Салхиттай холбоотой долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн үү?

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Салхиттай холбоотой долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн үү?

Салхиттай холбоотой долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн үү?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 2019 оны зургадугаар сард 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс энэ сарын 10-ны өдөр дээрх 17 шүүгчийн долоогийнх нь бүрэн эрхийг сэргээлгэх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн байна.

Учир нь АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэр бүхий 17 шүүгчээс Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Б.Нармандах болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал болон дээрх нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосноор цаашид явуулах мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн албан бичиг ирүүлжээ.

Түүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоол гарган, улмаар Ерөнхийлөгчид хандсан байна. Энэ сарын 10-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, дээрх долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж