Аялал жуулчлалын холбоо Тайванийн Төлөөлөгчийн газарт талархлаа илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын холбоо Тайванийн Төлөөлөгчийн газарт талархлаа илэрхийллээ

Аялал жуулчлалын холбоо Тайванийн Төлөөлөгчийн газарт талархлаа илэрхийллээ

Монголын Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө-д хүндэт талархал гардууллаа.

Монголын Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр болон тус холбооны дотоод маркетинг хариуцсан менежер Н.Өлзийнаран нар 2020 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар дахь Тайванийн Төлөөлөгчийн газарт зочлон, Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө-тэй уулзах үеэрээ Тайванийн Төлөөлөгчийн газраас сүүлийн жилүүдэд Тайвань, Монголын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, хүндэт талархал гардуулахын зэрэгцээ төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө-тэй цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Монголын Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр хэлэхдээ “Өнгөрсөн 2019 онд Тайваниас ирсэн жуулчдын тоо хурдацтай өссөн, Монгол орноос Тайванийг зоригчдын тоо ч өнгөрсөн онуудаас өссөн үзүүлэлттэй байна” гэв. Сүүлийн жилүүдэд талуудын аялал жуулчлалын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хичээн ажиллаж, бодит үр дүн, амжилт гаргаж чадсан Тайванийн төлөөлөгчийн газрын хамт олонд Монголын Аялал жуулчлалын холбооноос энэхүү хүндэт талархалыг гардуулсан болно. Тус холбооны зүгээс цаашид ч талуудын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэн, хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцлыг улам бүр гүнзгийрүүлж ажиллана гэж найдаж буйгаа илэрхийлэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө Монголын Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаярыг хүлээн авч уулзлаа

Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нь Монголын Аялал жуулчлалын холбооны зүгээс төлөөлөгчийн газрын явуулж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлж буйд талархаж буйгаа илэрхийлэхийн сацуу талуудын хоорондын аялал жуулчлалын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр өргөжүүлэх нь зүйтэй хэмээн онцлов. Тэрбээр мөн Монгол орны хил залгаа болон ойр орчмын улс орнууд, тухайлбал, Япон, Солонгос, ОХУ зэрэг улс орон Тайванийн иргэдийг визгүй зорчих эсвэл газрын виз болон цахим виз мэдүүлэн зорчих визны хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах болсон тул Тайванийн жуулчид эдгээр орныг зорих нь эрс нэмэгдсэн болохыг дурдав.

Үүний зэрэгцээ Тайванийн иргэд гадаад улс орнуудад зорчихдоо тухайн газар орныхоо хууль дүрмийг чанд сахин биелүүлдэг тул Монгол орны аялал жуулчлалын салбарынхан тайвань жуулчдыг татах нь зөв зүйтэй явдал юм. Монгол Улс Тайванийн иргэдийг визгүй зорчих эсвэл газрын виз болон цахим виз мэдүүлэн зорчих визны хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах тухай шийдвэр гаргавал Монгол оронд зочлох Тайванийн жуулчдын тоо эрс нэмэгдэх нь дамжиггүй юм” төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэллээ.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж