“АПУ ДЭЙРИ” компаниас харилцагчдынхаа дунд САЙН ХАРИЛЦАГЧ-2020 сугалаат хөтөлбөрийг амжилттай явуулан, супер азтануудаа өнөөдөр тодрууллаа. Сугалаат хөтөлбөрийг өнгөрсөн оны 10-р сарын 1-ээс 12-р сарын 31-ийг дуустал зохион байгуулсан бөгөөд 4000 гаруй харилцагч хамрагджээ. 3 сарын турш үргэлжилсэн сугалаат хөтөлбөрт харилцагч байгууллагууд буюу дэлгүүр, аж ахуйн нэгжүүд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч сугалаанд оролцсон. Эхний үе шат нь сугалааг газар дээр нь шууд хусан хонжвор хожих байсан бөгөөд давхардсан тоогоор 30,000 азтан тодорсон бол 2 дахь үе шат нь сугалаанд оролцсон нийт 4000 гаруй харилцагчдаас супер хонжворт оролцох эрх хожсон 250 харилцагчдын дундаас супер шагналын эздээ тодрууллаа. Нийт 100,000,000 төгрөгийн шагналын сантай сугалаат хөтөлбөрт 1 азтан Тоёота Акуа загварын суудлын автомашин, 6 харилцагч Хайнань, Манжуур зэрэг аялал жуулчлалын томоохон газруудад очиж амрах эрхийн бичиг хожсон гэх мэтээр нийт 70 хүн азтан боллоо. Супер шагналын сугалааг ямар нэгэн маргаангүй шударга явуулахын тулд газар дээр нь шууд зохион байгууллаа.
АПУ компани нь 2014 онд ХБНГУ-ын GEA брэндийн тоног төхөөрөмжийг суурилуулан, Швед болон Япон улсын савлагааны технологийг нэвтрүүлсэн бүрэн автоматжуулсан үйлдвэр ашиглалтанд оруулсан бөгөөд 2017 оноос АПУ компанийн 100 хувь охин компани болох Дэйри ХХК болж үйл ажиллагаа явуулан өдгөө Дээж, Сайн, Маамуу, Цэвэр сүү брэндийг 42 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Тус компани нь 1200 гаруй малчид фермерүүдээс өдөрт 70-80 тн сүү жилд 11-15 сая литр сүү цуглуулж 4000 гаруй харилцагчаар дамжуулж Монголынхоо 3 сая гаруй иргэнд хүргэж байна. Мөн бид борлуулалтаа жил ирэх тусам өсгөж одоогоор сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 30 гаруй хувийг дангаар эзэлж байна.
“АПУ ДЭЙРИ” компанийн үйлдвэрлэж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүн нь Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 30 хувийг хангадаг. Тиймдээ ч олон улсын чанарын гэрчилгээ болох FSSC 22000 Хүнсний аюулгүй байдлын цогц стандартын нэвтрүүлж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.