АНУ, Ираны харилцаа хурцдаж, дэлхий дахинд дайны айдас амсуулж байсан эгзэгтэй үед Украины олон улсын агаарын тээврийн 176 зорчигч (82 нь Иран)-той Боинг 737 онгоцыг Иран андуурч сөнөөсөнд иранчууд бухимдан, хэд хэдэн хотод удирдагчдынхаа эсрэг хоёр дахь өдрөө жагсч байна.
Жагсагчдын нэлээд хувь нь эмэгтэйчүүд байсан ба тэд "Тэд бидний дайсан бол Америк хэмээн худал хэлж байна. Жинхэнэ дайсан харин яг энд байна" хэмээн орилцгоож байжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, нийт мянга орчим хүн жагсаалд оролцсон бөгөөд тэднийг тараахаар цагдаа нар нулимс асгаруулагч ашигласан аж.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 12-нд Ираны удирдагчдад хандан "алт шиг сургааль" айлджээ.
Тэрбээр "Ираны удирдагчид аа! ЖАГСАГЧДАА БИТГИЙ АЛААРАЙ! Тэртэй тэргүй та нарын буруугаас болж үхсэн иргэдийн чинь цус, энэлсэн түмний чинь нулимс хатаж амжаагүй байна. Дэлхийн мэлмий та нарыг харж байгаа. Хамгийн чухал нь АНУ та бүхнийг харж байгаа. Цахим орчноо чөлөөлөөд, сэтгүүлчдээ дураар нь тавь! Эрдэнэт ардынхаа амийг таслахаа одоо больж үз!" хэмээн жиргэжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ