдээ Бусад шүүгчдээ илт нөлөөлж өөрөө шүүх хурлыг даргаласан бдаг Өөр шүүгчид хуваарилагдсан хэргийг өөртөө татаж авч шүүх хурал хийсэн АТГ тагнуул цагдаа илт нэг талыг шийдлээ гэж үү Оюунтунгалаг давах дээр ингэж илт шударга бус луйвараар шийдээгүй бол УДШүүх дээр луйвар явагдахгүй байсан Шударга бус бнХүний алтан амь үрэгдсэн баахан шүүгчид хүмүүсийг хорлосон Зохион бгуулагч

Avatar

Зочин 2020-01-13 66.181.189.111

ymr yuma biched bgn. davj zaaldah shatnii shuuh nehemjlegch haroutsagch taliin gomdliig 2 ulang huleen shuvuurhgui anhan shatnii shuuhed prcessn zurchiltei geed butsasan bsnshd. niited ilt bolson medeelel dr hun gutgeed yal avahnee uuruu

Avatar

Зочин 2020-01-13 202.126.89.201

Оюунтунгалагийг яагаад сэргээж бгаам бэ Салхитын ордын Луйвардахад Гол үүрнг гүйцэтгэсэн Ерөнхий шүүгч нь шүүдээ Бусад шүүгчдээ илт нөлөөлж өөрөө шүүх хурлыг даргаласан бдаг Өөр шүүгчид руваарилагдсан хэргийг өөртөө татаж авч шүүх хурал хийсэн АТГ тагнуул цагдаа илт нэг талыг өарьж шийдлээ гэж үү Оюунтунгалаг давах дээр ингэж илт шударга бус луйвараар шийдээгүй бол УДШүүх дээр луйвар явагдахгүй байсан Арай шударга бус юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж