Японы онлайн худалдааны тэрбумтан Юсакү Маэзава нь “SpaceX” компанийн сарыг тойрон аялах хөлөгт суудал захиалсан анхны хүн болж, 2023 онд сар руу аялах гэж байгаа билээ. Өдгөө 44 настай Маэзава сар руу хамт аялах ганц бие бүсгүй хайж байгаагаа зарлажээ.
Тэрбээр 20-иос дээш настай, амьдралд хайртай, маш онцгой нэгнийг хайж байгаа аж. Тэрбумтны найз бүсгүйг Японы “AbemaTV” стриминг үйлчилгээ “Full Moon Lovers” нэртэй реалити шоугаар тодруулах юм байна. Уг шоунд оролцогчдын хүсэлтийг энэ сарын 17 хүртэл хүлээж авах ба ялагч гуравдугаар сард тодрох юм байна.
Маэзава энэ аяллыг 2018 оны есдүгээр сард захиалсан бөгөөд өөрөөсөө гадна 6-8 хүн дагуулж явахаа зарлаж байв. Түүний дагуулж явах хүмүүс нь урлаг соёлынхон байх бөгөөд аяллаас мэдэрсэн мэдрэмжээ уран бүтээл болгох ёстой аж.
Маэзава нь Японы хамгийн том онлайн худалдааны сайт “Zozotown”-ийг үүсгэн байгуулагч бөгөөд тэрбээр хоёр тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэдэг. Тэр саяхан өөрийн твиттер хуудсыг дагагчдаас азтай 1000 хүнийг санамсаргүй байдлаар тодруулж, хүн тус бүрт 9 мянган ам.доллар өгөхөөр амласан билээ. Үүний зорилго нь хүмүүс хожсон мөнгөө амьдралдаа хэрхэн зарцуулж, мөнгө хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг судлах юм байна.
Эх сурвалж: FORBES
Зочин 2020-01-13 64.119.23.63
Намайг аваад яваач. Эмэгтэй хүмүүс айгаад явахгүйээ.
Зочин 2020-01-13 202.126.88.146
Манайхан математик тооцоололдоо жигдхэн тааруухан. Эндээс ѳѳ хайя гэвэл мань хүн 2 тэрбумын хѳрѳнгѳтэй гялалзсан амжилтын эзэн боловч ѳѳрт нь сэтгэлээ ѳгсѳн эмэгтэйг одоо болтол олоогүй яваа юм байна гэж харж болж байна. Ингээд мѳнгѳ гэр бүл 2 урвуу хамааралтай болох нь харагдаж байна. Хошигнол шүү.
Зочин 2020-01-13 202.21.100.210
За шаасан шүү. 2 тэрбумтай хүн. 1000 хүнд 9 саяыг гэхээр 9 тэрбум. Сэтгүүлчээ орон андуурсан юм биш үү.
ШАЛГУУЛ 2020-01-13 202.21.108.149
ЧИ ӨӨРИЙНХӨӨ НҮД, МЭДРЭЛЭЭ ШАЛГУУЛДА, 9 МЯНГА ГЭЖ БН
Ksa 2020-01-13 202.126.89.61
1000х9000$=9.000
000$. Есөн сая доллар юм биш үү?
Хуяга 2020-01-13 192.82.66.151
9 мянган ам доллар гэж байгаа биз дээ
Зочин 2020-01-13 103.229.123.81
2 тэрбумынхаа 1 тэрбумыг тараах юм уу. Зөв орчуулсан байгаа.
Зочин 2020-01-13 202.131.245.6
gui ee 2 terbum $ oos , 9 khuun saya-g ni l taraana gej bn daaaaaaaaaaa
Зочин 2020-01-13 64.119.16.233
Банкны кредит картынхаа 10 хувийн төлөлтийг хааяадаа хоцроогоод нэмэлт торгууль төлөөд байгаан биш биз… Таниас ямарч илүү нэмэлт төлбөргүй, асуудлыг амархан шийдэж өгч байна. Утас 83150707